Нийгэм - Bayangol.nutag.mn
С.Хулан: Хүүхдэд гэрийн даалгавар хийх амархан гэсэн мэдрэмжийг өгөх нь чухал
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн бий. Сургуулийн босгыг дөнгөж алхаж, шинэ орчинтой танилцаж буй хүүхдүүдийн хувьд мөн шинэ ертөнц байдаг. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор хүүхдийн сэтгэл зүйч, доктор С.Хуланг урьж, бага ангийн хүүхдийн сэтгэл зүйн талаар ярилцлаа.
-Хүүхэд сургуулийн сурагч болоод шинэ орчинтой танилцахаараа сэтгэл зүй нь хэрхэн өөрчлөгддөг вэ?
-Сургуулийн босгыг алхаж байгаа хүүхдүүдийн хувьд сургууль бүхэлдээ шинэ орчин байдаг. “Сургууль гэж юу юм бол” гэж сонирхоно. Харин энэ үед бид юун дээр алддаг вэ гэхээр “Том болчихлоо” гэсэн ойлголтыг хүүхдэд өгдөг. Энэ нь зарим хүүхдэд сэтгэлзүйн хувьд түгшилт үүсдэг гэсэн үг. Тиймээс зургаан настай хүүхдийг сургуульд ороход нь “Сурагч болчихлоо шүү дээ, ямар мундаг юм бэ” гэж өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, “Би чадах юм байна” гэсэн мэдрэмжийг төрүүлэх нь чухал. Хүүхдийнхээ хийж байгаа жижиг үйлдэл бүрийг нь ажиглаж, урамшуулж, ангидаа дасахад нь туслах хэрэгтэй. Хүүхдийг сургуулийн орчинд дасах үйл явцыг нь багш, эцэг, эх асран хамгаалагчид бүгд дэмжиж өгөх нь чухал юм.
-Хүүхдийн дасах үйл явц хэр удаан үргэлжилдэг вэ?
-Бие махбод, тархи мэдрэлийн систем шинэ орчинд дасах үйл явц 3-6 сар үргэлжилдэг. Зургаан сар гэхээр тухайн хичээлийн жил дундаа орж, хүүхдүүд эрдмийн баяраа тэмдэглэх үетэй таарч байгаа юм. Эрдмийн баяр нь хүүхдэд “Би чадаж байна шүү дээ” гэсэн мэдрэмжийг өгдөг.
Тиймээс бид хүүхдийн сурах үйл явцын хамгийн чухал үед “Би сурмаар байна, сурч чадах юм байна, сургуульд сурч, сурагч болох нь гоё юм байна” гэсэн мэдрэмжийг өгөх нь чухал. Өөрөөр хэлбэл, эхний зургаан сард “Би чадлаа шүү дээ” гэж бодох бодол нь тухайн хүүхдийн ирээдүйн “би”-г тодорхойлдог.
Гэтэл бид юун дээр алддаг вэ гэхээр “Одоо л сурахгүй бол болохгүй, “Чи муу байна” гэдэг. Багш нарын хувьд хүүхдүүдийг сурах чадварыг оноогоор үнэлдэг. Хүүхэд бүрийн бүрийн хөгжил, чадамж, өссөн орчин ялгаатай. Ямар нэг чадвар нь сул хөгжсөн хүүхэд байж болно шүү дээ. Хүүхэд сайн оноо авахын тулд хичээгээд чадахгүй байгаадаа урам хугардаг. Үүнээс болоод “Сургуульд сурах ямар хэцүү юм бэ, сургуульд явмааргүй байна” гэсэн сэтгэл зүйн байдал үүсдэг.
Сурч эзэмших нь чухал, надад хэрэгтэй зүйл гэхээс илүү “Би хэдэн оноо авах вэ” гэдэгт төвлөрөөд байхаар хүүхдэд түгшилт үүсдэг. Сэтгэл судлал гэхээр хүнийг тархийг судалдаг.
“Шалгалтдаа унавал улирна, хүүхдүүд намайг шоолно, аав ээж маань загнана” гэсэн гэсэн айдастай байхаар сурах процесс урагшилж өгөхгүй гэсэн үг. Тиймээс бид хүүхдийнхээ ирээдүйн том асуудлыг шийдэж байна гэдгээ ойлгох хэрэгтэй юм. Үүний тулд хамгийн эхэнд тухайн хүүхдийнхээ урам авсан мэдрэмж дээр нь тулж ажиллаж, өөртөө итгэх итгэлийг нь унтраахгүй байх хэрэгтэй. Хүүхдийн дасах процессийг зөв тавьж өгөх нь чухал юм.
-Хүүхдийг сургуулийн орчинд дасахад хэрхэн туслах боломжтой вэ?
-Шинэ ажилд ороод, шинэ карьераа эхлэх гэж байгаа хүн ажлын эхний өдөр “Би чадах болов уу”, “Ямар хүмүүс хүлээж байгаа бол” гэж боддогтой адил хүүхдүүд “Сургууль юу заадаг юм бол, Надад хүмүүс хэрхэн хандах бол” гэж боддог. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сургуульд орохын өмнө сэтгэл зүйг нь бэлдэх хэрэгтэй. Ингэхдээ хэд хоногийн өмнө хүүхдээ сургуулийн орчинтой танилцуулбал илүү үр дүнтэй.
Жишээлбэл, Хонх дуугарахаар хичээл завсарладаг байх нь, унтах, тоглох газар байхгүй зэргийг орчинд нь харуулж, танилцуулснаар сэтгэл зүйн хувьд тодорхой хэмжээнд хүлээж авахад нь тусалдаг. Энэ мэтчилэн жаахан ч гэсэн ойлголт өгч, нийгмийн харилцаанд дасахад нь туслах хэрэгтэй.
Хоёрдугаарт, бусад хүүхдүүдтэй хэрхэн харилцах вэ гэдгийг нь зааж өгөх нь чухал. Жишээлбэл, Хүүхдүүдэд өөрийгөө хэрхэн танилцуулах талаар мөн хамт ширээнд суудаг хүүхэд нь гарыг хөдөлгөөд байвал “Найз аа ширээгээ хөдөлгөхгүй байж болох уу. Надад бичихэд хэцүү байна” гэдгийг уурлахгүйгээр хэлэх зэргийг зааж өгөөрэй.
-Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хэрхэн зөв хийлгэх вэ?
-“Хүүхдээ сургуультай танилцахад бэлдээрэй” гэдэгтэй адил эцэг эхчүүд ч мөн өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй байдаг. Аав ээжийн хэцүү байдлыг даван туулж байгаа хандлагаас хүүхэд суралцаж байдаг.
“Хичээлээ хийхгүй яасан юм бэ, “Даалгавраа хийсэн үү” гээд даалгавар гэхээр нэг том бүхэл зүйл шиг сонсогдоод байдаг. Харин гэрийн даалгаврыг хөнгөнөөр хүүхдэд ойлгуулахын тулд “Хоёр мөр цэвэрхэн бичээд л боллоо шүү дээ. Тэгээд гараа амрааж байгаад үлдсэн даалгавраа хийгээд л боллоо. Дараа нь дуртай зүйлээ хийж болно.
Даалгавар чинь гоё, зугаатай зүйл” гэдэг байдлаар  хүүхдэд даалгавар “Амархан, гоё юм байна” гэсэн мэдрэмжийг өгөх нь байна. Зарим хүүхэд даалгавар гэхээр яагаад дургүй болсноо ч хүүхдүүд мэддэггүй. Сэтгэлзүйн зөвлөгөө авч байгаа хүүхдүүдийг сонсохоор “Даалгавар хийхээр л хэзээ дуусах нь мэдэгдэхгүй хэцүү байдаг, загнуулдаг” гэдэг.  Даалгавар гэхээр өөрт нь хэрэгтэй зүйл гэж бодохгүйгээр “хэцүү” гээд ойлгочихдог. Цаашлаад багш нь даалгавар өгөхөөр хэцүү санагдаад эхэлнэ гэсэн үг.
Зарим эцэг эхчүүд маань юун дээр алдаад байна гэхээр, өөрсдөө хүүхдийнхээ хажууд утсаа оролдоод “Даалгавраа хий” гээд загнаад байдаг. Тэгэхгүйгээр хүүхдийнхээ хажууд суугаад “Би энийг хийе, чи энийг хийчих. Хоёулаа дараа нь тоглоё“ гэсэн байдлаар хандах хэрэгтэй.
Хүүхдийнхээ дааж чадах хэмжээнд нь ачаалал өгөх хэрэгтэй. Мөн хүүхдээ урамшуулах нь хамгийн чухал юм. Хичээлд суух, даалгавар хийх нь хүүхдийн хувьд шинэ зан үйл учраас түүнийг “бэхлэх” хэсэг гэж байдаг. Жишээлбэл, хүүхдээ хичээлээ хийгээд дуусахаар нь  “Чи чадлаа гээд баяр хүргэж гараа цохих, чиний дуртай тоглоомыг 10 минут тоглоё” гэх зэргээр шинэ зан үйлийг нь бэхэлж өгнө гэсэн үг. Харин үүн дээр нэг алддаг зүйл нь хүүхдээ урамшуулахдаа амттан, утсаар тоглуулах зэрэг дэлгэцийн хэрэглээ, амттан зэрэг буруу зан үйлээр “бэхэлж” байгаа нь анзаарагддаг.
-Хүүхэд бүрийн сурах арга барил ялгаатай. Үүнийг хэрхэн таньж мэдэж, хөгжүүлэх нь чухал вэ?
-Зарим хүүхдүүд сонсож сурдаг. Зарим нь харж, жишиж, зарим хүүхэд зураг дээр тайлбарлахаар илүү ойлгодог. Харилцан ярилцвал ойлгодог хүүхэд байхад биеэрээ хөдөлж тайлбарлаад өгөхөөр сурдаг хүүхэд байна. Энэ мэтчилэн хүүхэд бүрийн сурах арга барил дахин давтагдашгүй ялгаатай. Тиймээс хүүхдэд аль нь илүү ажиглагдаж байна гэдгийг ойлгох нь чухал юм.
-Хүүхдийн анхаарлыг төвлөрөлтийг сайжруулахад ямар арга илүү үр дүнтэй вэ?
-Сүүлийн үеийн хүүхдүүдийн анхаарал төвлөрөлтийн хугацаа харьцангуй богино болсон. Тиймээс хүүхэд анхаарал нь төвлөрсөн хугацаа буюу эхний 5-10 минутад ерөнхий ойлголтыг өгч, дараагийн 20 минутад хүүхдийг хичээлээ хийхэд зориулах хэрэгтэй. Энэ хугацаанд хүүхдийн анхаарал төвлөрөл сулраад ирэхээр эргээгээд сэргээх дасгалуудыг хийгээрэй.
Анхаарал төвлөрүүлдэг хөгжилтэй зугтаатай, хоёр гарын дасгалууд байдаг. Хоёр гараараа хоёр өөр зүйлийг нэгэн зэрэг хийхээр баруун, зүүн тархи зэрэг ажиллаж хоорондын холбоос сайжирдаг. Ингэснээр хүүхдийн анхаарал сайн төвлөрдөг гэсэн үг. Хүн юмыг анхаарч байж байж тогтооно. Тогтоосноор мэдлэг болдог.
Тиймээс сурах үйл явц хамгийн түрүүнд анхаарал төвлөрүүлэхээс эхэлнэ гэсэн үг. Тоглоомын аргаар анхаарлыг төвлөрүүлж, дараагийн 10-20 минутад хичээлийг хийлгээд энэ байдлаар ажиллах хэрэгтэй. Даалгавар нь ойлгомжтой, тодорхой байгаад мөн энэ хугацаанд хүүхдээ загнахгүй, шүүмжлэхгүй байхад анхаарах нь чухал юм.Тэр хугацаанд эцэг эхчүүд үнэхээр давчдаад байвал түр гарах ч юм уу өөрийгөө тайвшруулах аргыг хэрэглэх боломжтой.
-Хүүхдэдээ урамшуулал, магтаал хэлэхдээ юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?
-Хүүхдийг хийж байгаа үйлдэл дээр нь урамшуулах хэрэгтэй. Жишээлбэл, “Өчигдрийнхөөсөө илүү гоё бичсэн байна”, хичээгээд байвал чадаж байна шүү дээ, бичээд байвал улам гоё болох байх даа” зэрэг найдан зэмлэх аргыг хэрэглэж болно. Түүнээс биш “Танай ангийн тэр хүүхэд сайн бичдэг байхад чи яагаад чадахгүй байна” гэж болохгүй. Өөрийг нь өөртэй нь, өчигдрийг өнөөдөртэй харьцуулж хүүхдээ урамшуулаарай.
Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“НИСЭХИЙН АЛДАР” МЕДАЛИЙН АНХДАГЧИД ТОДРОВ
Шинэ бүтэц зохион байгуулалтаар ТӨХХК болж өөрчлөгдсөн Иргэний нисэхийн үндэсний төв салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр ур чадвартай ажилтнуудаа урамшуулах “Нисэхийн алдар” медальтай болсон билээ.
Тэгвэл шинэ оны босгон дээр нэр бүхий гурван ажилтан “ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар энэхүү медалиар энгэрээ мялааж, “Нисэхийн алдар”-ын салхийг хагаллаа.
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Аэродромын үйл ажиллагаа хариуцсан менежер Дашзэвэгийн Цогнямд энэхүү медалийн анхныхыг, №1 гэрчилгээний хамт гардуулан өгч баяр хүргэлээ.
Мөн “Нисэхийн алдар” медалиар Агаарын навигацийн үйлчилгээний газрын технологич мэргэжилтэн Самдангийн Отгонбаяр, Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны менежер Октябрийн Ууганбаатар нарыг шагнасныг “ИНҮТ” ТӨХХК-ийн удирдлагууд гардуулан өглөө.
Компаний хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа 12-оос дээш жил эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гаргасан амжилт бүтээл нь салбартаа үнэлэгдсэн, өндөр ур чадвартай ажилтанд “Нисэхийн алдар” медалийг олгож байх юм.
“ИНҮТ” ТӨХХК-ИЙН АЖИЛТНУУД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЛЭЭ
Шинэ оны босгон дээр “ИНҮТ” ТӨХХК-ийн ажилтнууд төр, засаг, байгууллагын шагналаар шагнуулж, хөдөлмөрөө үнэлүүлснийг “ИНҮТ” ТӨХХК-ийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тус тус тохиолдуулан зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын Аврах гал унтраах хэсгийн дарга Халзангийн Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 187 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор энгэрээ мялаалаа.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын Нислэг үйлдвэрлэлийн хэлтсийн шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч Даваацэрэнгийн Аврах, гал унтраах хэсгийн ахлах мэргэжилтэн Санжаадоржийн Банзрагч, Дулаан сантехник, агааржуулалтын хэсгийн бохирын слесарь Дангаасүрэнгийн Гантулга, Дорлигийн Булганаа, Терминал үйлчилгээний хэсгийн Терминал үйлчилгээний хэсгийн жижүүр Мягмаржавын Баярмаа, Саранхүүгийн Батхуяг, Захиргаа, санхүүгийн хэлтсийн  хуулийн мэргэжилтэн Лхагвасүрэнгийн Болдбаяр нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнууллаа.
Түүнчлэн "Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр "Жаргалант" сэргээн засах амралтын тогооч Цэрэндамбын Өгөөмөр, Нисэхийн спорт сургалтын цогцолборын биеийн тамирын арга зүйч, ахлах мэргэжилтэн Эрдэнэдалайн Тэмүүлэн, "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын терминал үйлчилгээний хэсгийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан Намсрайн Дашнамжил, Зам, тээврийн яамны "Хүндэт жуух бичиг”-ээр Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Бүсийн удирдлагын үйлчилгээний хэсгийн ахлах нислэгийн хөдөлгөөний удирдагч Ганболдын Нямбат, Нисэхийн сургалтын төвийн ахлах багшлах мэргэжилтэн Дорлигсүрэнгийн Анарзул нарын 12 хүн, ИНЕГ-ын “Хүндэт ажилтан" тэмдгээр Агаарын навигацийн үйлчилгээний газрын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны  шуурхай мэдээллийн хяналтын мэргэжилтэн Жамсрангийн Оюунгэрэл, Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны навигацийн хэсгийн ахлагч инженер Дамирангийн Отгонхүү, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн эрүүл мэндийн мэргэжилтэн Юүлэн Одгэрэл нарын 14 хүн, "Жуух бичиг”-ээр Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Орон нутгийн аэродром, нисэх буудлын технологи үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Батцагааны Шаравжамц, Захиргаа, санхүү удирдлагын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Хүрэлчулууны Долгорсүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ариунбуянгийн Билгүүн нарын 12 хүн шагнуулж, Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн шалгалт тохируулгын ахлах инженер Осоржавын Тэсээ, Жаргалант сэргээн засах амралтын үйлчилгээний ажилтан Уранчимэгийн Алтанчимэг нарын 10 хүн ИНЕГ-ын Хүндэт дэвтэрт бичүүлэх дурсгалын гэрчилгээ гардлаа.
"Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн “Хүндэт өргөмжлөл”-өөр Бодлого төлөвлөлтийн газрын Нисэхийн музейн эрхлэгч Пүрэвжавын Наранчимэг, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх хэлтсийн ахлах инженер Бямбын Оюунчимэг, Захиргаа, санхүү удирдлагын газрын олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Наянбуугийн Өлзийжаргал нарын 15 хүн шагнуулсан байна.
“ИНҮТ” ТӨХХК АЖЛАА ДҮГНЭЖ, БАЯРЫН ХУРЛАА ХИЙЛЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК 2025 оны ажлаа дүгнэж, баярын хурлаа хийлээ.
“ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх хурлын эхэнд хэлсэн үгэндээ 2025 онд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хамт олон олз омог ихтэй, ирээдүйн хөгжлийн олон олон гарц, үүдийг нээсэн жил байсныг цохон тэмдэглээд юуны өмнө Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхт 100 жилийн ойгоо нэр төртэйгээр тэмдэглэн өнгөрүүлж, салбарынхаа түүхэн хөгжлийг нэгэн зуунаар нэгтгэн дүгнэж, дараагийн зуунд шилжин орсон түүхэн оныг үдэн өнгөрүүлж буйг онцоллоо.
Салбарын хамт олны түүхэн цаг үед бүтээсэн амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан, Олон улс, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг өртгөтгөх, ашиглалтыг сайжруулах чиглэлээр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хүндэт зочны танхим, дээвэр, гадна фасад, автомашины зогсоол, замуудад их засварын ажлыг  хийж гүйцэтгэж, Гурвансайхан нисэх буудлын аэродромын хөөрч буух хучилттай зурвас, явгалах замыг шинэчилж, “Өндөрхаан” нисэх буудлын шинэ барилга байгууламжийг ашиглалтад оруулснаар орон нутгийн иргэд, жуулчдад иргэний агаарын тээврийн үйлчилгээг шат ахиулан ойртуулж, орон нутаг төдийгүй улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Цамхаг болон ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагын дадлагажуурын ажлын байрны техник болон программ хангамжийн иж бүрэн шинэчлэлтийг хийж, үйлдвэрлэл, сургалтын үйл ажиллагаанд ашиглаж эхэлснээр нислэгийн удирдагчдын давтан сургалт, онцгой нөхцөл байдлын бэлэн байдлын бэлтгэл, ажлын байрны дадлагын өмнөх сургалтад өргөн хүрээтэйгээр ашиглагдах боломжийг бүрдүүлсэн, Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудал, Дорноговь аймгийн Сайхандулаан дахь нисэхийн байгууламжид автомат хамааралтай ажиглалтын ADS-B станцуудыг шинээр суурилуулан ажиглалтын үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж, үйлчилгээний найдваржилтийг сайжруулсан, Монгол Улсаас Япон Улсаар дамжин Америкийн Нэгдсэн Улс руу нислэг үйлдэхтэй холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “Юнайтэд Эйрлайнс” ХХК хооронд “Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г үзэглэсний дагуу United Airlines агаарын тээвэрлэгч нийт 61 удаагийн нислэг үйлдэж, нийт 6476 зорчигчид аюулгүйн үзлэг хийж, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн, Буянт-Ухаа” ОУНБ-д буух гадаадын агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлөгт талбайн үйлчилгээг бие даан үзүүлж, өнгөрч буй онд Туркменстан, Узбекистан, Казакстан улсын тусгай нислэг, ОХУ-ын Стрижи багийн онгоцнуудад газрын үйлчилгээг цогцоор нь үзүүлсэн, “Монгол–Солонгос 2 улсын иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, эдийн засаг, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх үүднээс Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” олон улсын нисэх буудалд "Чонжү-Мөрөн" чиглэлийн олон улсын анхны нислэг үйлдэх ажлыг амжилттай зохион байгуулсан, гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх чиглэлээр Францын Төрийн хөрөнгө оруулалтын банк, Үндэсний иргэний нисэхийн их сургууль, дэлхийн хэмжээний технологийн шийдэл нийлүүлэгч Thales Group зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан, БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газартай “Техникийн хамтын ажиллагааны тухай” харилцан ойлголцлын санамж бичиг, Тайландын хаант улсын Аэронотикал Радио Тайланд ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо болон Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран сургалт, техникийн хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан, Нисэхийн сургалтын төв ICAO-ийн багшлах эрхтэй сургалтыг өөрсдийн гэрчилгээжсэн үндсэн багштайгаар дотооддоо амжилттай зохион байгуулсан, Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн хөгжлийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэх, давтан сургах замаар нисэхийн аюулгүй ажиллагааг сахин хамгаалах чиг үүрэгтэй Нисэхийн сургалтын төв олон жилийн нөр их хөдөлмөрөөрөө 2025 онд “Алтан” ангиллын гишүүнчлэлтэй болсон гээд олон ажил хийж, хэрэгжүүлснийг тэрбээр онцлон дурдлаа.
“ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх энэ бүх ажлыг хийж хэрэгжүүлэн, нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, иргэдийн ая тух, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө хүчин зүтгэсэн хамт олондоо талархал илэрхийлээд угтан золгож буй 2026 ондоо хүрсэн амжилтаа улам бататгаж, шинэ шинэ ахиц дэвшлийг хамтдаа хийн, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөлөө.
“ИНҮТ” ТӨХХК-ИЙН 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Тайлангийн хурлын эхний өдөр Аюулгүй байдал, чанарын удирдлагын газар, Дотоод аудитын газар, Агаарын навигацийн үйлчилгээний газар, Нисэх буудлуудын үйлчилгээний газар, Төслийн нэгдсэн удирдлагын газар ажлаа тайлагнах бол маргааш Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Бодлого төлөвлөлтийн газар, Захиргаа, санхүү удирдлагын газар, Захиалагчийн хяналтын газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс тайлангаа тавих юм.
ИЛ ХАРААНЫ НИСЛЭГИЙН ГАЗРЫН ЗУРАГ (VFR SECTIONAL CHART)-ИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзориг: Хяналтгүй агаарын зай дахь ил харааны нислэгийг "Журам"-аар бус "Зураг"-аар зохицуулна. "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзоригоор ахлуулсан ажлын хэсэг "Ил харааны нислэгийн газрын зураг"-ийн төслийг танилцууллаа. Тус танилцуулга уулзалтад ажлын хэсгийн гишүүдээс гадна "ИНҮТ" ТӨХХК-ийн АНҮГ, НБҮГ-ын удирдлагууд болон үйлдвэрлэлийн албадын төлөөлөл, "Монголиан Эйрвэйс" ХХК, "Геосан" ХХК, "Оранж Эйр" ХХК, "Монголын нисэхийн академи" ХХК, "Скай Жет" ХХК, Монголын уулын шүхрийн холбооны удирдлага, нисгэгч нар оролцлоо.
Уулзалтад оролцсон нисгэгч нарын төлөөллөөс Ил харааны нислэгийн газрын зураг боловсруулагдаж байгаа нь цаг үеийн бодит хэрэгцээ шаардлагад нийцэж, Өргөн уудам Монгол оронд нислэг үйлдэхэд шинэ залуу нисгэгч, нисэхийн сургуулийн сонсогч нарт төдийгүй, туршлагатай нисгэгч нарт ч зайлшгүй байх ёстой, алслагдсан сум, сууринруу нисэхэд цаг агаарын сайн нөхцөлд ч, замын агаар гэнэт муудах үед ч газарзүйн байршил тогтооход туслах чухал бичиг баримт гэдгийг онцолсон юм.
Монгол Улсад бага оврын агаарын хөлгийн парк, нислэгийн тоо, давтамж жилээс жилд нэмэгдэж байгаа өнөө үед хяналттай болон хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх ил харааны нислэгийн аюулгүй байдлыг хангах нислэгийн үндсэн баримт бичиг нь "Ил харааны нислэгийн газрын зураг" юм. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт шаардлагын дагуу АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA), (Transport Canada) Канадын ил харааны нислэгийн зураг, Бүгд найрамдах Чех улсын ил харааны нислэгийн зураг зэргийг жишиг болгон Монгол орны газарзүй, байгалын онцлог, геодезийн мэдээ мэдээллүүд, байгалын болон байгалын бус саадын мэдээллүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нэгтгэж боловсруулсан байна.
"Ил харааны нислэгийн зураг"-ийн төсөлд нийт 200 орчим түр зурвасаас гадна төрийн болон хувийн хэвшлийн нисдэг тэрэгний зогсоолын мэдээллүүд багтах юм. Мөн түүнчлэн Агаарын спорт, уулын шүхэр буюу параглайдинг, дрон, цэргийн сургуулилтын идэвхитэй бүсүүдээс гадна хориотой бүсүүдийн мэдээллийг оруулж өгснөөр ил харааны нислэгийн аюулгүй байдлыг хангах, нисгэгч, нислэгийн удирдагч, нисэхийн мэдээллийн ажилтнууд, бага оврын агаарын хөлгийн болон дрон операторууд, агаарын спортынхонд ил харааны нислэгийн бодит мэдээллийг өгөх юм. Уулзалтын үр дүнд нисгэгчдийн саналыг төсөлд тусган, холбогдох байгууллагаар батлуулж хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.
Төслийн танилцуулгыг "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга Д.Үлэмж, Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны дарга Т.Батбаяр нар хийлээ.
АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН АЛБА НЭГЖҮҮД 2025 ОНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзориг болон Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга Д.Баяртогтох, менежер, ахлах мэргэжилтэн нар 2025 оны 12 сарын 11-ны өдөр тус газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба (ИНД-172), Нисэхийн холбоо навигаци ажиглалтын алба (ИНД-171), Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба (ИНД-175), Нислэгийн журам боловсруулалт шалгалтын нислэгийн алба (ИНД-173), Нислэгийн урсгал төлөвлөлтийн албадын 2025 оны ажлын гүйцэтгэл, тайлангийн нэгдсэн хуралдааныг амжилттай зохион байгууллаа.
Тус тайлангийн хурлаар агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн насжилттай холбоотой техник, технологийн шинэчлэлт болон агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээрх хүний нөөцийн бэлтгэл, сургалтын асуудлуудыг нислэгийн аюулгүй байдлыг хангах түвшинд анхаарал хандуулах, шийдвэрлүүлэхийг онцлон тэмдэглэлээ, Мөн Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлгийн тоо 2024 онтой харьцуулахад 19 хувийн өсөлттэй байгаа нь агаарын навигацийн үйлчилгээнд гарч буй томоохон амжилт, өсөлт хэдий ч цаашид нислэгийн эрчимжилт, өсөлтөд агаарын навигацийн үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй, үр ашигтай, тасралтгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулах шаардлага үүсэж байна.
Хуралдааны төгсгөлд агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр 2026 онд үйлдвэрлэл, технологи үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, бэхжүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлүүдэд хийж хэрэгжүүлэх шаардлагатай томоохон ажлуудын талаар санал солилцож, гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөлд тусган хэрэгжүүлэхийг зөвлөмж болголоо.
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН 2026-2030 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Иргэний нисэхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд “Иргэний нисэхийн үндэсний төв” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус компанийн 2026-2030 оны стратеги төлөвлөгөөг бэлтгэн, хэлэлцэж эхэллээ. Тус төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлж эхэлсэнээр компанийн ирээдүйн зорилго, хөгжлийн чиг хандлага, тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн чухал баримт бичиг болж байгаа юм. Дунд хугацааны стратеги төлөвлөгөө нь үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчинд ээлтэй шийдэл нэвтрүүлэх, хамт олны ур чадварыг хөгжүүлэх зэрэг тэргүүлэх чиглэлүүдийг тусгаснаараа онцлогтой.
ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
МОНГОЛЫН АЭРОНАВИГАЦИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ДАРТСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 11 БАЙГУУЛЛАГЫН 50 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦОН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
• Алтан медалийг – Э.Дөлгөөн /”НУБИЭ”-ийн ажилтан, Тэмүүлэл дартс мастерс клубын тамирчин/
• Мөнгөн медалийг – Б.Ёндонжамц /Баянхонгор нисэх буудал/
• Хүрэл медалийг - Э.Эрдэнэхүү /Баянхонгор нисэх буудал/
• Хүрэл медалийг - Ц.Эрхэмбаяр /Баянхонгор нисэх буудал/
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
• Алтан медалийг – С.Цогжаргалан /”МИАТ”ТӨХХК-ийн ажилтан, Apollo дартс клубын тамирчин/
• Мөнгөн медалийг - С.Энхзул /“НУТА”-ны ажилтан, Нетком дартс клубын тамирчин/
• Хүрэл медалийг – Б.Цэнгэл /НХНАА/
• Хүрэл медалийг – Э.Сүнжидмаа /НУБИЭ/
Багийн төрөлд:
• Алтан медалийг – “НХНАА”-ны баг тамирчид /Р.Цагаанхүү, Б.Насанжаргал, Г.Хонхонцэцэг/
• Мөнгөн медалийг – “ГТҮШХА, ИНҮТ”-ны баг тамирчид /Х.Алтан-Очир, О.Болд-Эрдэнэ, М.Цэндсүрэн/
• Хүрэл медалийг - “НУБИЭ”-ний баг тамирчид / Э.Дөлгөөн, Э.Энхзаяа, Т.Хэрлэнболор/
• Хүрэл медалийг - “НУТА, Баянхонгор нисэх буудал”-ын баг тамирчид /Э.Эрдэнэхүү, Б.Ёндонжамц,С.Энхзул/
Тусгай номинаци:
• Өндөр гараа 161-с /эрэгтэй/- Э.Эрдэнэхүү /Баянхонгор нисэх буудал/
• Өндөр гараа 109-с /эмэгтэй/- М.Цэндсүрэн /”ИНҮТ” ТӨХХК/
• Хамгийн их 180, 5 удаа /эрэгтэй/-Б.Ёндонжамц /Баянхонгор нисэх буудал/
• Хамгийн их 171, 1 удаа /эмэгтэй/-Б.Цэнгэл /НХНАА/