Ши Жиньпин даргын шинэ оны мэндчилгээг өндрөөр үнэллээ

195

Ши Жиньпин даргын шинэ оны мэндчилгээ нь Хятад улсын дэлхийн энх тайван хийгээд хөгжлийг ахиулах том гүрний үүрэг хариуцлага, Хятад улсын оюун ухааныг харууллаа гэж олон орны зүтгэлтнүүд тэмдэглэжээ.
Пакистаны Үндэсний шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хятад судлалын төвийн дэд дарга асан Замир Аван хэлэхдээ:
- Ши Жиньпин даргын мэндчилгээ маш нарийн агуулгатай. Тэрээр Хятад улсын ололт амжилтаас дурджээ. Хятад улс нэгэнтээ дэлхийн том гүрэн болсон бөгөөд хөгжлийн шинэ шатанд хүрэв. Хятад улс өөрийн орныхоо ард түмний төлөө хичээн чармайж байгаа төдийгүй дэлхийн нийт хүн төрөлхтний төлөө ч хичээл зүтгэл гаргаж байна. Хятад улс нь дэлхийн эдийн засаг, энх тайван хийгээд  хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байна гэжээ.
Швейцарын Баруун бүсийн эдийн засгийн хөгжлийн төвийн дарга асан Филиппе Монние хэлсэн үгэндээ:
- Сүүлийн 10 жилд Хятад улс “Бүс ба зам” санаачилгын дор бусад улс орнуудтай хамтын ажиллагааны 200 шахам баримт бичигт гарын үсэг зурсныг бид анзаарлаа. “Бүс ба зам” санаачилга нь хоёр талт худалдааг нэмэгдүүлэх төдийгүй хамтдаа бизнес худалдаа эрхлэн, харилцаа солилцоо өрнүүлбэл энх тайвныг ч дамаар ахиулна гэдгийг харууллаа. Байнгын харилцаа холбоо нь зөрчил мөргөлдөөн үүсэх эрсдэлийг бууруулж хамгийн бага түвшинд хүргэх нэгэн хэлбэр юм гэв.
Варгас сангийн Бразил-Хятадын судалгааны төвийн дарга Эвандро Карвалхо хэлэхдээ:
- Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц үзэл ойлголт нь олон улсад маш их сайшаагдаж байна, учир нь энэ үзэл ойлголт бол олон орнуудын тухайн орны байдал хийгээд соёлын ялгаа зөрөөг хүндэтгэсэн үндэс суурь дээр даяаршлыг ахиулахад оршино. Энэ үзэл ойлголт нь Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хамтаар Хятад улсын оюун ухаан, Хятад улсын дипломат харилцааны гол агуулгыг бүрдүүлжээ. Бусад орнууд хоорондоо зөрчил маргаан гарах үед тэд  Хятад улсын эдгээр оюун ухаануудыг ашиглан зохицуулан шийдвэрлэж болох талтай гэжээ.
Найруулагч:
Ш.Цогзолмаа
Эх сурвалж:
ХОУР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayangol.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayangol.nutag.mn