Жижиг, дунд бизнесүүдийг дэмжих зорилгоор 8 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ

Голомт банк нь олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дунд болон урт хугацааны санхүүжилтийн боломжит бүхий л шийдлээр дамжуулан бизнесийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, шинээр гарч ирж буй зах зээлийн ерөнхий хөгжлийг дэмжиж, ЖДҮ эрхлэгчдийн нөлөөлөл, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийг зорьдог билээ.