Траншейнээс олдсон цогцсыг хэн болохыг тогтоохоор ажиллаж байна
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Шинэ хотхоны зүүн талд байрлах траншейнээс нас барсан хүний цогцос олдсон. Тодруулбал, дулааны шугамын худаг дотроос ногоон өнгийн Air force гэсэн бичиглэлтэй ноосон цамц, хар өнгийн нимгэн куртик, хар саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн хагас түрүүтэй гуталтай, хэн болох нь тодорхойгүй хүний цогцос олдсон байдаг.
Тэгвэл уг цогцсыг хэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийн газраас Хаан банкны виза карт, олон тооны Сэнгүүр, Сэрүүн пивоны хуванцар сав, нэг ширхэг Боргио нэртэй пивоны хуванцар сав олдсон байна.