Таван ханатай гэр шатаж 64 настай эмэгтэй нас баржээ

287

Баянгол дүүрэгт таван ханатай гэр шатаж, 64 настай эмэгтэй түймэрт өртөн нас баржээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэх дуудлагыг 21:17 цагт хүлээн авсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Б-ийн таван ханатай гэр шатаж байсныг таван минут ажиллан унтраасан байна. Тус гал түймэрт иргэн Б, 64 настай, эмэгтэй өртөж нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn