Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулагдлаа /Хоёр/

2
Өвөр Монгол 4200 гаруй км урт хилийн шугамтай, 20 боомттой бөгөөд хуурай замын боомтын ачаа тээвэр хэдэн жил дараалан улсын хэмжээнд нэгдүгээрт жагсаж байна.
Хятадын төмөр замын Хөх хотын товчооны ажилтан "Хуашя сонин"-ны сэтгүүлчид хандан:
- Одоо ӨМӨЗО-ыг умардад нээлттэй байлгах чухал гүүр гарц болгож, төмөр замын тээврийн давуу талд тулгуурлан улам сайн хөгжилд хүрэх нь мэдээж юм. Хөх хотын төмөр замын товчоо "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтад оролцож, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй үйлчилж, Монгол талын төмөр замын байгууллагатай харилцаа холбоогоо бэхжүүлсээр ирсэн. Гаалийн, хил хамгаалалтын шалгалтын байгууллагатай мэдээллийн харилцан холбоог бэхжүүлж, хяналтын загварыг тасралтгүй шинэчлэн, шалгах журмыг оновчтой болгож, бүх замын тээврийн үр ашгийг дээшлүүлж байна.
Энэ нь "Ерөнхий төлөвлөгөө"-ний шаардлагатай нийцэж байна. "Ерөнхий төлөвлөгөө"-ний шаардлагын дагуу боомтын эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүчийг бий болгох, хөгжүүлэх, хуурай замын боомт, гаалийн хяналтын ажлын байрны хооронд ухаалаг хяналтыг хэрэгжүүлэх явдал юм.
Эрээн хот боомтоор 24 цагийн урьдчилсан товлолтоор гаалийн бүрдүүлэлт хийх боломжтой бөгөөд экспортын хурдан нэвтрэх горимын дэмжлэгтэйгээр нэг галт тэрэг Эрээн хотод хүрэлцэн ирснээс хилээр гарах хүртэл хамгийн ихдээ 24 цаг л шаардагдана.
Үүний зэрэгцээ хил дамнасан галт тэрэгний үйлчилгээний түвшинг сайжруулж, Хятад-Европын галт тэрэгний өнгөрөх Хөх хот, Манжуур, Эрээн хотын хил дамнасан хуурай замын боомтуудын бүтээн байгуулалтыг урагшлуулж, Эрээн хотоос Улаанбаатар хот хүрэх шууд галт тэргийг нэмж ажиллуулан, Эрээн боомтын ачаа тээш ачиж буулгах хэмжээг нэмэгдүүлэх тал дээр хичээн ажиллаж байна.
Энэ жил Эрээн төмөр замын боомтоор Соломбалка хот-Шаньши мужийн Вэйзи балгас хүртэлх Хятад-Европын галт тэрэгний шинэ чиглэл нэмж ажиллалдуулснаар одоогоор Эрээн боомтоор нэвтэрч буй Хятад-Европийн галт тэрэг нийт 75 болж, гадаадад 10 гаруй улсын 70 гаруй зангилаа станцаар өнгөрч, дотоодод Хятад-Европын галт тэрэгний ихэнх хотуудад хүрснээр Өвөр Монголын дотоод, гадаадыг холбох "тээврийн сүлжээ"-г үндсэндээ бий болгосон байна.
- Энэ оны эхний улиралд Эрээн төмөр замын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 1145 байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 22.3 хувь нэмэгдсэн. Импорт, экспортын ачаа тээврийн нийт хэмжээ 946.4 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 19.7 хувиар өссөн нь бүс нутгийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, дэлхийн нөөц дотоодод нэвтрэхэд үр ашигтай логистикийн гүүр болж, дотоод, гадаад гэсэн давхар эргэлтийг холбоход илүү их үүрэг гүйцэтгэж байна гэж танилцууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn