Цаг үе - Bayangol.nutag.mn

“Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна
Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан БГД-ийн 3 дугаар хороо, “Барс” зах орчимд ажиллалаа. 2000 оны үед “Барс” захын хойно байрлах "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 2612 ам метр талбайг “Восточный альянс” ХХК-д эзэмшүүлсэн. Тус газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар ““Барс” захын ар талын энэ газрыг үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар 2000 оны үед ААН-д захирамжилсан байна. Гэвч оршин суугчид тус ААН-ийг үйлчилгээтэй орон сууц барихыг нь дэмжээгүй, эсэргүүцсээр байсан. НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа оршин суугчдын хүсэлтийг хотын удирдлагуудад танилцуулаад энэ асуудалд ААН-тэй ойлголцож, зөвшилцөх шаардлага бий болсон. Оршин суугчид энэ газрыг барилгажуулалгүй, ногоон байгууламж байгуулах хүсэлт тавьсан.

Харин ААН-ийн зүгээс мөн энэ газрыг олон жилийн хугацаанд эзэмшиж, газрын төлбөр төлж явсан учир дүйцэх газраар сольё гэдэг санал тавьж байгаа юм. Бид тус ААН-д “Сэлбэ 20 минутын хот” төслийн байршилд цэвэр, бохир, дулаанаар хангах нөхцөлтэйгөөр, газрын хэмжээг одоо байгаа хэмжээнээс нэмэгдүүлэн, нэгдүгээр эгнээнд худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалттай, төлөвлөлтөд нийцсэн үйлчилгээтэй орон сууц барих газраар солих санал тавиад байна. Харин энэ газар дээр 2026 ондоо багтаж тохижилт, ногоон байгууламж хийхээр төлөвлөөд байна. Энэ хэсэгт ямар нэг газар олголт хийхгүй, мөн автомашины зогсоол барихгүй. Харин иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулсан тохижилтын ажил хийнэ” гэлээ.

“Баянгол боловсрол-2026” үзэсгэлэн зохион байгуулагдлаа
Энэ онд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийг 3899 суралцагч төгсөнө. Эдгээр суралцагчдад зориулан “Баянгол боловсрол-2026” үзэсгэлэн арга хэмжээг өнгөрсөн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

Өдгөө гурав дахь жилдээ болж буй уг арга хэмжээний үеэр гадаадын их, дээд сургууль, коллежийн элсэлтийн журам, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар цогц мэдээллийг хүргэсэн. Мөн  дотоодын их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөр, 2+2 хөтөлбөр, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар танилцуулга мэдээллийг өгснөөс гадна мэргэжлээ зөв сонгоход туслах зөвлөгөөг өгсөн аж.

Энэ удаагийн үзэсгэлэнд АНУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Канад, Австрали, Филиппин зэрэг 10 гаруй улсын 300 орчим сургуулийн төлөөлөл, албан ёсны төлөөлөгч байгууллагууд оролцов. Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Мандах их сургууль болон бусад сургуулиудын төлөөлөл, хэлний сургалтын төвүүд, гадаадын их, дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж буй боловсролын төвүүд оролцсон юм.

Өнгөрсөн онд тус боловсролын үзэсгэлэнд давхардсан тоогоор 10 гаруй улсын 200 гаруй их, дээд сургууль оролцож, 7000 гаруй сурагчид элсэлт, тэтгэлэгт хөтөлбөрийнхөө талаар танилцуулж байв. Тэдгээр суралцагчдаас 10 сурагч БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэг авсан.

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина. Тодруулбал, тус дүүргийн гэр хорооллын зургаан хороог дамнасан үерийн далан дагуу 4 км урт, 3 метр өргөн дугуйн болон явган хүний зам тавих юм. Төсөл, арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн менежер, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга, зураг төслийг хийж байгаа компанийн төлөөллүүдтэй далан дагуу явж, замын трасст өртсөн буюу газар чөлөөлөлт хийх байршлуудтай танилцаж, санал солилцлоо. Түүнчлэн гэр хорооллын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах бусад ажлын талаар албаныхан хэлэлцлээ.

Дугуйн болон явган хүний зам барихаар төлөвлөсөн 4 метр урттай далан дагуу замын трасст өртсөн 20 гаруй, мөн айлын орц, гарц нь далан руу харсан 20 гаруй байршил байна. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаныхантай ярилцаж, дээрх байршлуудад газар чөлөөлөх талаар эзэдтэй нь зөвлөлдөх, чөлөөлсөн айлын газарт сагсны болон тоглоомын талбай барих талаар санал солилцлоо.

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина. Тодруулбал, тус дүүргийн гэр хорооллын зургаан хороог дамнасан үерийн далан дагуу 4 км урт, 3 метр өргөн дугуйн болон явган хүний зам тавих юм. Төсөл, арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн менежер, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга, зураг төслийг хийж байгаа компанийн төлөөллүүдтэй далан дагуу явж, замын трасст өртсөн буюу газар чөлөөлөлт хийх байршлуудтай танилцаж, санал солилцлоо. Түүнчлэн гэр хорооллын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах бусад ажлын талаар албаныхан хэлэлцлээ.
Дугуйн болон явган хүний зам барихаар төлөвлөсөн 4 метр урттай далан дагуу замын трасст өртсөн 20 гаруй, мөн айлын орц, гарц нь далан руу харсан 20 гаруй байршил байна. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаныхантай ярилцаж, дээрх байршлуудад газар чөлөөлөх талаар эзэдтэй нь зөвлөлдөх, чөлөөлсөн айлын газарт сагсны болон тоглоомын талбай барих талаар санал солилцлоо.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө болон Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дахин төлөвлөлтийн асуудлаар санал солилцлоо
Уулзалтын үеэр Баянгол дүүрэгт хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслүүд, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны нөхцөл байдал, иргэдийн санал хүсэлт, төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгарсан барилгын компаниудад анхааруулах уриалга, хариуцлагажуулах тухай, барилгын ажил явагдахад ойр орчимд нь тулгарч буй хүндрэл бэрхшээл зэрэг олон сэдвийг хөндөн ярилцсан юм.

Мөн уулзалтад тус дүүргийн анхан шатны нэгжийн удирдлагууд болох хороодын Засаг дарга нар оролцож, өөрсдийн хороонд өрнөж буй дахин төлөвлөлтийн ажлын явцын талаарх мэдээллээр хангаж, оршин суугчдын хүсэлтийг уламжилсан, хамтарч асуудлыг гаргалгааг гаргах, нэгэндээ дэмжлэг үзүүлэх талаар санал нэгдсэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн тухайд, Нийслэлийн 6 дүүрэг, Налайх дүүргийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, дахин барилгажуулах төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Баянгол дүүргийн хэмжээнд 21 байршлын төсөл Нийслэлийн Засаг даргын захирамжаар шилжин ирсэн, тус байршлуудад судалгаа хийх, иргэд оршин суугчидтай уулзалт зохион байгуулах ажлууд өрнөж байна.

Баянгол дүүргийн ИТХ-ын 1-р ээлжит хуралдаан боллоо
Тус хуралдаанд Монгол Улсын нутгийн өөрөө удирдах байгууллагын ТҮҮХЭНД АНХ УДАА хүүхдийн эрх, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжиж буй хуулиудын хэрэгжилтийг хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл Засаг даргын дэргэдэх зөвлөлүүдийн тайланг сонсож, зөвлөмж чиглэл өгч ажиллаа. Мөн

Хуралдаанаар:

Дүүргийн 2026 оны газар зохион байуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны “Монгол Улсын цол хүртээх, одо медалиар шагнах журам”-ыг үндэслэн Төрийн одон медалиар шагнуулах иргэд болон төрийн албан хаагчдын материалыг дэмжин уламжлах тухай

“Хүүхдийн төлөө зөвлөл” – ийн 2025 оны үйл ажиллагааны талаар танилцуулах тухай

Жендерийн тэгш байдлыг хангах салбар хорооны 2025 оны тайлан

Хүний эрхийн төлөв байдлын 2025 оны үйл ажиллагааны талаар танилцуулга зэрэг чухал асуудлуудыг хэлэлцлээ.

Ойрын 5-10 жилд Гандангийн 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн болгоно
Гандан орчимд 1.8 га газрыг чөлөөлж тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон айлуудыг газан хэрэглээнд шилжүүлж байгаа талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Нийслэлээс Ганданд 55 айлын газрыг чөлөөлж, ногоон байгууламж болгох ажлыг 2025 онд эхлүүлсэн. Гандангийн зүүн хаалганаас доош буусан тохижилтууд хийж, гүүрэн байгууламжаар Урт цагаан хүрэх зураг төслийг гаргасан.

Өнөөдрийн байдлаар 40 гаруй айлын газрыг нөхөх олговортой чөлөөлсөн. Үнэлгээ оруулахгүй байсан 3 айлтай ойлголцож, дахин үнэлгээ хийж байгаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот түүхэн эртний барилга Гандан хийдийг тойрсон томоохон цэцэрлэгт хүрээлэнтэй болох аж.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Гандан орчим нийт 55 га газартай. 5-10 жилийн хугацаанд Ганданг чөлөөлж, хотын төвдөө ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болно. Тухайн хэсэгт зөвхөн төв Гандан л үлдэнэ. Хотын төвд Гандан орчим гэр хороолол хэлбэрээрээ байх нь зохимжгүй. Японы Токио хот эзэн хааны ордноо тойрсон том цэцэрлэгт хүрээлэнг хийхдээ 100 жил болсон гэж хот төлөвлөгч нар хэлдэг. Иймэрхүү жишээнүүд дэлхийн хотуудад байдаг. Мөн Гандан орчим хөрсний бохирдол ихтэй. Удахгүй НИТХ-аар чөлөөлөх тогтоолыг батлуулна” гэлээ. Энэ жил мөн Ногоон нуурт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулна.

Өнөөдрийн байдлаар Баянгол, Чингэлтэй дүүрэгт 3000 орчим айлыг хийн түлшинд шилжүүлсэн аж. Дөрөвдүгээр сард 5000 айлыг хийн түлшинд шилжүүлж дуусна. Ирэх жилээс нийслэлээс дулаалга хийж өгөхгүй. Гэрээ өөрсдөө дулаалсан айлуудад газ суурилуулж, дэмжлэг мөнгө өгнө.

Хийн түлш хэрэглэснээр агаарын бохирдолгүй, тэр айл аятай тухтай амьдрах боломжтой. Газан плитка дээр хоолоо хийх учраас цахилгаанд хэмнэлттэй. Намраас хавар хүртэлх галлагааны улиралд 900 мянган төгрөгийн дэмжлэгийг хийн түлшинд шилжсэн өрхүүдэд олгож байгаа. Сарын хэрэглээндээ хүрээгүй хэмнэлт үүсгэсэн айл ч Ганданд байсан. Гэрт байгаа айлууд нүүрс түлсэнтэй ялгаагүй зардал гарч байгааг ч хэлж байсан.

Тавдугаар сарын 1-нээс өмнө харьяа хороондоо хандаж, гэрээ дулаалсны дараа газын хэрэглээнд шилжих хүсэлтээ өгч болно. Ирэх жил 20-30 мянган айлаас газанд шилжих хүсэлт ирүүлэх магадлалтай байгааг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

Геодези, усны барилга байгууламжийн газраас Сэлбэ голын ай сав халих болон шар усны үерээс сэргийлж бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бэлтгэл ажил эхэлсэн. ТЭЦ-2-ын үнсийг зөөж, дөрөвдүгээр сарын 1-нээс газар шорооны ажил, үүний араас барилга угсралтын ажил хийгдэнэ. Ажиллах хүчний квотыг баталсан. Туулын хурдны замын ажил эхэлсэн. Ажиллах хүчний квотыг мөн баталсан зэрэг мэдээллүүдийг хотын дарга Х.Нямбаатар өглөө.

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор ашиглалтад орлоо
Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1109.3 ам метр талбай бүхий зоорьтой гурван давхар.

Тус барилга ашиглалтад орсноор тухайн хорооны 2702 өрхөд буюу 10,453 гаруй иргэдэд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх төдийгүй иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус цогцолборын барилгыг "Хөх хайрхан трейд" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Баянгол дүүргийн спортын удирдах ажилтнуудад зориулсан сургалт эхэллээ
Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг Спортын удирдах ажилтны сургалт энэ удаа Баянгол дүүргийн ЕБС, СӨБ-ийн удирдах ажилтан, биеийн тамирын багш, олимпын танхимын арга зүйч нарт зориулан 2025 оны 11 дүгээр сарын 27–28-ны өдрүүдэд БГД-ийн 70-дугаар сургууль дээр зохион байгуулагдаж байна.

Сургалтын нээлтэд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Баянгол дүүргийн 70-р сургуулийн захирал М.Түвшинжаргал, Боловсролын хэлтсийн дарга Б.Наранбаатар нар оролцож, оролцогчдод амжилт хүсэв.

Монголын үндэсний олимпын хороо болон Баянгол дүүргийн “Шамони” Олимпын зөвлөл хамтран зохион байгуулж буй тус сургалтад 40 оролцогч хамрагдаж байгаа бөгөөд Олимпын хөдөлгөөн, Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр /OVEP/, Олимпизмын үндсэн зарчмууд зэрэг сэдвийн хүрээнд мэдлэгээ тэлэх юм.

Ташрамд сонирхуулахад БГД-ийн 70 дугаар сургуулийн Олимпын танхим нь МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2023” наадмын “Шилдэг танхим” шагнал хүртэж байсан билээ. Оролцогчид маргааш Ерөнхий боловсролын Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үйл ажиллагаа, биеийн тамирын заал, хичээлийн үйл явц болон Олимпын музейтэй танилцан сургалтаа үргэлжлүүлэх юм.

Орон сууцны фасад засварын ажил дууслаа
Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хуучны орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээврийг шинэчилж буй.

Энэ хүрээнд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 61 дүгээр байрны 7011.0 ам метр талбай бүхий гадна фасадыг дулаалж, улсын комисст хүлээлгэн өглөө.

Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Бэсүб констракшн" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.