Хятад маягийн модернизац нь дэлхий дахинд гүнээ ач холбогдолтой

187

Хүн төрөлхтний модернизацын зам, хэв маяг нь өөр өөр хэлбэр, загвартай байдаг. Хятад улс Хятадын онцлогтой социализмыг баримталж, хөгжүүлэх нь материаллаг, улс төр, оюун ухаан, нийгэм, экологийн соёл иргэншлийн зохистой хөгжлийг дэмжиж, Хятад маягийн модернизацын шинэ зам болон хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бий болгожээ.
Хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэр байдал бол ард түмнээ дээдэлсэн соёл иргэншлийн шинэ хэлбэр бөгөөд ард түмнээр цөм болгосон хөгжлийн сэтгэхүйг хэрэгжүүлж, ард түмэнтэй сэтгэл зүрхээ холбон, хувь заяагаа нэгтгэж, ард түмний бүтээсэн түүхийн ул мөрөөр ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг зорьдог. Хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэр нь хүн, байгаль хоёрын эв нэгдэлтэй зэрэгцэн орших хэв байдлыг ахиулан дэмжиж, Хятадын уламжлалт соёлыг уламжлан бадрааж, хүн төрөлхтөн, эх байгалийн хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахыг уриалсан соёл иргэншлийн шинэ хэлбэр юм. Хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэр нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг бий болгох, дэлхий дахинд эв нэгдлийг эрхэмлэх, гоо үзэсгэлэнгээ хуваалцах, дэлхийг эрхэмлэн дээдлэх, дэлхийг багтаах уужуу сэтгэлтэй байх, ялгаатай байдал, тэгш эрхтэйгээр харилцахад үйлчилдэг. Хятад маягийн модернизацыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бий болгох нь харилцан бэхжүүлж зэрэгцэн орших, салшгүй холбоотой байдаг. Эхнийх нь суурь болон зам нь байж, сүүлчийнх нь хэв байдал болон үр дүн нь юм. Модернизацыг биелүүлэх үйл явцад эд материалын баялаг, оюун ухааны баялаг, нийгмийн дэвшил, ард түмний аз жаргал, улс орны аюулгүй байдлыг буй болгох нь шинэ эрин үеийн Хятадын соёл иргэншил нь хүн төрөлхтний соёл иргэншлийг цогцлоон байгуулахад үндэс суурь, итгэлийг бий болгосон юм.
Хятад маягийн модернизац нь дэлхий дахинд гүнээ ач холбогдолтой.
Нэг. Хятад маягийн модернизац нь дэлхий дахины хэв маягийг өөрчилж, хүн төрөлхтний нийгмийн илүү тэнцвэртэй, илүү тохиромжтой хөгжлийн чиглэлийг ахиулсан байдаг.
Хоёр. Хятад маягийн модернизац нь бүх хүн төрөлхтний солилцоо, хамтын ажиллагааг дэмждэг. Бид Хятад маягийн модернизацыг хаалттай хөгжүүлэх биш, харин дэлхий ертөнц, ирээдүйд нүүрлэж, гадаад нээлтээ өргөжүүлэн, дэлхий дахинтай харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлж, 21-р зуунд хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг хамтдаа дэмжих болно.
Гурав. Хятад маягийн модернизац дэлхий дахины хөгжлийн асар их боломжуудыг авчирсан. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг түлхүү ахиулж, дэлхийн бүх улс орон Хятадын хөгжлийн хурдны тэргэнд суух боломжийг хангаж байдаг.
Дөрөв. Хятад маягийн модернизац нь хүн төрөлхтний модернизацын шинэ сонголтыг бий болгосон. Хятад маягийн модернизац нь Хятад улсын төдийгүй дэлхийнх бөгөөд барууны бус орнуудад модернизацыг бие даан судлах шинэ замыг нээж, тусгаар тогтнолоо хадгалахын зэрэгцээ хөгжлийг хурдасгахыг хүссэн дэлхийн тэдгээр улс орон, улс үндэстнүүдэд шинэ замыг нээн өгч, хүн төрөлхтний модернизацад хүрэх шинэ боломжуудыг олгож байна.
Тав. Хятад маягийн модернизац нь хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бий болгосон. 1.4 тэрбум хүнийг модернизац уруу хөтлөн оруулсан нь дэлхийн модернизацын хэв загварыг шинэчилжээ. Хятадын хурдацтай хөгжил нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн үйл явцад томоохон амжилт болж байна. Хятадын үндэстнүүд дэлхийн соёл иргэншлийн үйл явцын тэргүүн эгнээнд дахин жагсаж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хувьслын шинэ замыг дээд шатанд гаргахын тулд шинэ замыг хайж, 21-р зуунд хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн шинэ ертөнцийг нээжээ.
Гэрэлт: ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын хэлтэс
Зохиогч:
Гэрэлт
Найруулагч:
Hurts
Эх сурвалж:
Solongo
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn