Д.Должинсүрэн: Ирэх онд орон сууцны үнэ 10 орчим хувь өсөх төлөвтэй байна
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар есдүгээр сард шинэ орон сууцны метр квадратын дундаж үнэ 4.39 сая төгрөг байна. Шинэ байрны метр квадратын үнэ Хан Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 сая төгрөг байгаа юм. Харин Сонгинохайрхан дүүрэгт шинэ байрны мкв-ын үнэ хамгийн хямд буюу 2.94 сая төгрөг байна. Шинэ байрны мкв-ын үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 540 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Түүнчлэн, хуучин орон сууцны 2024 оны есдүгээр сарын мкв-ын дундаж үнэ нь 4.02 сая төгрөг байна. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 580 мянган төгрөг буюу 12.8 хувиар нэмэгджээ.