ГХЯ: Иргэн Г.Ган-Очирыг Монгол улсад авчирсан гэх МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ

293

Нүүрсний хулгайчдыг зарлах жагсаалд Франц улсаас дуу хоолойгоо өргөн, төрийн эрх мэдэлтнүүдийн бохир үйл ажиллагааг лайв хийж мэдэгдсэн иргэн Г.Ган-Очир гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж Франц улсад хоригдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Харин түүнийг зохион байгуулалттай эл хэрэгт буруутгаж, төрийн эрх мэдэлтнүүд хүчээр эх оронд нь авчруулж ял үүрүүлэх арга хэмээн зарим иргэд хардаж буй. Түүнчлэн Г.Ган-Очирыг өнгөрсөн долоо хоногт эх оронд нь албадан хүчээр буцаасан гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд байгаа юм.
Энэ талаар Монгол Улсын ГХЯ-аас “Г.Ган-Очирыг Франц Улсаас авчирсан гэдэг нь худал. Франц улсад оршин сууж буй Монгол Улсын иргэн Г.Ган-Очир гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас хорих ял шийтгэгдсэн тухай тус улсын эрх бүхий байгууллагаас манай улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн” гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn