Өчигдрийн орсон борооноор 1065 тонн ус соруулжээ

Цаг уурын байгууллагаас гаргасан ахиу хэмжээний бороо орох сэрэмжлүүлгийн дагуу ОБЕГ-ын ажиллагааны шуурхай штабаас нийслэл, аймгийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр хангаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.
Нийслэлийн хэмжээнд 38мм хүртэл орсон хур тунадасны улмаас Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй болон Хан-Уул дүүрэгт 25 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний:
- Зургаан дуудлагад зөвлөгөө өгч,
- 19 дуудлагаар, 1065 тонн усыг соруулж, аюулгүй болголоо.
Эх сурвалж: ОБЕГ