Дмитрий Медведев: Украин НАТО-д элсэх нь Москвагийн эсрэг дайн зарласан явдал

140

ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Украин НАТО-д элсэх нь Москвагийн эсрэг дайн зарласан явдал гэжээ.
Умард Атлантын эвслийн байгууллагын удирдагчид өнгөрсөн долоо хоногт болсон дээд хэмжээний уулзалтаараа Украиныг "Евро-Атлантын бүрэн интеграцид, тэр дундаа НАТО-д элсэх эргэлт буцалтгүй замд дэмжлэг үзүүлэхээ амласан. ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга, Кремлийн шонхоруудын дунд тэргүүлэх дуу хоолой болсон Медведев “Аргументы 1 факты” сонинд ярилцлага өгөхдөө, Украины гишүүнчлэл нь Москвагийн аюулгүй байдалд шууд заналхийлнэ гэж мэдэгджээ. 
2022 онд Москва Украиныг бүхэлд нь эзлэн түрэмгийлснээс хойших Медведев Орос НАТО-г заналхийлээгүй, харин эвслийн ашиг сонирхлын эсрэг хариу үйлдэл үзүүлсэн гэж мэдэгдсэн. Тэрээр "Ийм оролдлого олон байх тусам бидний хариулт улам ширүүн болно. Дэлхийг бүхэлд нь бутлах эсэх нь зөвхөн НАТО-гаас хамаарна" гэжээ. 2008-2012 онд Ерөнхийлөгч байх хугацаандаа өрнөдийг дэмжигч модернизагч гэж үнэлэгдэж байсан Медведев АНУ болон түүний холбоотнуудад Киевийг зэвсэглэх нь цөмийн дайнд хүргэж болзошгүйг анхааруулсан. Медведев мөн НАТО-гийн тэргүүнээр Марк Рюттег томилсон нь эвслийн байр суурийг өөрчлөхгүй гэсэн Москвагийн байр суурийг дахин давтжээ. "Оросын хувьд юу ч өөрчлөгдөхгүй, учир нь гол шийдвэрийг НАТО-гийн гишүүн орнууд биш, харин нэг улс буюу АНУ гаргадаг" гэж Медведев ярьжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn