Баянгол дүүрэгт албан байгууллагын ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулах ажил өрнөж байна

359
2021 оны 2-р сарын 23-ны өдөр Короновируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг Монгол улс албан ёсоор эх орондоо хэрэглэж эхэлсэн.
Баянгол дүүрэгт 03-09-ний байдлаар вакцинжуулалтын ажил хуваарийн дагуу хэвийн үргэлжилж, 50 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилтнууд дөрвөн цэг дээр ажиллалаа.
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Ахмадын салбар эмнэлэг, Хүүхдийн салбар эмнэлэгт вакцинжуулалтын хоёр байнгын цэг, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д байршсан явуулын цэгүүдэд 18:00 цагийн байдлаар нийт 1700 ажилтан вакцинжуулалтад хамрагдаад байна.
Цэгүүд өдөр бүр 09:00-19:00 цагт ажиллана. /Бямба, Ням гарагуудад ажиллана/
Албан байгууллагын ажилтнууд нэгдсэн зохион байгуулалттайгаар хуваарьт өдөр, хуваарьт цагтаа вакциндаа хамрагдаж иргэний үүргээ биелүүлж, хамтран ажиллахыг уриалж байна.
 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn