НИТХ зургаан хороо, 11 дэд хороотой ажиллах санал гаргав

299
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг  хурлын хороод, дэд хороо байгуулах асуудлаар хуралдлаа. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн ИТХ таван хороотойгоор үйл ажиллагаа явуулсан бол 2020-2024 онд зургаан хороо, 11 дэд хороотой ажиллах санал гаргалаа.  Тодруулбал,
  1. Засаглал, эрх зүйн шинэчлэлийн хороо
  2. Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо
  3. Хот байгуулалтын хороо
  4. Эдийн засаг, төсвийн хороо
  5. Хүний хөгжлийн хороо
  6. Зам тээврийн хороо гэсэн зургаан хороо, эдгээрийн 11 дэд хороотой байх юм.
Хурлын үеэр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Пүрэвдагва, Д.Бадарсан нар түгжрэлийг бууруулах дэд хороо байгуулах шаардлагатайг хэлэв.  Улмаар Хот байгуулалтын хороонд Түгжрэлийг бууруулах дэд хороог байгуулах саналыг ажлын хэсэг дэмжсэн юм.
“Нийслэлийн ИТХ гэдэг Улаанбаатар хотын бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндсэн чиг үүргээ өөрийн хороодоор дамжуулж гүйцэтгэдэг. Хороодын бүтэц, чиг үүрэг хэр оновчтой байгаагаас гэдгээс шалтгаалж иргэдийн хурал үр бүтээлтэй ажиллах вэ гэдэг нь тодорхой болно” гэдгийг ажлын хэсгийн ахлагч М.Халиунбат онцоллоо.
Өнөөдрийн хурлаас гарсан ажлын хэсгийн саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn