Монгол Улсын иргэн бүр нэгдэх боломжтой “Мод” хөтөлбөр нээлтээ хийлээ

357

 

Модыг ургуулж, арчилж, хамгаалахад хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаарддаг тул хүн бүр мод тарьж чаддаггүй. Тэгвэл мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн таван аж ахуй нэгж байгууллага ХААИС, ОХУ-ын Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран "Мод” хөтөлбөрийг эхлүүллээ.  Тус хөтөлбөр нь хамгийн хялбар аргаар, хамгийн хямд зардлаар мод тарих боломжийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож буйгаараа онцлог юм. Та энэ хөтөлбөрт хамрагдахын тулд зөвхөн "Мод” хөтөлбөр аппликейшн болон бусад захиалгын сувгаар захиалга өгөх бөгөөд таны захиалсан модыг мэргэжлийн баг хамт олон ургуулж, арчилж, хамгаална гэсэн үг. 

Түүнчлэн мод хөтөлбөрт нэгдэж, модны захиалга өгсөн хүн бүр урамшуулалд хамрагдах, захиалсан модноосоо эдийн засгийн өгөөж хүртэх боломжтой. Тодруулбал, та 10 мод захиалсан тохиолдолд таны мод 2 дахин үржиж 20 болох юм. Үүний зэрэгцээ захиалсан модоо тухайн үеийн зах зээлийн ханшаар борлуулах эсвэл "Мод” хөтөлбөрийн хүрээнд байгуулсан ой нөхөн сэргээлтийн талбайд хандивлаж насан туршдаа өөрийн өмчлөлийн модыг ургуулна гэсэн үг юм.

Иймд мод тарьж эх орон, эх дэлхийгээ хамгаалах хүсэлтэй иргэн, албан байгууллагууд www.modhutulbur.mn веб сайт, "Мод” хөтөлбөр аппликейшн, "Мод хөтөлбөр” фэйсбүүк хуудас болон 70110021 дугаарын утсанд холбогдон хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, модны захиалга өгөх боломжтой.

Цахимаар мод тарих боломжийг хүн бүрд олгож буй "Мод” хөтөлбөр аппликейшн 2022.02.04-ний өдөр буюу "Усан” бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-нд албан ёсоор нээлтээ хийнэ.  

Ташрамд мэдээлэхэд, хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн сан бүхий 16 мянган га талбайд, Улаанбаатар хотын Ар гүнтэд 38 га талбайд 10 жилийн хугацаанд 50 сая мод тарина. Мөн мод үржүүлгийн талбайд эрчим хүч татаж, усалгааны систем, хяналтын камерыг суурилуулсан бөгөөд энэ хаврын мод үржүүлгийн ажлыг эхлүүлэх бэлтгэлээ бүрэн хангасан ХААИС-ийн эрдэмтдийн туршиж гаргасан 98 хувийн үр дүнтэй бортоготой мод үржүүлгийн аргыг, уламжлалт мод үржүүлгийн аргатай хослуулан Монгол орноо ойжуулах юм.

 Монгол Улсын иргэн бүр "Мод” хөтөлбөрт нэгдэж, эх дэлхийдээ амьдрал бэлэглэхийг УРИАЛЖ байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn