ТЦА: Өнөөдөр дараах замуудаар зорчихгүй байхыг хүслээ
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан энэ оны есдүгээр сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Үүнтэй холбогдуулан, өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны өдрийн 08.30-12.30 цагийн хооронд “Бага тойруу", “Энхтайваны өргөн чөлөө”, "Чингисийн өргөн чөлөө" , "Сөүлийн гудамж"-ийн замыг хэсэгчлэн хаана.
Мөн 14.00-15.30 цагийн хооронд "Чингисийн өргөн чөлөө", “Бага тойруу", 18.15-20.30 цагийн хооронд , "Олимпын гудамж", “Их монголын гудамж" орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон түр хугацаанд хаах тул иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, дурдсан цагуудад тухайн замаар зорчихгүй байхыг хүсэж байна.