УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа энэ оны зургаадугаар сард дуусна

6

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа зургаадугаар сард дуусна.
Д.Ганзоригийн хувьд, /2013.04.12/-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байлаа. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа буюу /2020.06.02/-нд зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон. УДШ-ийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил. Дараа жил буюу 2026 оны зургаадугаар сарын 02-нд солигдоно.
Тэрбээр, саяхан МАН-ын даргаар Н.Учралыг, АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгээд буй.
УИХ-ын 2025.01.24-нд намрын чуулганы сүүлийн өдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа “УДШ-ийн ерөнхий шүүгчээр Д.Ганзориг ажиллаж байгаа үед газрын нэг ч наймаачинд хариуцлага тооцож чадахгүй” гэж мэдэгдсэн юм. Товчхондоо, чуулганы индэр дээрээс УДШ-ийн шүүгч Д.Ганзоригтой дайн зарлаж байсан билээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn