”Дугуйтай санта 2021” сайн үйлсийн аянд нэгдэцгээе

359

 

"Монголын залуучуудын холбоо", "Оргил уулын дугуйн клуб", "Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв” -тэй хамтран жил бүр "Халуун сэтгэлээ Хайртай багачууддаа” уриан доор санаачлан зохион байгуулдаг "Дугуйтай санта" аян 5 дахь жилдээ үргэлжилж байна.

Энэхүү аян нь анх 2013 оны 12~р сарын 24нд Монголын Залуучуудын Холбоо-ны дэргэдэх "Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв”, "Оргил дугуйн клуб”-тэй хамтран Чингэлтэй, хайлааст, дэнжийн мянга гэсэн гурван бүс газарт 500 хүүхдэд бэлэг

2014 оны 12~р сарын 20-нд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25~р тусгай дунд сургуульд 350 хүүхдэд бэлэг

2015 оны 12~р 26нднийт 100 ахмад настан, 300 хүүхдэд нийт 400 бэлэг

2016 оны 12~р сарын 26нд "Санта бидний сэтгэлийн бэлэг" гэсэн уриан дор нэгдэн 29 дүгээр тусгай дунд сургуулийн дотуур байрны 165 хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг тарааж байжээ.


Өнгөрсөн жилүүдэд энэхүү аянд дугуйн клубүүдээс гадна хувь хүн албан байууллага дэмжин оролцож "хүүхэлдэйн театр"-ын хамт олон багт наадмын хувцастайгаа хүрэлцэн ирж хандивт нэгдсэн төдийгүй хошин урлагийн"комедитеатр"-ынхамт олон ч мөн адилурлагийнномер үзүүлэн хүүхэд багачуудаа баярлуулж өргөн цар хүрээг хамарсан аян болж байсан юм. Нийслэлийн бүх дүүргийг хамарсан "Дугуйтай санта" аяныг нийслэлээс гадна Архангай, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ аймгуудын залуучуудын холбооны залуус, дугуйчид зохион байгуулж ороннутагтч энэ аяныг өрнүүлэн хэвшил болгож олон хүүхдийн сэтгэлийг баярлуулж буй.


Тэгвэл энэ удаа Монголын мянга мянган бяцхан хүүхдүүдийг баярлуулах гэгээлэг зорилготойтэр дундаа зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн "ДУГУЙТАЙ САНТА~2021 аян 2021 оны 12~р сарын 22-ны өдрөөс 2021 оны 12~р сарын 30 өдрийг хүртэл бэлэг хүлээн авах аянаа зарлажээ. Энэ удаагийн аяныг Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбоо санаачлан зохион байгуулж тус дүүргийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд 12-р сарын 30-ны 10 цагт бэлэг хүргэхээр "дугуйтай санта" парад "Монголын залуучуудын холбоо"-ноос хөдөлж маршрутын дагуу бэлгээ тараах юм. Энэхүү аянд нэгдэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд бэлэггүй үлдсэн бяцхан хүүхдүүдэд чин сэтгэлийн бэлэг барихыг хүсвэл Монголын залуучуудын холбооны 302 тоотод хүрэлцэн ирж хандивлах бэлгээ өөрийн биеэр хүлээлгэн өгөх болон С.Сэргэлэнбат 90011212, Б.Наранбаатар 96044004 дугаараар холбогдон чин сэтгэлийн хандив өргөөрэй.


Хэрвээ та өөрийн биеэр ирж оролцохыг хүсвэл хувийн дугуй,сантаныхувцас, хандивлах бэлэгтэйгээ ирэхэд болно. Мөн дугуйн холбоо, дугуйн клубүүдийг хамтарч ажиллахыг уриалж байна.

~Бэлэггүй хоцордог бяцхан үрсдээ бид халуун сэтгэлээ түгээе~

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn