Монгол, Индонезын бизнес форумыг энэ оны дунд үеэр зохион байгуулахаар ярилцлаа
Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Индонез Улстай улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Монголын тал нотоллоо.