18 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Алтай хотхоны сургуулийн барилгын ажил хойшилсоор байна

42

Гурван жилийн өмнө Баянгол дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэр, Алтай хотхонд нийслэлийн төсвөөр 960 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургууль барихаар болж, газрыг чөлөөлөн, цахилгааны шугамуудыг шилжүүлэхээр болж байв.
Өнгөрсөн онд нийслэлээс тухайн орчимд үйл ажиллагаа явуулж байсан “Тайгам Алтай” ХХК-тай зөвшилцөн нэг га газрыг чөлөөлж, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг “Бүрэн Одод” ХХК барихаар тендерт шалгарч, сургууль байгуулах газарт өртөж буй ус, дулааны шугамыг үе шаттай шилжүүлсэн ч нэр бүхий компани өөрийн өмчийн бохир, дулааны шугамыг шилжүүлэх зөвшөөрлийг өгөхгүй байгаагаас барилга угсралтын ажил зогсжээ.
Алтай хотхоныг анх 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулсан ч өдгөө тус хотхонд 21 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд хотхоны замын урд талын түрээсийн байранд 1,200 орчим хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байгаа аж.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр барилгын ажлыг гүйцэтгэгч “Бүрэн Одод” ХХК-д тухайн бохир, дулааны шугамыг шилжүүлэх зөвшөөрлийг өгч, барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэнэ.
Тус хотхонд 960 суудалтай сургуулийн барилгыг 2024-2026 онд нийслэлийн төсвийн 18 тэрбум төгрөгөөр барихаар баталжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn