Оюунлаг Завханчууд Очирваань шигээ ариун, хүчтэй төрийг сонгохыг уриалав

- Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
- Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл-500
- Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
- Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 350
- Түрээсийн орон сууц- 200
- Утаагүй Улиастай, сум, суурин хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Шаардлагатай сумдад сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина. Аймгийн хүүхдийн зусланг сэргээнэ.
- Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн ахуй байдалд онцгойлон анхаарч шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.
- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын машинд парк шинэчлэл хийж, стандартын шаардлагад нийцсэн автомашинаар хангана.
- Арц суурь боомтыг Нөмрөг сумтай, Улиастай хотыг Алтай хоттой, Түдэвтэй, Цэцэн-Уул, Сантмаргаз сумдыг Тосонцэнгэл – Улаангом чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замтай холбоно.
- Их-Уул, Ургамал, Цагаанчулуут, Түдэвтэй, Тэс сумын ЗДТГ-ын барилгыг барина.
- Малчдыг өртөг багатай малын тэжээлээр хангах үйлдвэр байгуулж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ.
- “Отгонтэнгэр” аялал жуулчлалын цогцолборыг байгуулна.
- Улиастай-Дөргөн-Мянгад чиглэлд авто замын ажил эхлүүлж, орон нутгийн чанартай гүүрнүүдийг засварлаж, шинээр барина.
