Монгол цэргийн баярт зориулсан “Бодогдоод байх юм“ тоглолт энэ сарын 14-нд болно

572

"Монгол цэргийн баяр" энэ сарын 18-ны өдөр тохионо. Тус өдрийг тохиолдуулан Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин СТА Д.Даваадорж "Бодогдоод байх юм" анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтод МУГЖ Д.Энхзул, Ө.Уянга, МУСТА Л.Чулуунбаатар, Ч.Алтантүлхүүр, Цэргийн дуу бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.
Тоглолтод "Бодогдоод байх юм", "Зул гоо", "Хайр", "Нартад ганцхан нутаг" зэрэг нутаг ус, аавын ээжийн дуунуудаас гадна "Хэнгэрэг дэлхийн цэрэг" хэмээх энхийг сахиулагчдын сүлд дуу, "Халагдах цэргийн вальс" зэрэг олон сайхан дуунууд дуулагдах юм.
Тоглолт энэ сарын 14-нд Монгол бөхийн өргөөнд 19.00 цагаас тоглогдоно.
Тэрбээр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn