Зарим дүүрэгт 90 хоног ХАЛУУН УС ТАСАРНА

151


2023-2024 оны халаалтын улирал өнөөдөр буюу тавдугаар сарын 15-нд дуусаж, айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсооно.
Энэ өдрөөс ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг эхэлж, дараах байршлуудын халуун усыг 20 хоног хязгаарлаж байгаа юм.
Тэгвэл Баянгол дүүргийн зарим оршин суугчдад төв шугамд жил бүр хийгддэг нягтын шахалт, засвар тавдугаар сарын 15-наас эхлэх ба 90 хоногийн хугацаанд хийгдэж, халуун усгүй байна гэх мэдэгдэл ирсэн байна. 
 

 
2024.05.15 - 2024.06.05 хүртэл 20 хоног халуун ус хязгаарлах байршлууд
 
  • ДЦС-4 ТӨХК-ийн урд талын хэсэг, Эх газар ХХК, I,X хорооллын төв замын урд хэсэг Хархорин худалдааны төв, Эрин хороолол, Өнөр хороолол, Комплекс импорт ХХК, Голден парк -1,2 хотхон, Гермес төв, СБД-ийн 4-р хороо, Орбита эмнэлэг ХХК, СХД-ийн 27,29,37-р хороо, Москва хороолол, 1-р хорооллын ДДТ-124, СХД-ийн усан спорт сургалтын төв, СХД-ийн тохижилт үйлчилгээ ХХК, Троллейбусны депо, Натул клиник эмнэлэг, Содон хороолол, Ханын материал, Хилчин хотхон, Баянхошуу орчмын бүх хэрэглэгчид
  • СХД-ийн 18,29-р хороо, 10-р хорооллын төв замын хойно Хөрс авто сервис ХХК-иас зам дагуу баруун тийш Ач анагаах ухааны дээд сургууль хүртэлх хэсэг, Модернити автомотив ХХК, Талх чихэр ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХК, Драгон төв, Сүү ХК, АПУ ХК, 12-р сургууль, Дашваанжил ХХК, БСБ дэлгүүр, Хишиг арвин индустриал ХХК Таван шар орчим
  • СБД-ийн 5-р хороо, Голомт хотхон, Наран туул зочид буудал, Энхтайван найрамдлын ордон, УБ их дэлгүүр, хотын төв 40,50 мянгатын хороолол, Барилгын политехник коллеж, БГД-ийн 2,16-р хороо, Hill side хотхон, Солонго лайн ХХК, Монгол эм импекс концерн ХХК, 6-р сургууль, 68-р цэцэрлэг, Шихихутаг их сургууль, Тунамал өргөө 39,40-р байр, 5-р хороолол орчмын хэрэглэгчид.
Хэрэглэгч та дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай удирдлагын албаны Дуудлагын төвийн 7004-7005тоот утсаар болон өөрийн харьяа орон сууцны контороос лавлана уу!
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn