Хөгжлийн банк, оролцогч талуудын гомдлыг Дээд шүүх хүлээж авахаас татгалзсанаар Н.Мөнхбат нартай холбоотой шийдвэрүүд хэвээр үлдэв
Хөгжлийн банк ажлын байрны зорилгоор 27.6 тэрбум төгрөгөөр ХХБ-ны барилгаас хоёр давхрыг худалдан авсантай холбоотой Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч оролцогчдоос гаргасан гомдлуудыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчдийн 2024 оны тавдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болов. Ингэснээр Худалдаа хөгжлийн банк 4.9 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгох ба Н.Мөнхбатад хоёр жилийн хорих ял, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасах, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг 20,000,000 төгрөгөөр торгож, хоёр жил нийтийн албан тулааш эрхлэх эрхийг хасах ял хэвээр үлдэж байна.