Имартын хамт олон "ХАМТДАА ЦАС ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ!" аяныг зохион байгууллаа

234
Өвлийн улиралд халтиргаа гулгаа нэмэгдсэний улмаас гэмтэж бэртэн эмнэлгийн байгууллагад хандах иргэдийн тоо олширчээ. ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт гэхэд л халтиргаа гулгаанаас болж гэмтэж бэртэн эмчлүүлэхээр ирэгсдийн тоо хоногт 70-80 хүрдэг байна.
"Скай Хайпермаркет" ХХК буюу Имартын хамт олон бид нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 360 ажилтнуудынхаа оролцоотойгоор "ХАМТДАА ЦАС ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ!" аяныг амжилттай зохион байгууллаа. Шинэ оны анхны сайн үйлсийн аянаа бид салбар дэлгүүрүүдтэйгээ ойр байрлах, олны хөл хөдөлгөөн ихтэй ‘‘Улсын Хоёрдугаар төв эмнэлэг’’, ‘‘Гэмтэл согог судлалын үндэсний төв’’, ‘‘Хавдар судлалын үндэсний төв’’ болон ‘‘Улсын Гуравдугаар төв эмнэлэг’’-үүдийн нийт 1800 м2 талбай, гадаа гудамжид дагтаршсан цас мөсийг цэвэрлэсэн байна.




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn