Дэлхий дахинд - Bayangol.nutag.mn
Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга
Хятадын умард хилийн Эрээн хотноо 05-р сарын 11-ний өдөр нар налайн навчис ногоорон хүн зон амар амгалан.  Үүнээс яг нэг сарын өмнө буюу 04-р сарын 11-ний өдөр, Өвөр Монгол нь Хятадын 23 дахь  Чөлөөт худалдааны туршилтын бүсээр баталагдаж, Хятадын “Умардад нээлттай байлгах” стратегийн ажил алхам дэвшиж, Өвөр Монгол дэлхийн дэвжээнд гарах шинэ дүр төрхөө дэлгэсэн бол Эрээн хот нь  Чөлөөт худалдааны туршилтын бүсийн салбар бүсийн хувиар хөгжлийн шинэ боломжоо нээж билээ.
Юм юмны анхных нь үнэ цэнтэй байдагтай адил энэ өдөр Хятад, Монголын 40 гаруй сэтгүүлчид  Өвөр Монголын Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжлагын салхийг хагалснаар хоёр орны сэтгүүлчид хувь хувьдаа олзуурхаж байлаа.Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн  дэд ерөнхийлөгч Г.Ариунчулуун:
- Хятад, Монголын сэтгүүлчид маш олон удаа хамтарсан сурвалжилга хийж ирсэн уламжлалтай. Энэ удаа Монгол улс 23 сэтгүүлчийн өргөн бүрэлдэхүүнтэй, Монголын сэтгүүл зүйн салбарт хамгийн их уншигчтай, үзэгчтэй Сонин, радио, телевиз, вэбсайтуудын сэтгүүлчид хүрэлцэн ирсэн. Бид зөв мэдээ мэдээллийг газар дээрээс нь хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа. Чөлөөт худалдааны бүс нь олон жил яригдаад ирсэн ч өмнөхөн Хятадын засгийн газраас албан ёсоор захирамж гаргаад ажил маш хурдтай болж байгааг хараад их баяртай байна. Зөвхөн хил орчмын хүмүүс биш, харин цаад гүндээ хол байгаа хүмүүс хил гарахгүйгээр хоёр талын худалдаа үйлчилгээнд оролцох боломжтой болохыг хоёр орны хүн бүрийн хүсэж байгаа зүйл. Хятадын худалдаа эрхлэгч, Монголын үйдэвэрлэгч нарын хүсэж харж байгаа зүйл. Энэ бүх барилга байгууламж нь хурдан байгуулагдаад, Чөлөөт худалдааны бүсийн үр шимийг нь ард түмэн хурдан хүртэх болтугай гэж харж байна. Өнөөдрийн хувьд ийм том төлөвлөлттөй том бүс болж байгааг би ч мэдээгүй, энэ олон сэтгүүлчдээр дамжуулаад Монголын ард түмэн гэрэл гэгээтэй боломжтой ирээдүйд бий  болох том төсөл явагдаж байгааг харна гэдэгт найдаж байна. Өвөр Монголын Чөлөөт худалдааны туршилтын бүсийн Эрээн хотын салбар бүс нь чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг шинэ эхлэлийн цэг болгон авч, шинэ нээлт, шинэ алхам, шинэ ололт амжилтад анхаарлаа төвлөрүүлэн, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал төв, хөрш орнуудтай найрсаг хамтын ажиллагааны загварыг бий болгоход хүчээ төвлөрүүлж байгаа  талаар сэтгүүлчид газар дээр нь хүрээд ойлгож мэдлээ.
Өвөр Монголын туршилтын чөлөөт худалдааны бүс нь Хятадын хойд хил дэх Орос, Монголын аль алинд нь нэгэн зэрэг нээгдсэн анхны чөлөөт худалдааны бүс юм. Хятад, Монголын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сэтгүүлчдийн төлөөлөгчид энэхүү эрч хүчтэй нутгаар анх удаа чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтын талаар хамтарсан сурвалжилга хийсэн нь утга төгөлдөр арга хэмжээ болжээ.Өвөр Монголын Өдрийн сонины сэтгүүлч Сүнь Лю:
- Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгад оролцсондоо маш баяртай байна. Ялангуяа Өвөр Монголын туршилтын чөлөөт худалдааны бүсэд анхны сурвалжилга хийж байгаа маань их аз тохиол болж байна. Чөлөөт худалдааны туршилтын бүс нь хоёр оронд цоо шинэ боломж олгоно гэдэгт найдаж бий.
Хоёр орны сэтгүүлчид Эрээн хотод чөлөөт худалдааны салбар бүс байгуулагдсанаар Хятад-Монголын хамтын ажиллагаанд авчирсан шинэ уур амьсгалыг харж мэдэрч явлаа. Эрээн хот нь  Хятад улсын Монголд нээлттэй хамгийн том хуурай замын боомт бөгөөд Хятад, Монголын хоорондох хүн ардын солилцооны 70 гаруй хувийг, зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний экспортын 80 гаруй хувийг хариуцдаг ба Чөлөөт худалдааны бүсийг баталсны дараа 18.35 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий олон улсын худалдаа, олон улсын ложистик, хил дамнасан аялал жуулчлал, олон улсын эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг өвөрмөц салбаруудыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал төв болох зорилготой юм.Ярилцлагын үеэр хоёр улсын сэтгүүлчид 12-ны өдөр Эрээн хотод  Хаоган жимс, хүнсний ногоо, амуу будаа, хүнсний тосны импорт, экспортын парк, Мэн Кэ Лүн арилжаа худалдааны сүлжээ ХХК  зэрэг газаруудаар сурвалжилга авч, Хятадын жимс хүнсний ногооны экспортын байдалтай танилцав.
Монголын жимс, хүнсний ногооны импортын 70-80 хувийг Эрээн хотын "Хао Ган" компани хангаж байдаг. Тус компани өдөрт дунджаар 30 хөргөгчтэй ачааны машинаар Монгол улс руу жимс ногоо тээвэрлэдэг юм байна. Хао Ган компанийн дэд дарга Жан Юйчэн:
- 2025 онд Монгол руу 173,600 тонн жимс хүнсний ногоо экспортолжээ. 2026 онд 180,000 тонн экспортлох боломжтой.
Тэр бас чөлөөт худалдааны бүс батлагдаснаар хүйтэн агуулахын талбайг өргөтгөн байгуулж, Орос руу эспортолох үйл ажиллагаа нэмэгдүүлэхээр байна гэж хэлэв.
Жолооч Т.Гүнжаргал:
- Монголд жимс, ногоо авдаг 60 гаруй компани байдаг. Бүх жимс ногоог энэ агуулахаас 200 гаруй жимс ногоо тээвэрлэх зориулалттай машинаар ачаа тээвэрлэдэг. Эрээнээс гараад Улаанбаатар хүртэл 10 цаг явдаг. Энд хятадын гааль шалгалтаа явуулж, Монголын хил дээр гаальд шалгуулаад шууд Улаанбаатарт ачаагаа хүргэдэг. Эрээн хотын энэ жимс ногооны агуулах нь цэвэрхэн, стандарт нормтой учраас жимс, ногооны чанар бол маш сайн байдаг. Нэг машинд бүдүүн ногоо 20-25 тонн, нарийн ногоо 19-22 тонн ачиж тээвэрлэдэг.  7 хоногт 2 удаа явах тохиодол бий.
Монголын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид чөлөөт худалдааны бүс нь Хятад-Монголын хамтын ажиллагаанд илүү өргөн хүрээг нээж өгөх бөгөөд хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд харилцаа холбоонд гүүрэн үүрэг гүйцэтгэсээр байх болно гэж байлаа.Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь Хөх хот, Манжуур, Эрээн хот гэсэн гурван томоохон бүсийг байгуулж, мэдээлэл солилцох, тээвэр, ложистик, нөөцийн хуваарилалт, технологийн инновац, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны "таван төв" болгон хөгжлийн байр сууриа тогтоосон. Сэтгүүлчид өөрсдийн дуран, үзгээр дамжуулан Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн дүр зургийг хоёр орны уншигчдад толилуулж, "Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтын шинэ бүлгийг тод томруунаар бичиж байна.
“Шижир алтан баг” хийж үзлээ
Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа
Сань Шин Дүй музей нь үндэсний нэгдүгээр зэрэглэлийн музей бөгөөд Сань Шин  Дүй нутгаас олдсон дурсгалуудыг төвлөрүүлэн дэлгэн үзүүлдэг. Хүрлээр бүтээсэн “Сахиусан мод”, шижир алтан баг, зааны соёоны эдлэл зэрэг эртний Шү нутгийн соёлын гайхамшигт өвийг бүрэн харуулдаг.  Сань Шин Дүйгийн соёл нь дэлхийн хамгийн нууцлаг эртний соёл иргэншлийн нэгд тооцоогддог. “Нууцлаг” гэдгийн учир нь нэгдүгээрт хүний толгойн хүрэл баримлуудын гадаад төрх нь өнөөгийн хүний гадаад төрхөөс этгээд өөр байдаг байна.  Хоёрдугаарт их хэмжээний шижир алтан олдворуудтай. Жишээ нь: алтан баг, алтан таяг гэх зэрэг. Алтан таяг дээр загас, шувуу, сум зэргийн уран нарийн сийлбэртэй бөгөөд тэмдэг үсгийг нь одоо хүртэл тайлбарлаж чадаагүй байсаар байна. Гуравдугаарт олдворт үсэг бичгээр тэмдэглэсэн зүйл алга бөгөөд Хятадын эртний түүхийн сурвалж  бичгүүдэд ч энэхүү соёлын талаар тэмдэглэн үлдээсэн баримт огт байгаагүй аж.Шижир алтан баг
Дөрөвдүгээрт 3000 гаруй жилийн өмнө гэнэт алга болж, газрын доор булагдаж байснаа 1927 онд гэнэт олдсон. Тавдугаарт зааны яс, хаш чулуу, алт, хүрэл зэргээр бүтээсэн эд зүйлс нь бүгд тахилга дайлгын зориулалттай байсан ба нар, шувууны шүтлэгтэй байсан магадлалтай гэж эрдэмтэд үзсэн байна. Сахиусан мод
Нарны хүрд
Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ
Дү Жян Янь гэдэг нь эртний Байлдаант улсын үеийн Чинь улсын үед баригдсан усны байгууламж болно. Дэлхийн хамгийн эртний бөгөөд өнөөг хүртэл ашиглагдаж буй далангүй усалгааны байгууламж юм. Тэр нь Минь мөрний байгалийн нөхцөлд тулгуурлан үерээс хамгаалах, усалгааны үүргийг зэрэг гүйцэтгэдэг байна.  Тодруулж яривал эхний алхамд цаст уулнаас эх авсан Минь мөрний усыг Юйлэй уулыг сэтлэн Чэндү хотруу татсан байна.  Уулыг сэтэлсэн энэхүү амыг “Бао Пин Көү” буюу “Эрдэнийн лонхны ам” гэдэг аж. Дараа нь хэтэрхий их ус урсаж ирэн Чэндү хотод үерийн гамшиг учруулахаас сэргийлэн дээд урсгалд нь “Юйзүй” буюу “Загасны ам” нэртэй байгууламж барьж, Миинь мөрнийг хоёр урсгал болгон салбарлуулж, угийн урсгалыг “Гадаад мөрөн” хэмээн, “Эрдэнийн лонхны ам”-руу салбарлаж гарсан урсгалыг нь “Дотоод мөрөн” гэж нэрлэжээ. “Юйзүй” буюу “Загасны ам”
Дотоод мөрөн нь Чэндү хотыг чиглэн урсдаг ба бороо тунадас ихтэй улиралд усны түвшин дээшлэх үеэр “Фэй Ша Янь” буюу “Элс үсэргэх далан”-гаар илүүдэл усаа Гадаад мөрөнд цутгадаг байна. Ийнхүү энэхүү гурван байгууламжийн ачаар Чэндү хот нь усны хэрэгцээгээ хангадаг төдийгүй үерийн гамшгаас зайлсхийж чаддаг байна. Энэ бол хоёр мянга гаруй жилийн өмнөх Чинь улсын түшмэл Ли Бин хэмээгч хүний оюун билгийн үр бүтээл ажгуу.
“Бао Пин Көү” буюу “Эрдэнийн лонхны ам”
Эртний ус хаших аргачлалтай танилцаж буй нь
Зуу гаруй жилийн түүхтэй дүүжин гүүрээр гол гаталлаа
Хулсны баавгайтай “танилцлаа”
Энэхүү бааз нь Хятадын аварга хулсны баавгайг байгальд нь дасган нутагшуулах судалгааны анхны бааз бөгөөд одоогоор 12 толгой хулсны баавгай, 20 толгой улаан панда тэжээж байгаа аж.
Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа
Үндсэн үйл ажиллагаанд жимс, хүнсний ногоо экспортлох худалдаа; бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүний урьдчилан боловсруулалт /хөлдөөсөн жимс ногооны үйлдвэрлэл, жимс ногооны хатаамал, хөлдөөн хатаах үйлдвэрлэл, төмсний шарсан бүтээгдэхүүний хагас боловсруулалт/, амуу будаа, хүнсний тосны импорт, экспорт, логистик, агуулахын хадгалалт, тээвэрлэлтийн үйлчилгээ багтана.  Паркийн нийт талбай нь 80,000 м.кв, нийт 60 сая юаниас дээш хөрөнгө оруулалттай. Үүнд: 13 ширхэг, 25,000 м.кв талбайтай, нийт багтаамж 20,000 тонн тогтмол температуртай агуулахтай. 10,000 м.кв талбай бүхий хяналт шалгалтын талбайтай. 3,700 м.кв талбай бүхий хамтарсан шалгалтын нэгдсэн албаны байртай. Хамтарсан шалгалтын байгууллагын байр нь электрон үйлчилгээний мэдээллийн платформ, авто жингийн систем болон холбогдох тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Паркийн дотор болон гадна орчин 24 цагийн цахим хяналтын камерын системтэй, мэргэжлийн шинжилгээний лаборатори, жимс ногооны аюулгүй байдлын хяналт шинжилгээ хийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангадаг.
Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна
Хятадын тавдугаар сарын амралтаар маш олон гадаадын жуулчид Хятад ирж жуулчиллаа. Шечэн сүлжээнд нийтэлснээр, тавдугаар сарын амралтаар Орос, Япон, Өмнөд Солонгос, Малайз, АНУ, Тайланд, Сингапур, Их Британи, Канад, Франц зэрэг улсын жуулчид Хятадад олширч, үүнд Оросын жуулчдын давхардсан тоо өмнөх оны мөн үеэс 120.1 хувиар нэмэгджээ. Хятад, Оросын хооронд визгүй зорчих бодлогын үргэлжилсэн нөлөө болон Хятадын тавдугаар сарын амралт нь Оросын амралтын өдрүүдтэй давхардсанаар Оросын жуулчдын Хятад руу аялах хүслийг бадраасан байна. Оросын жуулчдын Хятадад очих газрын сонголт хил хязгаараас эх газрын бүс нутаг руу тэлэх хандлагатай бөгөөд Чунцин, Жанжиажөү, Чэнду хотууд мэдэгдэхүйц өсөлттэй боллоо.Tongcheng Travel-ийн харьяа олон улсын аялал жуулчлалын платформ болох HopeGoo-ийн мэдээллээс харахад, тавдугаар сарын амралтын үеэр Хонконгоор дамжин Санья, Чэнду, Чанша, Ухань, Шиань болон бусад газруудаар аялах гадаадын жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Ялангуяа, Санья хотод Оросын жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Шанхай, Бээжин, Гуанжөү, Шэньжэнь, Чэнду, Чунцин, Шямэнь, Ханжөү, Кунмин, Чиндао хотууд нь хавар зууны улирлын үеэр жуулчдын таашаадаг хотууд юм. Олон улсын нислэгийн давтамж нэмэгдэж, визгүй зорчих бодлогыг өргөжүүлсний үр дүнд өнгөрсний таашаал бага газруудыг жуулчдын анхаарлын төвд оруулсан. Жанжиажөү нь 20 алдартай хотын дундаас хамгийн өндөр өсөлттэй байсан бөгөөд зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 80.3 хувиар өссөн байна.
Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа
Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл санаачлан, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба гүйцэтгэж, Бээжин хотын Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Гадаад хэргийн алба хамтран зохион байгуулж буй “Нээлттэй хамтран ажиллаж, хөгжлийг ахиулъя” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 05-р сарын 11-ний үдээс хойш Эрээн хотод эхэллээ.Энэхүү арга хэмжээнд Монголын Монцамэ агентлаг, “Үнэн” сонин, “Өнөөдөр” сонин, “Өдрийн сонин”, MIV зэрэг томоохон хэвлэл мэдээллийн байгууллага, мөн Zuv.mn, Mass.mn, News.mn зэрэг сайтууд, түүнчлэн “Гуанмин өдрийн сонин”, “Ардын өдрийн сонин” зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн 40 гаруй сэтгүүлч оролцож байна.
“Нээлттэй хамтран ажиллаж, хөгжлийг ахиулъя” уриан дор болж буй энэхүү сурвалжилга нь Өвөр Монголын Чөлөөт худалдааны туршилтын бүсийн Эрээн хотын салбар бүсээс аяны жолоогоо сунгаж, Эрээн дэх Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Эрээн хотын Хаоган жимс, хүнсний ногоо, амуу будаа, хүнсний тосны импорт, экспортын парк ХХК, Улаанцав хот дахь Улаанцавын Хунфү хөдөө аж ахуйн компани болон Хятадын сэрүүн бүсийн хүнсний ногооны академичийн ажлын станц, Бээжин хот дахь Бээжингийн “Модуль ертөнц” хиймэл оюун ухааны шинэ чанарын аж үйлдвэрийн хотхон, Xiaomi автомашины супер үйлдвэр зэрэг газруудаар сурвалжилга өрнүүлэх болно.Сурвалжилгын аян 05-р сарын 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд сэтгүүлчид Бээжин, Өвөр Монголын роботын ертөнц, хиймэл оюун ухааны “Модуль ертөнц”, шинэ эрчим хүчний ухаалаг үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтийн баазууд, чөлөөт худалдааны бүс, олон улсын ложистикийн паркууд, нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй тооцооллын эрчим хүчний баазууд, хил дамнасан худалдааны аж ахуйн нэгжүүд, орчин үеийн хөдөө аж ахуйн паркуудаар зочлох болно. Тэд чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт, хиймэл оюун ухааны салбарын экосистем, ухаалаг үйлдвэрлэл, ногоон эрчим хүч зэрэг сэдвээр ярилцлага, сурвалжилга хийж, Хятадын орчин үеийн ололт амжилтыг харуулахын зэрэгцээ Хятадын өндөр түвшний нээлттэй, харилцан ашигтай хамтын ажиллагааны түүхийг танилцуулах болно.Хятад, Монголын хамтарсан хэвлэл мэдээллийн хамтын сурвалжилгын арга хэмжээ олон жилийн турш зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Хятад, Монголын мэдээллийн салбарын солилцоо, хамтын ажиллагааны чухал брэнд арга хэмжээ болж, хоёр талын хэвлэл мэдээллийн хэрэгслийн солилцоо, практик хамтын ажиллагааг дэмжих, хоёр ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэсээр иржээ.
Уг сурвалжилга нь Хятадын “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний анхны жил, Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг албан ёсоор нээсний дараа болж буй Хятад, Монголын анхны хамтын сурвалжилга болж байгаа бөгөөд хоёр орны хөгжилд илүү их оюуны дэмжлэг үзүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг илүү уян хатан, тогтвортой болгох нь дамжиггүй юм.
Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв
Дарга Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын дипломат үзэл баримтлалын удирдлага дор "Бүс ба Зам" үндэсний санаачилгыг чансаатай хөгжүүлэх ажлыг гүнзгийрүүлэх, ӨМӨЗО-ы "1571" ажлын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, чөлөөт худалдааны бүсийг баталсан томоохон боломжийг ашиглан, умард зүг рүү нээлттэй болгох ажлыг тасралтгүй дэмжин хурдасгаж байна. Монгол анагаах ухаан нь Хятадын уламжлалт анагаах ухааны чухал хэсэг төдийгүй Хятад, Монгол хоёр орны ард түмний зүрх сэтгэл, оюун ухааныг холбосон соёлын холбоо юм.
Энэхүү сургалтыг ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Гадаад хэргийн алба санаачлан, ӨМОУМЭ болон "Тал нутгийн Торгоны Замын ажлын газар-Хятад-Монголын Эмнэлгийн Үйлдвэрлэл-Боловсролын Интеграцийн Практик Бааз" хамтран зохион байгууллаа.
Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв
Дарга Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын дипломат үзэл баримтлалын удирдлага дор "Бүс ба Зам" үндэсний санаачилгыг чансаатай хөгжүүлэх ажлыг гүнзгийрүүлэх, ӨМӨЗО-ы "1571" ажлын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, чөлөөт худалдааны бүсийг баталсан томоохон боломжийг ашиглан, умард зүг рүү нээлттэй болгох ажлыг тасралтгүй дэмжин хурдасгаж байна. Монгол анагаах ухаан нь Хятадын уламжлалт анагаах ухааны чухал хэсэг төдийгүй Хятад, Монгол хоёр орны ард түмний зүрх сэтгэл, оюун ухааныг холбосон соёлын холбоо юм.
Энэхүү сургалтыг ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Гадаад хэргийн алба санаачлан, ӨМОУМЭ болон "Тал нутгийн Торгоны Замын ажлын газар-Хятад-Монголын Эмнэлгийн Үйлдвэрлэл-Боловсролын Интеграцийн Практик Бааз" хамтран зохион байгууллаа.