Дараагийн ээлжийн 50 автобус үйлдвэрээсээ Эрээн хот руу хөдөлжээ

228


Нийслэлийн иргэдэд үйлчлэх дараагийн ээлжийн 50 шинэ автобус БНХАУ-ын Yutong Bus компанийн үйлдвэрээс Эрээн хот руу хөдөлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр автобус нь маргааш тус хотод ирэх аж. Ингэснээр 600 шинэ автобуснаас 85-ыг нь нийлүүлж байна.
Автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллаж, гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг шалгах аж.
Өмнө нь өнгөрсөн арванхоёрдугаар сард 35 автобусыг хүлээн авч төв талбай дээр иргэдэд танилцуулж, үйлчилгээнд явуулж эхлээд байгаа билээ. 
Yutong нэртэй автобус нь 80 хүний багтаамжтай бөгөөд улаан автобусыг бодвол заалны зай талбай нь өргөн болохыг үйлчлүүлсэн иргэн хэлж байв. 
Манай улс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авч байгааг албаныхан мэдээлээд буй.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn