Далай лам Грэммид нэр дэвшжээ

6

2026 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийн нэрсийг зарласан билээ. 
Үүнээс хамгийн онцлууштай нь тус наадмын "Шилдэг аудио ном, хүүрнэл, түүх өгүүлэлийн дуу бичлэг" төрөлд Далай ламын “Бясалгалууд: Дээрхийн Гэгээн Далай Ламын Эргэцүүлэл” ном нэр дэвшжээ. Ингэснээр Далай лам анх удаа Грэммид нэр дэвшиж байгаа юм.
Мөн алдарт жүжигчин Тимоти Шаламе "Кино уран бүтээлийн шилдэг хөгжим, фонограмм" төрөлд нэр дэвшсэн бол BLACKPINK хамтлагийн гишүүн Рөүз  Грэммийн үндсэн төрлүүдэд дуу нь нэр дэвшсэн анхны К поп од болжээ.
Грэммийн наадам бол хөгжмийн салбарын хамгийн том үйл явдлуудын нэг. Тус наадмын шагналтнуудыг “Recording Academy”-гийн гишүүд сонгодог байна. 
68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 1-нд Лос Анжелес хотноо зохион байгуулагдана.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn