Үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцас Хятадын үйлдвэрийнхээс 30-50 мянган төгрөгийн зөрүүтэй байна

458


Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор үр хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг бэлдэх эцэг, эхчүүдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж байна.
Хүүхэд бүр хичээлийн шинэ жилийг догдлон хүлээж байгаа энэ үед хичээлийн хэрэгслэлийн талаарх мэдээллийг өмнөх сурвалжилгадаа хүргэсэн билээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэх тогтоол гарсантай холбоотойгоор үндэсний үйлдвэрүүд хүрээгээ тэлсээр байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн Хятадын үйлдвэрийн дүрэмт хувцсыг хил давуулан оруулж ирэн, “Бөмбөгөр”, “Нарантуул”, “Хархорин” зэрэг захуудаар худалдаалсаар байгаа. Тухайлбал, III, IV хорооллын гудамжинд Хятадаас оруулж ирсэн дүрэмт хувцасны цамц нь дангаараа 15 мянган төгрөг хүрэм, юбка, цамц, зангиа хосоороо 115.000-120.000 төгрөгийн хооронд байна.
“Алтжин бөмбөгөр” худалдааны төвд бага ангийн дүрэмт хувцас хосоороо 60-65 мянган төгрөг, дунд ангийн дүрэмт хувцас хосоороо 75 мянгаас 78.500 төгрөг,  ахлах ангийн дүрэмт хувцас хосоороо 100.000-110.000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Харин үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцасны үнэ өмнөх жилийнхээс өсөөгүй байв.
Тодруулбал, бага ангийн сурагчийн эрэгтэй хүрэм 43 мянга, өмд 27 мянга, цамц 18 мянган төгрөг бол эмэгтэй форм 49 мянга, цамц 18 мянга, зангиа 3000 төгрөгийн үнэтэй байлаа. Дунд ангийн дүрэмт хувцас хүрэм 53 мянга, өмд 36 мянга, срочк 20 мянга, зангиа гурван мянган төгрөгийн үнэтэй бол эмэгтэй дүрэмт хувцасны юбка 34 мянга, цамц 20 мянга, зангиа 3000 төгрөгийн үнэ ханштай байлаа.
Ахлах ангийн эрэгтэй дүрэмт хувцас хүрэм 80 мянга, өмд 45 мянга, цамц 22 мянга, зангиа зургаан мянган төгрөг бол эмэгтэй дүрэмт хувцасны хүрэм 75 мянга, юбка 35 мянга, срочк 22 мянга, зангиа зургаан мянган төгрөг байлаа.
Эцэг, эхчүүдээс сэтгэгдэл авахад “Үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцас Хятадын үйлдвэрийн дүрэмт хувцаснаас 30-50 мянган төгрөгөөр үнэтэй байна. Гэвч материалын хувьд Хятадын үйлдвэрийн дүрэмт хувцас нь эдэлгээ сайтай” гэж байв.
ЭХ СУРВАЛЖ: Zindaa.mnскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn