Улс төр - Bayangol.nutag.mn

УИХ-ын дарга үгэндээ "Парламент бол бодлогын мэтгэлцээний талбар болохоос биш, төрийн үйл ажиллагааг гацаагч байж болохгүй" гэдгийг хатуу сануулав
Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон С.Бямбацогт индэр дээрээс парламентын гишүүд болон ард түмэндээ хандаж, ирэх жилүүдийн засаглалын өнгө төрхийг тодорхойлсон чухал мэдэгдлүүдийг хийлээ. Түүний илтгэлийн гол санаануудыг тоймлон хүргэж байна.

1. Хариуцлагатай ба ёс зүйтэй парламент

УИХ-ын дарга үгэндээ "Парламент бол бодлогын мэтгэлцээний талбар болохоос биш, төрийн үйл ажиллагааг гацаагч байж болохгүй" гэдгийг хатуу сануулав.

Ёс зүйн шаардлага: Гишүүдийн ёс зүй, сахилга батыг нэгдүгээрт тавьж, хурал тасалдаг, хариуцлагагүй ханддаг гишүүдийн "толгойг илэхгүй" гэдгээ мэдэгдлээ.

Улс төрийн амлалт: Тэрбээр УИХ-ын даргын албыг дараагийн өндөр албан тушаалд хүрэх дамжлага, шат гишгүүр болгож ашиглахгүй гэдгээ хариуцлагатайгаар амлав.

2. "Хүн засаглахгүй, хууль засаглана"

Монголын хууль гурав хоног гэдэг хэллэгийг халах цаг болсныг тэрбээр онцоллоо.

Хуулийн хэрэгжилт: Батлаад мартдаг биш, амьдралд хэрэгждэг хууль хэрэгтэй. Хууль хэрэгжихгүй байгаагийн шалтгаан нь баталж буй хуулийн төсөл өөрөө чанаргүй байгаатай холбоотой гэж дүгнэв.

Хүний эрх: Аливаа хуулийн төсөл хүний эрх, эрх чөлөөнд суурилсан эсэхийг нягталж байж батлах зарчим баримтална.

3. Баялаг бүтээгчид ба эдийн засгийн тусгаар тогтнол

Хувийн хэвшлээс төрд орж ирсэн хүний хувьд тэрбээр бизнес эрхлэгчид, татвар төлөгчдөө тууштай дэмжихээ илэрхийллээ.

Чөлөөт эдийн засаг: Төрийн оролцоог багасгаж, хүнд суртлын дөнгөнөөс иргэдээ чөлөөлөх нь эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс гэж үзэж байна.

Баялгийн сан: Энэ хаврын чуулганаар монгол хүн баялгийнхаа эзэн байх эрх зүйн шинэчлэлийг хийж, байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээмжтэй болгох хуулийг батлахаа амлав.

4. Цаг үеийн сорилт ба хурдтай шийдэл

Дэлхий дахины геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал манай улсад нөлөөлж буйг тэрбээр дурдаад, УИХ ба Засгийн газар маш хурдтай хамтарч ажиллах шаардлагатайг санууллаа. Ялангуяа шатахууны үнэ болон махны үнийн өсөлт зэрэг иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх асуудлыг "бага дээр нь" шийдэх ёстойг онцлов.

"Та бидний хэлсэн үг, гаргасан авир өдөр бүр монгол айл өрхийн хойморт урилгагүй нэвтэрч, төрдөө итгэх итгэлийнх нь галыг бадрааж, эсхүл унтрааж байдгийг байнга санаж байгууштай." > — С.Бямбацогт

С.Бямбацогт даргын хэлсэн үг бүхэлдээ "Хариуцлага, Хууль засаглал, Иргэнээ түшсэн төр" гэсэн гурван тулгуурт суурилжээ. Тэрбээр ард түмний төлөөлөгчдийг үзэл бодол, нам эвслээр нь алагчлахгүй, харин зөвхөн улс орны язгуур эрх ашгийн төлөө нэгдэхийг уриаллаа

АН “ардчиллын дайсан” болов уу?!
“…Манай нам бол Монголын ардчиллын баталгаа” хэмээх үгийг АН-ынхан тарни мэт давтдаг. Монголчууд үүнд итгэдэг. Тиймээс “…АН бол Монголын төрийн хоёр баганын нэг юм байна” хэмээн үздэг. Тэд өөрсдөө намаа тараан бусниулсан ч буцаагаад нийлж босох боломжийг олгодог. Тийм түүх саяхныг болтол үргэлжилж байв шүү.

Гэтэл “ардчиллын баталгаа” маань ардчилалд ноцтойгоор халдсан нь илэрлээ. АН-ын AN.mn сайтын бүртгүүлэх хэсэгт иргэний регистрийн дугаараар хувийн нууц мэдээллүүд хадгалагдаж байгаа нь ил болов. Гэтэл, ардчилал гэдэг шууд утгаараа иргэний эрх чөлөө байдаг. Үүнийг задлаад, “…Хүний эрх, эрх чөлөө, олонхын саналаар шийдэх, цөөнхөө хамгаалах, хууль дээдлэх зарчим бол ардчилал” хэмээн томьёолдог.

Шулуухан хэлэхэд, АН-ын энэ үйлдэл нь Үндсэн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг хуулиудыг ноцтойгоор зөрчжээ.

Гэвч, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан “…Хоёр сая гаруй иргэний овог нэр, нас, хүйс, гэрийн хаяг зэрэг мэдээлэл АН-д СЕХ-ноос 2024 оны тавдугаар сард ирсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.15-ын дагуу тухайн сонгуульд оролцохоо илэрхийлсэн намуудад сонгогчдын таван агуулга бүхий мэдээллийг цахимаар олгодог. Бидэнд ямар ч хуулийн зөрчил байхгүй. Харин иргэд өөрсдөө мэдээллээ цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан учраас түр хугацаанд энэ мэдээллийг хязгаарласан” гэж мэдэгдлээ. Мөн, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр “…Програмын алдаа гарсны төлөө АН-ыг буруутгаж болохгүй” гэсэн юм.

Харин ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “…Гэрийн хаяг, регистрийн дугаар бол хүний хувийн мэдээлэл байпаг. Хүний хувийн мэдээллийг шууд ил болгож болохгүй. Зайлшгүй иргэнээс зөвшөөрөл авч байж ил болгоно. Мэдээлэл хадгалагч, цуглуулагч тухайн хүнээс “…Таны мэдээллийг авах гэж байна. Та зөвшөөрч байна уу” гэж асуух ёстой. Асуухгүйгээр ашиглаж байгаа нь Хувь хүний нууцын тухай хуулийг маш бүдүүлгээр зөрчиж байгаа явдал юм. Нөгөө талдаа иргэний аюулгүй байдалд ноцтой халдаж байгаа хэрэг. Хувь хүний нууцын тухай хууль, цаашлаад Үндсэн хуулийг зөрчиж байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “…Хүний эцэг эх, өөрийн хувийн мэдээлэл, оршин суугаа байдал хаяг нууц байна" гэж заасан. Мөн энэ нууцыг хуулиар хамгаална” гэж заасан” гэсэн юм.

Үүний зэрэгцээ, зарим хуульчид “…Та бидний хуулиар хамгаалагдсан хувийн мэдээлэл АН-д байгаа юм байна. Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авалгүй хулгайн замаар олж авсан бололтой. Ирэх сонгуулиар улстөрийн зорилгоор ашиглагдаж магадгүй нь” гэсэн болгоомжлолыг сануулж байна.

Түүнчлэн, иргэн З.Баяндаваа 2026 оны гуравдугаар сарын 4-нд ХЭҮК-т гомдол гаргажээ.

Тэрээр энэ талаар “…Хүний хувийн нууц, хувь хүний мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Учир нь, компаниуд вэб сайтаар дамжуулан хүний хувийн мэдээллийг авдаг. Үүнийгээ хадгалж чадахгүй алдаж байна. Тухайлбал, саяхан нэгэн хувийн эмнэлэг үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан. Хоёрдугаарт, АН-ын зүгээс гишүүддээ зориулсан AN.mn вэбсайтыг хөгжүүлэх явцдаа сонгуулийн насны хоёр сая гаруй иргэний мэдээллийг байршуулсан. Мэдээж, гишүүддээ зориулсан вэбсайт хөгжүүлж болно. Гэхдээ дурын иргэн регистрийн дугаар хийхэд хувийн мэдээлэл гарч ирэх байдлаар оруулж болохгүй. Эндээс, “…Тухайн иргэдийн хувийн мэдээллийг хаанаас олж авсан бэ” гэдэг асуулт гарч ирнэ. АН-ын эрх бүхий албан тушаалтнууд уг асуудлаа юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр “…УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.15-т заасны дагуу сонгогчийн мэдээллийг холбогдох журмын хүрээнд олж авсан, хууль зөрчөөгүй” гэх тайлбар өгсөн. Гэтэл УБЕГ болон ТЕГ-ын дарга нарын хамтарсан Сонгуулийн тухай хуулийг дагасан журам бий. Үүний дагуу дөрвөн асуудал хөндөгдөнө. Нэгдүгээрт, сонгогчдын нэрсийн жагсаалтыг танилцуулахад регистрийн дугаар өгдөггүй. Харин сонгогчийн овог нэр, гэрийн хаяг, иргэний бүртгэлийн дугаар зэрэг мэдээллийг намд олгохдоо нууцын гэрээ байгуулж өгдөг. Гэтэл регистрийн дугаар гарч ирж байгаа нь асуудал дагуулж байгаа юм. Энэ мэдээллийг сонгууль дууссанаас хойш гурав хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад буцаан өгдөг. Гэтэл АН-ын мэдээллээс энэ мэдээллийг буцааж өгөөгүй нь харагдаж байгаа юм. Үүнээс үүдэж, иргэдийн мэдээллийг хугацаанд нь устгасан эсэх, өөр зорилгоор ашигласан эсэх талаар иргэд эргэлзэж буйгаа илэрхийлж байна. АН-ын зүгээс “…Эмзэг мэдээлэл задруулаагүй” хэмээн мэдэгдсэн боловч хуульд заасан эмзэг мэдээлэл гэх ойлголтод генетик, биохимийн мэдээлэл, эрүүл мэндийн байдал, угсаа гарвал, шашин шүтлэг, хүйсийн чиг баримжаа зэрэг хүний онцлогтой холбоотой өгөгдөл хамаардаг. Мөн цахим орчинд “…Монгол Улсын нэг сая гаруй иргэний мэдээлэл 650 ам.доллараар  зарагдаж байна” гэх мэдээлэл түгсэн. Энэ нь олон нийтийн түгшүүрийг нэмэгдүүлж байна. Тиймээс, хоёр сая гаруй иргэний хувийн мэдээллийг хаанаас авсан гэдгийг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Энэ мэдээллээ задруулсан нь ямар хуулийг зөрчиж байгааг холбогдох байгууллагууд тогтоох ёстой. Дээрээс нь, үнэхээр иргэдийн мэдээлэл олон улсын хар зах дээр зарагдаж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Тийм учраас ХЭҮК, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд тус тус гомдол гаргаж байна” гэж тайлбарласан юм.

Тэгвэл, Үндсэн хуулийн 16.3-т “…Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, 16.17-д “…Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11-т “…Хүний хувийн мэдээлэл гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ” гэсэн. Цаашлаад, хүний хувийн мэдээллийг ХЭҮК хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихаар тусгасан. “…Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байдаг.

Харин Улс төрийн намын тухай хуулийн 10.1.2-т “…Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Хуулийн 25.1-т “…Энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан хориглолтыг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бол сонгуулийн төв байгууллага намыг тараах тухай үндэслэл бүхий санал гаргаж, холбогдох нотлох баримт, хуралдааны тэмдэглэлийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ”, 25.3-т “…Намыг тараах тухай сонгуулийн төв байгууллагын саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хянан хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 25.1-т заасан үндэслэл тогтоогдвол намыг тараах тухай шийдвэр гаргаж, Улсын дээд шүүхийн Тамгын газар ажлын 10 өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ”, 25.4-т “…Энэ хуулийн 25.3-т заасны дагуу гаргасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна” гэж заажээ.

Товчхондоо, “…Үндсэн хууль, бусад хуулийг ноцтой зөрчсөн” асуудлаар АН татан буугдах хариуцлага хүлээхээр хуультай аж. Гэхдээ, одоогоор хаа нэгтээгээс тус намтай ямар нэг хуулийн “тооцоо”-г ярьж эхлээгүй байна. Ямартай ч, АН-ынхан Үндсэн хуулийн эсрэг энэ үйлдлийнхээ төлөө олон жил цээжээ дэлдсэн “…Ардчиллын баталгаа, багана”-аасаа татгалзаж таарахаар боллоо. Оронд нь “…Ардчиллын дайсан” хэмээх нэр хочийг олон нийт өгч байна.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АТГ-ааc Э.Бат-Амгалан, Э.Батбаяр нарыг 30 тэрбум төгрөгийг шамшигдуулсан хэргээр шалгаж эхэлсэн үү!
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, түүний төрсөн дүү Э.Батбаяр нарыг АТГ-аас “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн гомдлын дагуу хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл овоолго ашигладаг “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл 2026.02.13-нд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон түүний дүү Э.Батбаяр тэргүүтэй хэд хэдэн хүнийг 30 орчим тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр шалгуулахаар АТГ-д гомдол гаргаж буй мэдэгдэж байв.

Тодруулбал, Орхон аймгийн 24500 иргэн “Зэс эрдэнийн хувь” компанид  хувьцаа эзэмшдэг.

“Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар "Энэ компанийг хувьцаа эзэмшигчид 2010 онд үүсгэн байгуулсан, 2019 онд би гүйцэтгэх захирлаар ирсэн. Цар тахлын үед үйлдвэрээ барьж байгуулсан. Манай компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр нь тухайн үед жирийн нэг төрийн албан хаагч байсан. Бид хамтран хөрөнгө босгох яриаг Э.Бат-Амгалан сайдын дүү Э.Батбаяртай хийсэн. Э.Батбаяр нь Төлөөлөн удирдах зөвлөлийг хууран мэхэлж, 2022 оны аравдугаар сарын 10-нд энэ бүх ажиллагааг эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар манай компани 30 тэрбум төгрөгөө НӨАТ хэлбэрээр Э.Батбаярын компанид алдсан. Гадаад руу экспорт хийж буй компани НӨАТ-ын ямар нэгэн татваргүй байдаг. Харин Э.Батбаяр бидэнд "Ямар нэгэн НӨАТ-ын дарамт үүсэхгүй" гэж хэлээд гэрээ байгуулж өөрийнхөө компаниар худалдаа дамжуулсан. Ийнхүү 2023 оноос эхлээд манай компани 10 мянган тонн зэс гаргахад 30 тэрбум төгрөгийг шамшигдуулж, сайд ахынхаа УИХ-ын сонгуульд нь оролцсон байх магадлалтай байна" хэмээн ярьсан байдаг.

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, тус жагсаалтад нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн гэр бүлийн хамтын хэрэгцээний болон хуульд заасан бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухай бүр тусгаж, шуурхай шийдвэрлэж ажиллахыг даалгалаа.

Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь түргэн, шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээлэл, хууль тогтоомжийн дагуу тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас зэрэг газар олгохыг хориглосон байршлын мэдээлэл зэргийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулах боломжтой 102,079 мянган га газрын байршил, хэмжээ, зориулалтыг тодорхойлжээ. Тогтоол батлагдсанаар нийслэл, 21 аймгийн хэмжээнд 35 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой. Цаашид нийслэл, сум, дүүрэг уг тогтоолд тусгагдсан байршил, зориулалт, хэмжээний хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тухай бүр тодотгол оруулах замаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг орон нутагт нь цаг алдалгүй, шат дамжлагагүй, шуурхай шийдвэрлэх боломж бүрдлээ.

ХҮН намд ХҮН тогтохоо болилоо
УИХ-ын 2024 оны сонгууль ХҮН намын хувьд хамгийн оргил үе нь байсан бөгөөд түүнээс хойш тус намын рейтинг тогтмол урууджээ.

ХҮН нам Засгийн Газарт орсонд тус намын дэмжигчид тун сэтгэл дундуур байсан бөгөөд хамгийн эхний эффект нь орон нутгийн сонгуулиар илэрсэн юм. Тодруулбал ХҮН нам НИТХ-д ганц ч суудал авч чадаагүй. Түүнээс хойш Боловсролын Сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар зодолдсон гэх дуулиан үүсч, мөн л олон нийтийн хатуу шүүмжлэлтэй тулгарсан билээ. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ч намынхантайгаа муудалцан, ХҮН нам тарах ёстой гэж мэдэгдэж байв.

Мөн Боловсролын Сайд П.Наранбаярын алдаа ч олонтаа давтагдаж, хамгийн муу ажиллаж буй сайд нарын нэгэнд эргэлзээгүй тооцогдох болжээ.

Саяхан тус намаас УИХ-д сонгогдсон гишүүдийн хамгийн нэр хүндтэй нь гэгдэх Х.Золжаргал гарсан нь ХҮН намд маш том цохилт болов.

Дөнгөж өчигдөрхөн гэхэд л аялагч Б.Мөнхцэлмэг ХҮН намын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа албан ёсоор зарласан байна. Өөрөөр хэлбэл ХҮН намын рейтинг 2024 оноос хойш тасралтгүй уруудаж, одоо хамгийн тааруу үедээ ирсэн гэхэд болно. Шоглоод хэлэхэд ХҮН нам ХҮН тогтохоо ч больжээ.

С.Сарнай

sonin.mn

Ерөнхийлөгчийн суудалд ИЗНН-аас Б.Батбаатар залрахаар зэхэж буй гэв үү
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн бэлтгэлээ зарим нэгэн улстөрчид хэдийнээ эхлүүлсэн гэх яриа чих дэлсэв. Улс төрийн хүчний хоёр том намаас нэр дэвшигч нар битүүхэндээ тодроод буй бололтой.

УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Сайд, ИЗНН-ын дарга Б.Батбаатар өөрөө Ерөнхийлөгчийн суудалд залрахаар бэлтгэлээ базааж эхэлсэн гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд ИЗНН, "Үндэсний Эвсэл", ХҮН намаас хэн хэн нэр дэвших нь үндсэндээ уг сонгуулийн үр дүнг тодорхойлно. Учир нь АН, ИЗНН, "Үндэсний Эвсэл", ХҮН намаас нэр дэвшигчид ардчилсан хүчний саналыг дөрөв хуваах бөгөөд МАН-ын нэр дэвшигч эхний шатанд шууд ялах нөхцлийг бүрдүүлэх учиртай.

Н.Учрал: Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал 2025 оны 11-р сарын 15-17-ны өдрүүдэд болж өндөрлөв. Энэ удаагийн Их хуралд намын анхан шатны нэгжээс сонгогдсон, мөн ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны холбоо зэрэг дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 2255 төлөөлөгч сонгогдсон юм.

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын эхний өдөр намын даргаар УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг хуралд оролцсон нийт төлөөлөгчийн 94.95 хувийн саналаар сонгогдов.

Их хурлын хоёр дахь өдрийн хуралдаанаар намын хичээн эрмэлзэх зүйл буюу хөтөлбөр, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэмд орох өөрчлөлтийг төлөөлөгчид тал бүрээс нь хэлэлцэн баталлаа. Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж, 57 заалтыг өөрчлөн найруулж, есөн заалтыг хассан байна.

Түүнчлэн Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн 597 гишүүнтэйгээр байгуулснаар 31 дүгээр Их хурал өндөрлөв.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 31 дүгээр Их хурлыг хааж үг хэлэв.

Тэрбээр “Анхан шатныхаа намын байгууллагыг дэмждэг, гишүүдээ сонсдог, ил тод, хариуцлагатай, шинэ үе, орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай нийцсэн намын ололт амжилтаа бататган бэхжүүлэхэд хамтдаа хичээж ажиллацгаая. 31 дүгээр Их хурлын нийт төлөөлөгчдөдөө халуун талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе ээ” хэмээв.

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна

УИХ-ын 126 гишүүний тоог цөөлж, хэмнэсэн зардлаар нь тэтгэвэр нэмье
Сүүлийн үед УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, П.Сайнзориг нар яамдын тоог цөөлье, арван яам байхад л хангалттай, хэмнэсэн мөнгөөрөө багш, эмч нарын цалинг нэмэх хэрэгтэй хэмээн ярих боллоо. Энэ бол тун зөв, бодлогын оновчтой санал. Гэхдээ зөвхөн яамдын тоог цөөлөхөөс гадна, төрийн зардлын бас нэг том хэсэг болох УИХ-ын гишүүдийн тоонд анхаарал хандуулах нь чухал.

Өнөөдөр УИХ-ын гишүүдийн тоо 126 болсон нь парламентын бүтээмжид бодит нэмэр оруулж чадаж байна уу гэдэг асуулт гарч байна.

Харамсалтай нь, гишүүдийн олонхи нь бодит ажил хийх чадамж хомс байгаа. Ийм нөхцөлд УИХ-ын гишүүдийн тоог буцааж 76 болговол парламентын ажилд эерэг өөрчлөлт гарах боломжтой. Гишүүдийн тоог цөөлснөөр төсвөөс жил бүр гарч буй асар их зардлыг хэмнэх боломжтой. Уг зардлыг өндөр настнуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулах нь хамгийн зөв алхам байх болно. Өндөр насны иргэдийн тэтгэвэр сүүлийн жилүүдэд бодит инфляц, амьдралын өртөгтэй харьцуулахад хүрэлцэхгүй байгааг олон судалгаа харуулж байна.

Иймээс ч УИХ-ын гишүүдийн тоог цөөлж, хэмнэсэн мөнгөөрөө өндөр настнуудын тэтгэврийг нэмэх нь нийгмийн шударга ёсонд нийцэхийн сацуу иргэдийн амьдралд бодит дэмжлэг болно.

Ингэснээр УИХ илүү чадамжтай, хяналттай ажиллах боломжтой болохоос гадна, төрийн мөнгө зөв хэсэгтээ зарцуулагдаж, өндөр настнуудын амьдралд шууд эерэг нөлөө үзүүлнэ. Төрийн албыг үр ашигтай болгох, иргэдийн амьдралыг сайжруулах энгийн шийдэл яг л энэ юм.

Н.Отгончимэг

https://sonin.mn/newsDetail/13573

Д.Амарбаясгалан хүн амины хэргийг үгүйсгэсэн ч нүүрсний хулгайтай холбоотой эсэхээ тодорхой тайлбарласангүй
Энэ үеэрээ спикер: "Би өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагад дуудагдсан, гэрчийн мэдүүлэг өгсөн зүйл нэг ч байхгүй. Аливаа шатны шүүхийн байгууллагаар гэм буруутай гэж тогтоогдсон зүйл байхгүй. Сүүлийн өдрүүдэд улс төрийн өндөр албан тушаалтай, хариуцлагатай этгээдүүд гүжир гүтгэлэг хийж, төөрөгдүүлж байгаа нь ардчилсан Монгол Улсын парламентын засаглалд аюул учирсны дохио. Энэ асуудал өнөөдөр миний, маргааш та бүгдийн асуудал болно. Монголын ардчилалд аюул ирсэн байна. Парламентад суудалтай намууд ч аливаа асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй. Бидний санаачилгаар 126 гишүүнтэй парламент бүрдээд жил ажиллаж байна. Мэдээж улс төрийн өрсөлдөөн явна. Гэхдээ баримт нотолгоонд суурилаагүй зүйлээр УИХ-ын үйл ажиллагаа доголдож болохгүй.

Би УИХ дахь АН-ын улс төрийн зөвлөл, бүлгээс гаргасан шаардлагыг хүндэтгэж байгаа. Гэвч өнөөдөр Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн, УИХ дахь АН-ын бүлэг намайг оруулж албан ёсоор тайлбар хийх боломжоор хангана гэдэгт итгэлтэй байсан.

Энэ хүрээнд би ЦЕГ-т гомдол гаргасан. 9.29-ний өдөр намайг онц ноцтой хүн амины хэрэгт гүтгэсэн. Энэ асуудлаар тайлбар мэдээлэл гаргаж өгөхийг хүсч холбогдсон.Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Л.Мөнхбаатарт энэ асуудлыг яаравчилж хариу өгөөрэй гэж хандсан. Магадгүй үүнээс болж түүнийг сайдаас чөлөөлөх, магадгүй Д.Амарбаясгаланд ЦЕГ-аас хариу өгүүлэхгүйн тулд хуулийн байгууллагад улс төрийн дарамт үзүүлэхийн тул яаравчилсан байж мадагүй.

Өнөөдөр УИХ-ын Хууль Зүйн байнгын хорооны хурал зарлагдсаны хүчинд хариу ирлээ. Талийгаачид холбогдох хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзсан бичиг ирсэн байна. Энэ баримтад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс прокурор татгалзсан нь бий.

Нөгөөтэйгүүр энэ хэрэгтэй холбоотойгоор хуулийн байгууллагаас намайг дуудаж гэрчийн болон бусад хэлбэрээр дуудаж шалгаагүй. Намайг гүтгэгч этгээд "30 сая долларыг хилээр оруулсан. Тэр баримтыг оруулж ирсэн хүмүүсийг нухсан" гэж хэлсэн. Энэ хүний ёсонд байж болохгүй" гэх мэтээр ярьсан юм. Мэдээлэл хийх үеэрээ Д.Амарбаясгалан маш их сандарсан байдалтай байсан бөгөөд нас барсан хүнийг талийгаач болсон этгээд хэмээн дуудав. Мөн тэрээр хүн амины хэрэгт холбоогүй гэдгээ л яаран сандран ярьснаас бус Тавантолгойн Бор тээгийн ордын тендерийг авсан "Админерал" компанитай холбоотой эсэхээ тодорхой тайлбарлаагүй юм.

С.Сарнай

сонин.мн

Итгэл үзүүлэх эсэх дээр С.Эрдэнэ шиг зугтах вий, гишүүд
Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны аравдугаар сарын 5-нд огцров. Урьд орой нь “тантай үүрд хамт” хэмээн амлаж, зусардаж байсан С.Эрдэнэ өөрийн Шонхор фракцийн 10 гишүүнийг дагуулан “салхинд гарсан” тул чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцож, 36 нь Ерөнхий сайдыг огцруулах санал өгчээ. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар Н.Алтанхуяг ажлаа өгөхөд хүрсэн бөгөөд тэр өдрийг Н.Алтанхуяг үүрд санаж явдаг аж. Түүний ажлын өрөөнд УИХ-ын санал хураалтын самбарын фото жаазанд заларч байдаг. С.Эрдэнэ 10 хүнээ авч арилаагүй бол Н.Алтанхуяг 40 гишүүний саналаар үлдэх боломжтой байж.

Хоёр жил гаруй ажилласан Засгийн газар огцроход Н.Алтанхуягийн Хэрэг эрхлэх газрыг нь ахлаад явж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон юм. Н.Алтанхуяг хожим үүнийг дүгнэж хэлэхдээ “Огцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн” гэжээ.

Тавантолгойг Ж.Оджаргал гэх хүний өрийн барьцаанд тавихын тулд Н.Алтанхуяг гэх зөрүүд эрийг унагаасан болох нь өнгөрсөн намраас улам тодорхой болж, баримтууд ар араасаа гарч ирсэн билээ. Бас Дубайн гэрээ Н.Алтанхуягийг намнасны дараа зурагдсныг мартаж болохгүй.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ дээр түүх давтагдах гэж байна. Чингис хаан Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34-50 хувийг авах, Оюутолгой төслийн олон жил үргэлжилж буй татварын маргааны эцэслэн шийдвэрлэх, Онтре гоулд ХХК-ийн 34 хувийг Рио Тинто-Онтрегийн хамсал дангаар бус Засгийн газар оролцож эзэмших тухай гэсэн асуудлуудыг тавьсны улмаас гадаад, дотоодын улс төр бизнесийн хамсал “хөдөлж эхэлсэн” болох нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудаас тод ажиглагдаж байна.

Дээр нь улс төрчдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах хууль гэж маш том цохилтыг амсахыг хүсэхгүй байгаа бүлэглэл Л.Оюун-Эрдэнийг унагаах дээр эвсжээ. Тэднийг далайн чинадаас Ц.Элбэгдорж удирдан чиглүүлсээр суугаа.

Н.Алтанхуяг огцорсныхоо дараа юу гэж хэлснийг сануулъя: “Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгчдөө зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо. Ялангуяа манай зарим улс төрчид энэ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өмчилж, худалдаж авч, хөлслөн ажиллуулж, асар их хэмжээний ийм гүтгэлгийг орон даяар цацдаг боллоо” Яг энэ технологи одоо ажиллаж байгаа. Тэд эхлээд Н.Алтанхуягийн охины хэрэг гэж юм зохиогоод хүргэн Дэнзэнгийн хэрэг болгож өргөжүүлээд, Н.Алтанхуягийн ойрын хүмүүсийг шоронд хориод, эхнэрийг нь нисэх буудал дээр баривчлах гэж дайраад… дараа нь унагасан. Нэр хүндийг нь шороотой зуурсны эцэст унахад нь өмөөрөх сэтгэхүй үлдээгүй юм.

Түүх давтагдах гэж байна. УИХ-ын гишүүд одоо хэн нэгний хатгаасаар биш улс орны эрх ашигт хөтлөгдөн сонголт хийх ёстой. Айсуй дэлхийн хямрал биднийг эвтэй байх, тогтвортой суухыг сануулж байгаа. Ийм чухал үед санал хураалтыг нууцаар авч хэрхэвч болохгүй. Ядаж л Н.Алтанхуягийнх шиг жаазалсан дүн үлдэх ёстой.

Иргэд хэн урваж, хэн шарвасныг мэдэх эрхтэй.