Урлаг - Bayangol.nutag.mn

"VS"-ийн тайзнаа анх удаа к-поп хамтлаг дуулна
К-попын хүчирхэг төлөөлөгчдийн нэг "TWICE" хамтлаг "Victoria’s Secret" загварын шоуны тайзнаа уран бүтээлээ толилуулсан анхны к-поп охидын хамтлаг болж, түүх бүтээх гэж байна. 2025 оны "Victoria’s Secret" шоу энэ Лхагва гаригт Нью-Йорк хотноо болно. Шоуны тайзнаа Мисси Элиот, Мэдисон Бийр, Кэрол Жи зэрэг дуучид уран бүтээлээ толилуулах аж.

"Victoria’s Secret" шоу 1990-ээд оноос зохион байгуулагдаж эхэлсэн. Өдгөө тус шоу нүд хужирлам тансаг загваруудыг амьд тоглолттой хослуулдгаараа алдартай, соёлын давтагдашгүй үзүүлбэр гэхэд болохоор болжээ. Шоуны загвар өмсөгчдийг дэлхий дахинд сахиусан тэнгэрүүд хэмээн нэрийддэг.

"TWICE" хамтлагийг энэ жилийн шоунд урьсан нь охид дэлхийн хэмжээнд хэрхэн танигдаад буйг гэрчлэхээс гадна баруунд к-поп соёл түгэн дэлгэрч буйг илтгэнэ. Тэдний гайхалтай эрч хүч, жигд бүжиг дэглэлт зэрэг нь дэлхийн хэмжээний загварын тайзан дээр хэрхэн амилах бол гэдгийг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээгээд эхэлжээ.

Дашрамд дурдахад, "TWICE" хамтлагийн 10 жилийн ойтой энэ үйл явдал давхцаж буйгаараа онцлог. Өнгөрсөн Баасан гаригт тэд "TEN: The Story Goes On" нэртэй шинэ цомгоо олны хүртээл болгожээ. Мөн тэдний зургаа дахь удаагийн аялан тоглолт энэ өдрүүдэд ид дундаа үргэлжилж байна. "THIS IS FOR" аялан тоглолтоо тэд Ази, Хойд Америк, Европын 42 хотод толилуулна. Ирэх Бямба гаригт охид "10VE UNIVERSE" нэртэй шүтэн бишрэгчдийн уулзалтаа Сөүлд зохион байгуулах аж.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Нобелийн долоо хоног эхэллээ
Шведийн нийслэл Стокхолм хотноо Нобелийн долоо хоног албан ёсоор өчигдөр /2025.10.06/ эхэллээ. Өчигдөр физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнуудыг тодруулсан бол ирэх өдрүүдэд бусад салбарт шагналын эздийг зарлана.

Аравдугаар сарын 7-нд буюу мягмар гарагт физикийн, лхагва гарагт химийн, пүрэв гарагт уран зохиолын салбарын Нобелийн хороод шийдвэрээ зарлах бол баасан гарагт Осло хотноо Энх тайвны Нобелийн шагналтныг тодруулна. 1968 онд Шведийн Төрийн банкнаас бий болгосон Алфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзэн энэ сарын 13-ний өдөр тодорно.

Альфред Нобель (1833-1896) гэрээслэлдээ физиологи, анагаах ухааны салбарын шагналтныг шалгаруулах ажлыг 1810 онд байгуулагдсан, одоо дэлхийн боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх төвүүдийн нэг болоод буй Стокхолм дахь Каролины хүрээлэнд даатган үлдээжээ. Тус хүрээлэнгийн дэргэдэх Нобелийн хороо байнгын таван гишүүнтэй бөгөөд зөвлөлдөхийн тулд шинжээчдийг урьдаг. Нобелийн шагналд нэр дэвшүүлэх эцсийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд дууссан байна.

Нобелийн хорооноос шагналд нэр дэвшсэн хүмүүсийн тухай, эсвэл тэднийг дэвшүүлсэн хүмүүсийн талаар сүүлчийн мөч хүртэл мэдээлдэггүй билээ.

1901 онд Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай. Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж, хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог нэр хүндтэй уг шагналыг 115 удаа олгож, 229 хүн хүртсэний 13 нь эмэгтэйчүүд байв. Хамгийн залуу шагналтан нь 1923 онд инсулинийг нээснийхээ төлөө 32 настайдаа уг шагналыг хүртсэн Фредерик Бантинг бол хамгийн ахмад нь болох Пэйтен Роуз 1966 онд хорт хавдар үүсгэгч вирусийг илрүүлснийхээ төлөө 87 настайдаа хүртэж байжээ.

Шагнал гардуулах ёслол Нобелийн таалал төгссөн өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд Стокхолмын Филармонид болно.

Францын Эдриен Дюбошийн үндэсний музейгээс 9.5 еврогийн өртөг бүхий үнэт үзмэрүүд хулгайд алдагджээ
Францын Лимож хот дахь Эдриен Дюбошийн нэрэмжит үндэсний музейгээс 9.5 сая еврогийн үнэлгээ бүхий маш ховор, үнэт үзмэрүүд хулгайд алдагдсан байна.

Уг хулгайн хэрэг орон нутгийн цагаар лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнийн 03:15 цагт болсон бөгөөд Францын үндэсний баялагт тооцогддог 14, 15-р зууны үеийн хоёр хятад шаазан тавиур болон 18-р зууны үеийн хятад ваар алдагджээ.

18000 орчим маш ховор, тансаг зэрэглэлийн үнэт шаазан эдлэлийн цуглуулгаараа алдартай тус музейд хулгайч нар цонхыг нь хагалан орж, дээрх гурван үзмэрийг аваад дуудлагаар ирсэн цагдаа нарыг ирэхээс өмнө хэргийн газраас зугтаасан байна.

Прокуроруудын зүгээс хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлснээ мэдэгдсэн бол Лимож хотын дарга Эмиль Роже Ломберти “музейн дохиоллын систем ажилласан боловч системийг шалгах хэрэгтэй” гээд, дэлхийд олон музей хулгайд өртдөгийн гол шалтгааныг үнэт эдлэлийн цуглуулагчдаас өгдөг хууль бус захиалгатай холбон тайлбарлажээ.

Тэгвэл пүрэв гарагт Францын өөр нэгэн музейд мөн дээрмийн хэрэг гарсан байна. Тус улсын зүүн хэсэгт орших Иероны музейд зэвсэглэсэн этгээдүүд нэвтэрч, олон сая ам.долларын өртөг бүхий үнэт эдлэлийг дээрэмдсэн байна.

Дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин АНУ, Италид тоглоно
Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин Америкийн Сан Франциско дуурийн театрт улирлын тоглолтын нээлтээ хийх гэж байна. Тэрбээр 2025 оны есдүгээр сарын 5, 10, 13, 16, 19, 21, 24, 27-нд алдарт "Риголетто" дуурьт тоглох бол Италийн алдарт Ла Скала театрт аравдугаар сарын 7, 10, 13, 16, 22, 25, 28-нд "Риголетто" дуурийн гол дүрд тоглох гэнэ. Алдартай дуурьд хувийн ашиг сонирхлын төлөө эрх мэдэлд улайран шунах нь хүний сэтгэл зүй, амь насанд хичнээн хор уршигтайг харуулна.

Тэрбээр 2011 онд 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртсэн бол 2022 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртэж байв.

Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Гавьяат жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа  Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ. Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байв.

2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,

2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,

2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,

2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,

2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.

Хаан галерейд үзэсгэлэн гаргах уран бүтээлчдийг сонгон шалгаруулна
Монголын дүрслэх урлаг, уран бүтээлчдийг дэмжих эрхэм зорилгын хүрээнд ХААН Банк 2007 онд дэргэдээ ХААН галерейг байгуулж, уран бүтээлчдэд үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй олон нийтэд толилуулах боломж олгож ирсэн билээ.

Энэхүү санаачилгыг үргэлжлүүлж, 2025-2026 онд ХААН галерейд үзэсгэлэн гаргах хүсэлтэй уран бүтээлчдийн төслийг сонгох сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид ХААН Банкны 5000000015 тоот дансанд 5,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж /Гүйлгээний утга дээр DPR-25-0529 дугаарыг заавал бичнэ/, баримтыг албан бичгийн хамт ХААН Банк цамхгийн ресепшинд битүүмжлэн өгч сонгон шалгаруулалтын өгөгдөл, бусад мэдээллийг авна уу.

Материалыг 2025 оны 5-р сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд зөвхөн шалгарсан уран бүтээлчдэд хариу мэдэгдэх болно.

Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг bidding@khanbank.com хаягт хандаж авна уу.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ХУД -15 хороо, Ш/Х-192, Улаанбаатар-17010

Бодит байдлыг харах “тусгай шил”-ээр “Stereotype” үзэсгэлэнг тольдоорой
Бидний эргэн тойронд байж л байдаг сандал, ширээ, түлхүүр, хүүхдийн тоглоом... Аль хэдийнээ нүдэнд дасаж, онцгойлон “өртөхөө” ч больж, анхнаасаа ийм л байх ёстой мэт хүн бүр хүлээн зөвшөөрчихсөн. Сандал бол ийм, ширээ бол ийм. Энэ бүгд яг энэ хэвээрээ л байх ёстой гэсэн бодол. Яг ийм замаар бидний дотор хэвшмэл ойлголт буюу стереотип үүсдэг.

Өөрөөр хэлбэл, стереотип нь тодорхой бүлэг хүмүүс, үзэгдэл эсвэл юмсын талаарх өнгөц хэр нь нийтлэг ойлголттой байхыг хэлдэг. Гэхдээ эдгээр нийтлэг тодорхойлолт яагаад бий болсон, эсвэл бий болох боломжтой талаар бидний өдөр тутам хэрэглэдэг энгийн эд юмсыг төлөөлүүлэн уран бүтээлч А.Болормаа “Stereotype” үзэсгэлэндээ онцолжээ.

Энэ нь түүний эх орондоо гаргаж буй анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд ХААН галерейд 2-р сарын 15-нд нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн хувьд Монголд сүүлийн жилүүдэд тун ховор хийгдэж буй өнгөт модон бар, хулдаасан бар болон холимог техникээр бүтсэн, интерактив гэдгээрээ онцлогтой.

А.Болормаа нь СУИС-ийн Дүрслэх урлагийн академийг график зургийн чиглэлээр суралцаж төгсөн, Норвеги улсын Агдерийн их сургуульд урлаг судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Мөн Норвегийн Берген хотын Дүрслэх урлагийн академийн мэргэших сургалтад суралцан, олон төрлийн уран бүтээлийн арга техник эзэмшсэн уран бүтээлч бөгөөд 2018 онд Монголд ирснээсээ хойш Дүрслэх урлагийн академид багшаар, 2025 онд СИТИ их сургуулийн Архитектур дизайны сургуулийн График дизайны тэнхимийн эрхлэгчээр ажиллаж буй юм.

Тэрбээр үзэгчдийн оролцоотой, анаглиф арга техникийг ашиглан тогтсон стереотип, нийтлэг ойлголт, хязгаарлагдмал дүрслэлийг давсан  бодит байдал, олон талт үзэл баримтлал бий гэдгийг бүтээлээрээ дамжуулан илэрхийлэхийг зорьжээ.

Бодит байдал нь олон талт, хувь хүний онцлог, нөхцөл байдлыг агуулсныг угтаа бид дотроо мэдэж байдаг ч ихэнхдээ санаж сэрэх, мэдрэхээ умартан урагшилсаар байдаг. Зүйрлэвэл яг л энэхүү үзэсгэлэнгийн танхимд буй улаан, цэнхэр өнгийн нүдний шил зүүчхээд  тайлж бодит байдлыг харахын оронд улам бүр цааш алхах мэт. Эсвэл эсрэгээрээ бидэнд бодит байдлыг харах “тусгай шил” дутсан ч байж болох юм.

Бага насны хүүхдүүдэд үсэг цээжлүүлэхэд хэрэглэдэг зурагтай карт байдгийг та санаж байна уу? Аяганы зураг үзүүлээд аяга гэхэд ордог “А” гээд цээжилдэг. Тэгвэл тэр а үсэг ердөө л үгэнд нь байдаг л үсэг болохоос аягыг бүхэлд нь илэрхийлэхгүй шүү дээ. Энгийн нэг үсгээс гадна өөр үсгүүд нийлж байж л аягыг, шоог эсвэл морь гэсэн бүтэн утга бүтээдэг.

Юмсыг эсвэл хүмүүсийг ч гэлтгүй та өөрийгөө, бодол, мэдрэмжээ шинээр танин мэдвэл ямар сонирхолтой байх бол? Нялх хүүхэд юмс үзэгдлийг ажиглан судлан мэдэрч хүртэж байж танин мэддэгтэй адил та ч дотоод хүүхдээ сэрээн эргэн тойрноо, дэргэдэх хүмүүсээ үгүй бүр танихгүй хүмүүсийг ч, өөрийгөө ч шинээр танин мэдэх зорилгоор фильтер бүхий нүдний шилээ тайлаад юмсын жинхэнэ өнгийг харна уу.

“Stereotype” үзэсгэлэн ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд 2025 оны 2-р сарын 28-ныг дуустал ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй нээлттэй бөгөөд урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Оскарт нэр дэвшигчдийг зарлалаа
Кино ертөнцийн хамгийн том үйл явдал болох "Оскар"-ын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 2-нд болно. Оскарын энэ жилийн наадамд нэр дэвшигчдийг өчигдөр тодрууллаа. Өнгөрсөн долоо хоногт нэрсийг зарлах байсан ч Лос Анжелжест гарсан түймрийн улмаас хоёр  ч удаа хойшилсон билээ.

Ингээд “Оскар-2025” наадмын гол номинацад нэр дэвшигчдийг танилцуулъя.

Шилдэг эрэгтэй жүжигчин

Шилдэг туслах жүжигчин

Шилдэг эмэгтэй жүжигчин

Шилдэг эмэгтэй туслах жүжигчин

Шилдэг зураглал буюу эвлүүлэг

Шилдэг хувцас загвар

Шилдэг анимэйшн

Шилдэг үс засалт болон нүүр хувиргалт

Эх сурвалж: The Hollywood Reporter

"Алтан бөмбөрцөг" наадмын шилдгээр Зой Салдана, Деми Мур, Колин Фарел нар шалгарлаа
Кино, телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадам Лос–Анжелес хотод өнөөдөр /2025.01.06/ болж байна. Тус наадмын 82 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын шилгүүдийг танилцуулж байна.

Жүжигчин Collin Farrell “Penguin”олон ангит киноны дүрээрээ “Алтан бөмбөрцөг” кино наадмын телевизийн цувралын “Шилдэг эрэгтэй дүр” шагналын эзэн боллоо.

Америкийн жүжигчин Зои Салдана “Emilia Perez” кинонд бүтээсэн дүрээрээ “Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр шалгарлаа.

May be an image of 1 person and text

Америкийн жүжигчин Жин Смарт “Hacks” кинонд бүтээсэн дүрээрээ “Мюзикл/инээдмийн киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн боллоо.

May be an image of 1 person and text

Америкийн жүжигчин Киран Калкин “A Real Pain” киноны дүрээрээ “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд шалгарлаа.

May be an image of 1 person and text

Японы жүжигчин Хироюки Санада “Shōgun” цувралд бүтээсэн дүрээрээ “Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг” хүртлээ.

May be an image of 1 person and text

Английн жүжигчин Жессика Ганнинг “Baby Reindeer” цувралын галзуу мөшгигчийн дүрээрээ “Телевизийн цувралын туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шалгарчээ.

May be an image of 1 person and text

“Телевизийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг Японы Таданобү Асано хүртлээ.

May be an image of 1 person and text

"Телевизийн шилдэг инээдмийн жүжигчин"-ээр Али Вонг шалгарлаа.

May be an image of 1 person, eyewear and text

“Моана 2” Bох Office-д тэргүүлж эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт Америкчуудын талархлын баярыг угтуулан хэд хэдэн шинэ кино уран бүтээл үзэгчдийн хүртээл болсон билээ.

Диснэй компанийн “Моана 2” болон “Wicked”, “Гладиатор II” зэрэг уран бүтээлүүд кино театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болж эхэлмэгцээ Bоx office-т тэргүүлж эхэлсэн байна. Амралтын өдрүүдэд эдгээр кинонуудын ашиг орлого 2018 оны дээд амжилт болох 315.6 сая ам.доллараас давж 420 сая ам.долларт хүрэв. “Моана” анмэйшний шинэ анги одоогийн байдлаар 221 сая ам.доллар олсон бөгөөд 2023 онд 204.6 сая долларын ашиг олсон “The Super Mario Bros”-ыг давж тав хоногийн дотор нээлтийн дээд амжилтыг эвдсэн байна. Тус анимэйшний шинэ анги өмнөх ангиасаа илүү баялаг, хүлээлтийг давсан хэмээн Диснэй компанийн захирал Алан Бергман хэвлэл өгсөн яриандаа дурджээ.

Эх сурвалж: CNN

Т.БАТСҮРЭН

“Монгол хаан” жүжиг ирэх онд Япон Улсад тоглоно
Сингапурын Марина Бэй Сэндст театраас Азийн аялан тоглолтоо амжилттай эхлүүлээд буй “Монгол хаан” жүжиг ирэх онд Япон Улсад тоглохоор болжээ. “Монгол хаан” жүжгийн баг Японы соёлын тэргүүлэх компаниудын нэг Tremendous Entertainment компанитай гэрээ байгуулж, 2025 оны сумогийн Аки башё, Кюшү башё хоёрын дундуур 10-р сарын 10-20-нд Токио хотод, 10-р сарын 24-26-нд Нагояа хотод жүжгээ тоглохоор болсон байна. Саяхан тус жүжгийн уран бүтээлчид Японд тоглох бэлтгэл ажлын хүрээнд сурталчилгааны зураг авалтуудаа Фүжи уул, Асакуса зэрэг газруудад хийжээ. Олон улсын театрын урлагийн мэргэжлийн шүүмжлэгчдээс 4-5 одын үнэлгээ авсан “Монгол хаан” жүжгийн Япон дахь тоглолтын Монгол талын продюсерээр Рюүо Э.Санчирболд, Япон талын продюсерээр Tremendous Entertainment компанийн ерөнхий менежер Масаюүки Сузуки нар ажиллах аж. “Монгол хаан” жүжиг 2023 онд Лондон хотын Колизум театрт 17 удаа тоглож, 42,000 гаруй үзэгчдэд тоглолтоо толилуулсан бол энэ онд жилд 45 сая хүн зочилдог Сингапурын Марина Бэй Сэндс театрт 22 удаа амжилттай тоглож, 30,000 гаруй үзэгчдэд хүргэсэн. “Монгол хаан” жүжгийн Сингапур дахь тоглолтыг АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Арабын булангийн орнууд, Их Британи, Австрали зэрэг улсын продюсинг 10 орчим компани ирж үзэж, 2025-2026 оны аялан тоглолтын санамж бичгүүдийг үзэглэсэн. Тэгвэл энэхүү санамж бичгүүдийн дагуу Азийн аялан тоглолтын дараагийн зах зээл нь Япон боллоо. Ингэснээр эл жүжиг нь Монголын урлагийн зах зээлд олон улсаас хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн өрсөлдөх зарчмаар тоглодог жишиг болж буй юм. Мөн “Монгол хаан” комик номын япон хувилбарыг хэвлүүлж, Японы зах зээлд нэвтрэх ажил эхэлсэн байна.