Монгол Улсын таван иргэнийг гадаад руу худалдсан Сингапур Улсын иргэнийг “BKH” зочид буудлаас баривчилжээ

375


МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХУДАЛДАЖ, ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛГОСОН СИНГАПУР УЛСЫН ИРГЭНИЙ БАЙРЛАЖ БАЙСАН “BKH” ЗОЧИД БУУДЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: МАНАЙ БУУДАЛД ГАНЦААРАА ИРЖ, НЭГ ХОНОЖ БАЙХАД НЬ БАРИВЧИЛСАН

   Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур Улсын иргэнийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас дайчлан баривчилсан байдаг. Тодруулбал, 64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол-Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан. Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучилж, бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож охид биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Одоогийн байдлаар 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк, инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Гэхдээ хохирогчдын тоо үүнээс ч олон болж байгааг эх сурвалж мэдээлж байна. Эрүүгийн цагдаагийн албанаас Сингапур Улсын иргэнийг дайчлан баривчилж, цагдан хориод байгаа билээ.
Тэгвэл Сингапур Улсын иргэн Loh Sien Chi-г Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороолол, “Батхүлэг” товерын хоёр, дөрөвдүгээр давхарт байрлах “BKH” зочид буудлаас баривчилжээ. Тэрбээр тус буудалд байрлаад нэг хонож байсан гэнэ.

Энэ талаар “BKH” зочид буудлын зохион байгуулагчаас тодруулахад “Манай буудалд нэг л хоносон шүү дээ. Бараг нэг ч хоноогүй, буудалд байрласан өдрөө баригдсан шүү дээ. Хэрэв тэр хүн гэмт хэрэгтэн байсан бол эрэн сурвалжилж байгааг нь нээлттэйгээр зарлаж, олон нийтийн сүлжээнд анхааруулахгүй яасан юм бэ. Бид гаднаас нь хадаа гэмт хэрэг үйлдсэн үү, үйлдээгүй юу гэдгийг нь мэдэхгүй. Нэг хүн орж ирээд, төлбөрөө төлөөд, өрөө авсан. Манай буудлаас баригдсан гадны иргэн нь өмнө нь манай буудалд огт байрлаж байгаагүй. Тухайн өдөр ганцаараа орж ирсэн” гэв.


https://ergelt.mn/news/22/single/25691
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn