Автомашины зогсоолын улмаас маргалдсан иргэд нэгнийхээ аминд хүрчээ

470


Автомашины зогсоолын улмаас маргалдсан иргэд нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах .......... хотхоны гадна талбайд хүн нас барсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад энэ сарын 12-ний өдрийн 08:23 цагт тус байранд оршин суух хаягтай 57 настай эрэгтэй Б нь тус хороололд оршин суух хаягтай 38 настай эрэгтэй Ч-тэй автомашины зогсоолын улмаас маргалдаж хохирогчийг гараараа боож, унаган зодож амь насыг нь хохироосон байжээ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг цагдан хориод байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст материалжуулан шалгаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn