БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ
Үүний дагуу Баянгол дүүрэгт өнөөдөр таван байршилд дархлаажуулалтын цэгийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Тодруулбал, “Гранд плаза”, “Орхон” худалдааны төв, “Хархорин” худалдааны төв, “Сандэй” худалдааны төв болон “Барс” зах гээд хүн амын хөдөлгөөн ихтэй таван байршилд дархлаажуулалтын цэг нээж, дүүргийн Засаг даргын орлогч, дүүргийн Шуурхай штабын дарга Д.Мөнхбаатар, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бат-Өлзий болон дүүргийн Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өнөөдөр /2021.11.17/ газар дээр нь очиж ажиллалаа.