“...“Ажнай”-г л явуулах хэрэгтэй” гээд намынхан нь гүйж явна гэв үү?!

0


Хорвоо дээр хачин юм зөндөө л болдог. Гэхдээ 2024 оны сонгууль овоо олон “хачин юм” дуулгах даг. Энд тэнд, нэг бус нэлээд газарт яригдсан энэ “хов”-ыг АН-ынхан сонсоод ангайж байна лээ. Яагаав, “Тунгалаг тамир” дээр Цахиур Төмөр “түгжил”-дүүлчихээд “...Хэдэн муу адсаганаас болж хүн алах нь ээ” гэж байдаг даа. Яг тиймэрхүү үйл явдал өрнөж буй аж.

“Дүнжингарав”-ын уулзвар орчимд арваад хоногийн өмнө хий ачсан машин осолдож, эмгэнэлтэй явдал болсон. Олон амь эрсэдсэн. Энэ хэрэг эцэслэн шийдэгдэх болоогүй байна. Ослын дараах Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийе. УИХ-ын даргад хандаж Түр хороо байгуулъя” чиглэлийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өгчээ. Удахгүй сонсголын сураг дуулдах бололтой. Намрын чуулган завсарлахтай зэрэгцэж гарсан “Ногоон автобус”-ны Түр хороог хотын газрын асуудлынхаар өргөтгөж ч мэдэх аж.

Тэгвэл хотын газраар сонсгол явуулах сурагаар газрын наймаатай холбогддог нөхдүүд нэлээд “хөдөлгөөн”-д орсон байна. Тэр тусмаа осол болсон газрын хоёр талаар нутагладаг эрхмүүд “дээшээ доошоо” гүйлдээд эхэлжээ. Ингэх зууртаа өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүдийг зууч болгож байгаад ийш тийш нь явуулж, тэгэхдээ “...“Ажнай”-г л явуулах хэрэгтэй. Авлигатай тэмцсэн гэдэг нэр хүнд ол” гэсэн ятгалгыг дайжээ. "Ажнай" уг газартай нь урьдны холбоотой санж. Нөгөөдүүл нь ч энд тэнд очоод түүнийг нь дамжуулж, нэмээд “...Тэр нөхөр ер нь хусмаа л өгдөг байсан байна” гэдэг байна.
Хамгийн гол нь “...Хотын газрын асуудал сөхөгдөхөөр “Ажнай”-гийн хэрэг яагаад хөндөгдсөн бэ” гэдэг нь анхаарал татна. “Ажнай” нь ч угаасаа хариуцлага хүлээх л ёстой этгээд л дээ. Гэхдээ яг энэ нөхцөлд мань “Ажнай” улс төр, “бизнес”-ийн хоёр эрх ашиг дээгүүр хөндөлссөн бололтой юм.

Улс төр гэдгийн тухайд АН дахь хуучны МҮДН фракц одоогийн удирдлагад нэлээд хүчтэй нөлөөтэй аж. МҮДН-дээ “Ажнай” нөлөөтэй. Тэгэхээр ирэх сонгуульд намын эрх мэдлийг ахиухан хүртэх хүмүүст тэр хүн саад болсон гэсэн үг.

Харин бизнесийн эрх ашиг гэдэг нь нэгэн цагт “...Ах дүүс хийгээд түншүүд” гээд зүү орох завсаргүй явсан анд нь төлөхөд хүндэдсэн их өртэй болсон байгаа юм. Тэгээд өрнөөс гарах гарцаа “...“Ажнай” л явчихвал болох юм байна” гээд харчихсан бололтой юм. Ер нь, ийм “хачин юм” ирэх хэдэн сард их өрнөхөөр байна шүү. “:::Авлигаа няц дарах уу”, “...Авлига амьд үлдэх үү” гэхээс эхлээд мөн ч олон асуудлыг шийдэх сонгууль дөхөж байна шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 23 (7267)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn