“Goldman Sachs” БНХАУ-ын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө 3 хувь болгон бууруулав

249

“Goldman Sachs” БНХАУ-ын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө 3.3 хувиас бууруулж, гурван хувь болголоо.
Харин “Nomura” БНХАУ-ын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллөө 3.3 хувиас бууруулан, 2.8 хувь болгосон байна.
БНХАУ-ын COVID-19-ийг үл тэвчих бодлого энэ оны хоёрдугаар хагаст эдийн засгийн өсөлтийг нь хамгийн ихээр хойш татна гэж “Nomura”-ийн эдийн засагчид үзэж байгаа аж. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, орон нутгийн засаг захиргаануудын санхүүгийн нөхцөл байдал, экспортын өсөлт удаашрах зэрэг хүчин зүйлүүдийг дурдсан байна.
Үүний зэрэгцээ БНХАУ-ын орон нутгийн захиргаанууд дэд бүтцэд хөрөнгө оруулахаар 229 тэрбум ам.доллартой тэнцэх бонд арилжаална гэж “China Securities Journal” мэдээлсэн байна. Хэдий тийм боловч Бээжин одоогоор орон сууцны зах зээлийг дэмжих иж бүрэн төлөвлөгөө гаргаагүй байгаа аж. Тиймээс ганцхан дэд бүтцэд тулгуурласан хөрөнгө оруулалт эдийн өсөлтөд хангалттай дэмжлэг болно гэдэгт эдийн засагчид эргэлзэж байгаа юм.
М.Аминаа
Bloomberg Tv
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn