Огцорсон ч хоосонгүй

346

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон ч огцорсон сайдууд хоосон хоцрохгүй нь бололтой. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр “Шинээр томилогдсон сайдууд ажилдаа шууд орох хэрэгтэй. Яамны ажилтай танилцах шаардлагагүй. Туршлагатай төрийн түшээд байгаа болохоор тулгамдсан асуудлаа шуурхай шийдэж ажиллахыг хүсэж байна. Засгийн газрын ХЭГ-ын даргаар томилогдсон ажиллахаар болсон Д.Амарбаясгалан танд нам, Засгийн үйл ажиллагааны залгамж халааг хангах, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, яам хоорондын уялдаа холбоог сайн хангаж, бодит үр дүнд хүргэх үүрэг даалгавар оногдож байна.” гэж хэлсэн.
Гэвч энэ нь цаагуураа бол МАН-ын тохироо, хуучин сайдууд чинь хамт ажиллана шүү гэдгийг нь далдхан хэлсэн санаа аж.
Тангараг өргөсөн сайдууд ажлаа авч, өнөөдөр /2022.08.31/ Засгийн газрын анхны хуралдаандаа сууж байна.
Тэднийг анхнаас нь яамандаа бүтцийн өөрчлөлт хийхээсээ өмнө өмнөх сайдуудаа дэргэдээ авахыг Ерөнхий сайдын зүгээс санал болгосон байна. Харин ХНХ-ын сайдаар ажилласан А.Ариунзаяаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө дэргэд буюу ахлах зөвлөхөөрөө ирэхийг урьжээ.
Мөн З.Мэндсайханыг ХХААХҮ-ийн дэд сайдаар, Г.Ёндонг УУХҮ-ийн дэд сайдаар, Н.Тавинбэхийг ЭХ-ний дэд сайдаар ажиллах санал тавьжээ. Харин ЗТХ-ийн сайд асан Л.Халтарыг дэд сайдаар үлдэх санал тавьсан ч мань хүн УБТЗ-ын даргад илүү “сонирхолтой” байгаа аж.
Юутай ч дан дээлтэй гэгдэж хүчин мөхөстөж, Засгийн газраас огцорсон сайдууд энэ удаа хоосон хоцрохгүй дэдийн суудалд сууж, эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэх үүрэг хүлээж байгаа бололтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn