Ашиглалтаас гарах шахсан хиймэл дагуулд МӨНГӨ ЗАРАХ юм биш биз!
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Н.Учрал, Ч.Анар нар хиймэл дагуулын талаар цэц булаалдав.
Н.Учрал гишүүн 2027 он гэхэд үндэсний өндрийн хиймэл дагуул хөөргөх тухай ярьж, нийт өртөг нь жилийн 0.91 сая евро, 15 жилд 13.65 сая евро, нийт зардал 382 сая евро байх тухай мэдээлсэн нь хиймэл дагуулын талаар туршлагатай Ч.Анар гишүүнийг “мэтгэлцээнд дуудсан” хэрэг болов. Ч.Анар гишүүн 24 жил энэ салбарт ажиллаж, гурван ч улсад хиймэл дагуул угсарч байсан гэнэ.