Шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан Х.Түвшин-Эрдэнэ эмчид ял оноов

580

шшүх_b


Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр /2020.01.17/ 09:00 цагт  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд боллоо. Тэднийг УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн нотлох баримтад шинжээчийн дүгнэлт гаргахдаа хариуг хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцов.


Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 /Хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж өгөх зэргээр гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн бол /-дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оноож,


шүүгдэгч Ж.Оюунааг мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 /Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон арбитр, шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн бол /- дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.200.000 төгрөгөөр,


шүүгдэгч Н.Золжаргалыг мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 /Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол /дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12.240.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн байна.


Shuud.mn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn