Талибууд хориг арга хэмжээгээ эргэн харахыг АНУ-д уриалжээ

361

Афганистаны лалын шашинт талибуудын засгийн газар нэр бүхий өндөр албан тушаалтнуудынх нь эсрэг авч хэрэгжүүлсэн АНУ-ын шинэ хориг арга хэмжээг хоёр орны харилцааг “хөгжүүлэхэд саад тотгор” болж байна хэмээн лхагва гарагт шүүмжилжээ. АНУ афган охид эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан бодлого явуулж, хүч хэрэглэх байдлаар “дарамт шахалт үзүүлж байгаатай холбоотой гэж үзэж буй” “Талибан” хөдөлгөөний одоогийн болон өмнөх удирдагчид зэрэг хүмүүст визийн хязгаарлалт тогтоож буйгаа нэг хоногийн өмнө мэдэгдээд байсан юм.

“Ийм шийдвэрүүд нь хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлнө. Бүх маргааныг дипломат сувгаар шийдвэрлэх ёстой бөгөөд хоёр талын ашиг сонирхолд нийцээгүй шийдвэрүүдийг эргэн харах хэрэгтэй” гэж талибуудын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хориг арга хэмжээний талаар мягмар гарагт танилцуулах үеэрээ, тэдгээр хүмүүсийн гэр бүлийн гишүүд ч мөн хязгаарлалтад өртөж магадгүй гэдгийг хэлсэн байна. Э.Блинкен мөн Афганистаны бүх иргэнийг төлөөлж, тэдний хүний эрхийг хүндэтгэдэг засгийн газрыг л хууль ёсны гэж үзнэ гэсэн дохиог талибуудад өгөхийн тулд Вашингтонтой нэгдэж, ижил арга хэмжээ авахыг бусад орнуудын Засгийн газарт уриалжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn