Гурван тэрбумаар хэнийг дэмжчихэв ээ

204

Улиран одож буй  онтой зуузай холбон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Замын-Үүд-Эрээн чиглэлийн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүдийн Гаалийн хяналтын талбай хүртэлх “Чингэлэг тээвэрлэлт-д зориулж, 3 тэрбум төгрөг гаргахаар болсон. Мэдээж үүнийг ундаргатай мэт Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана гэж байгаа.
Энэ нь нэг талаараа “Чингэлэг тээвэр” гэх луйварт нэрвэгдээд байгаа ард иргэд, тээвэрчид, зарим нэг ТББ-д бага боловч нэмэр болох  байх. Гэхдээ Чингэлэг тээвэр”-ийн үйл ажиллагаа жигдэрч голдиролдоо ортол ингэж дэмжихгүй нь тодорхой. Үнэндээ бол ядарсан муу сайн ардынхаа уур унтууг жаахан ч гэсэн дарах “ОРОЛДЛОГО” нь энэ. Бүр лавшруулбал “Чингэлэг тээвэр” гэдгээр тархиа угаалгачихсан учраас “ИХ МЭДЭГЧ”-ийн дүр эсгэж, ИНГЭЖ ДЭМЖИХЭЭС ч АРГАГҮЙ бөгөөд цагаа ололгүй энэ үйл ажиллагааг эхлүүлэхээр чичрэн зүтгэсэн ЗТХЯ, ГХЯ-ны хэсэг бүлэг нөхдийн ашиг хонжоо харсан  ажиллагааг дэмжчихэж байгаа юм.
Товчхондоо бол Хятадын талаас энэ үйл ажиллагааг эхлүүлэх санал хүсэлт тавьсан мэтээр ойлгуулж байгаа “Үндэсний тээвэр корпорац”-ийн нөхдүүдэд л итгэсэн болохоос өмнөд хөршөөс яг таг санал тавьсан  талаар ямар ч баталгаа байхгүй. Үүнийг нь тунгаалгүй ийнхүү 3 тэрбум төгрөгөөр энэ ажлыг дэмжихээр болсон нь хүссэн эс хүссэн ч Монгол Улсын төр засаг “Чингэлэг тээвэр” гэх луйварт хутгалдчихаж байгаа нь  харамсмаар. Гурван тэрбум төгрөг ч тун хайран.
Өнөөдөр Шударга өрсөлдөөний тухай хууль дүрэм журмыг зөрчсөн Үндэсний тээвэр корпорац”-ийнхан  ёстой л бод идсэн боохой шиг пээдийж “Төр засаг дэмжээд мөнгөө өгөөд байна. Гарын үсгээ зурвал зур. Эс бөгөөс бүр арчигдана гэж мэдээрэй” гэх зэргээр заналхийлээд эхэлсэн  тухай хэд хэдэн эх сурвалж  өгүүлсэн. Тэд мөн  “Төр юу хийчих нь энэ вэ” гэж халаглаж,  3 тэрбум төгрөг бага мөнгө биш. Гэхдээ энэ мөнгөөр Чингэлэг тээвэр”-ийг гоёж гоодох ч гэж байгаа ч үнэн дүр төрх нь удахгүй харагдаж, жилийн дараа мөнгө ч үгүй “Чингэлэг тээвэр нь ч хөгжөөгүй”, харин нөгөө хэсэг бүлэг нөхдийн халаас зузаарсан байх нь тодорхой” гэдгийг хэлж байсан юм.
Мөн бидний дотооддоо ийнхүү хагаралдаж байгаа нь өгөөш болж  өдгөө Хятадын хил дээр 1000 орчим контейнер тавигдсан байгаа нь ч нууц бөгөөд аргаа барсан ард иргэд “Гурван тэрбумаар “Чингэлэг тээвэр”-ийг дэмжих гээд луйварчдыг дэмжчихлээ” гэж халаглаж байна, цаана чинь.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn