Алтанбулаг, Сүхбаатар сумын боомтод 120 албан хаагч 24 цагаар ажиллаж байна

433

Алтанбулаг, Сүхбаатар сумын боомтод Сэлэнгэ аймгийн хилийн мэргэжлийн хяналтын албаны 32 байцаагч, ЭМГ-ын 64 эмч, сувилагч, ариутгагч, жолооч 24 цагаар байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Өчигдрийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт 64 хүн ажиглалтад байгаагаас ес нь сэжигтэй тохиолдлоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт, 55 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэг, Алтанбулаг, Сүхбаатар сумын хилийн боомтын түр тусгаарлах байранд тусгаарлаж эмчийн хяналтад аваад байна. Одоогоор дээрхи иргэдэд ямар нэгэн зовиур илрээгүй хэвийн байна.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 хүн байгаагаас дөрвөн иргэн ажиглалтад, есөн иргэн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан. Үүнд зургаан эрэгтэй, долоон эмэгтэй, 0-5 насны нэг эрэгтэй хүүхэд байна.
Нийт гурван удаагийн давтамжтай 13 сорьцийг Улаанбаатар хотын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн томуугийн лабораторит хүргүүлжээ. Үүнээс дөрвөн сорьцийн хариу сөрөг гарсан, бусад сорьцийн хариу гараагүй байна.
Алтанбулаг чөлөөт бүсийн ажиглалтын А байранд найм, Алтанбулаг чөлөөт бүсийн ажиглалтын Б байранд 18, Сүхбаатар сумын “Хүлэг” зочид буудлын ажиглалтын байранд дөрөв, Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын ажиглалтын байранд зургаа, Сүхбаатар сумын Ахмадын сувилалын ажиглалтын байранд 15 иргэн байна.
Сүхбаатар боомтоор Улаанбаатар-Иркутск чиглэлийн 305 дугаар галт тэрэг зургаан вагон 61 зорчигчтойгоор ирсэн. Үүнээс Монгол 38, Орос 10, Киргиз хоёр, Казахстан нэг, Австри хоёр, Шинэ Зеланд нэг, Их Британи гурав, Киргиз Улсын хоёр иргэн байснаас зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг авсан ч өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эм эмнэлэгийн хэрэгсэл, халуун хэмжигч багаж, нэг удаагийн хувцас, амны хаалт, нярайн пульс оксометр, тусгайрлах байруудыг тоноглох техник хэрэгсэл, ОХУ-аас иргэдийг авчрах шатахуун тээвэрлэлтийн зардалд зарцуулан цаашид шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж буй.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn