Нийтийн тээврээр 11090 зорчигч үйлчлүүлжээ

298
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байгаа билээ. Өнөөдрийн /2021.01.03/ 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 634 автобус, 10 аж ахуй нэгжийн 438 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 08:00-10:00 цагийн хооронд 11090 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд 634 автобус, 165 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг  хийсэн байна. Төв болон хөдөлгөөнт, суурин байршилд  хяналт шалгалтыг  81 ажилтан гүйцэтгэгч байна. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 39 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 8361 удаа уншуулжээ.
 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn