Маргааш өвлийн идэш өргөтгөсөн худалдааны үеэр цагаан идээ, хүнсний ногоо худалдаа эхэлнэ

5

“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төв Цэнгэлдэх хүрээлэнд нээгдэнэ.

Өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологчид оролцож хонь, ямаа, адуу, үхрийн мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, ааруул, ээзгий, өрөм, шар тос, зөгийн бал, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэргийг дундын зуучлалгүй үнээр худалдан авах боломжтой байна. 
Түүнчлэн ангилж савласан мах, махан бүтээгдэхүүний худалдаа гарна гэж НЗДТГ-аас мэдээлэв.
Худалдаа арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр энэ сарын 16-ны байдлаар Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдэд хонины ястай мах нэг килограмм нь дунджаар ₮24,300, цул мах, ₮25,500, үхрийн ястай мах ₮30,000-ыг давсан бол цул нь ₮34,500, адууны мах ₮18,200, ямааны мах ₮18,500 байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn