БГД-ийн хорооны Засаг даргад прокурорын мэдэгдэл хүргүүлжээ

439
Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Залилах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийг судалж, энэ төрлийн гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн 2 дугаар хорооны Засаг даргад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллах талаар;
Мөн  тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Г” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй гэх зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар тухайн аж ахуйн нэгж байгууллагад тус тус мэдэгдэл бичсэн байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn