Эдийн засаг - Bayangol.nutag.mn

БРИКС олон улсын эдийн засаг худалдааны дэг журмыг хамгаалах ёстой гэжээ
Есдүгээр сарын 8-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчдын онлайн дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, " Эдүгээ дэлхий дахин зуун жилд тохиож байгаагүй өөрчлөлтийг туулж, ноёрхох үзэл, ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл газар авсаар байна. Зарим улс орон худалдааны болон тарифын дайныг эхлүүлж, дэлхийн эдийн засагт ноцтой нөлөөлж, олон улсын худалдааны дэг журмыг алдагдуулж байна.

Энэ эгзэгтэй үед БРИКС-ийн орнууд нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааны БРИКС-ийн үзэл санааг дэмжиж, олон талт үзэл, олон талт худалдааны тогтолцоог хамтдаа хамгаалж, "Их БРИКС-ийн хамтын ажиллагаа"-г хөгжүүл, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтдаа байгуулах ёстой юм. Үүнтэй холбоотойгоор гурван зүйлийг санал болгож байна.

Нэгдүгээрт, олон талт үзлийг баримталж, олон улсын шударга ёсыг хамгаалах ёстой. Олон талт үзэл бол ард түмний хүсэл эрмэлзэл, цаг үеийн ерөнхий чиг хандлага, дэлхийн энх тайван, хөгжлийн чухал тулгуур гэдгийг түүх нотолж байна.

Хоёрдугаарт, нээлттэй байж, хамтдаа ялалт байгуулж, олон улсын эдийн засаг худалдааны дэг журмыг хамгаалах ёстой. Эдийн засгийн даяаршил бол түүхэн хандлага юм. Улс орны хөгжил нээлттэй, хамтын ажиллагаатай олон улсын орчноос салгаж болохгүй. Хэн ч өөрийгөө тусгаарлах ёсгүй юм.

Гуравдугаарт, эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжин, хамтын хөгжлийн эрч хүчнийг бий болгох ёстой. Бид өөрсдийн асуудлаа сайн шийдэж байж гаднын сорилтод илүү сайн хариу үйлдэл үзүүлж чадна. БРИКС-ийн орнууд дэлхийн хүн амын бараг тал хувь, нийт эдийн засгийн 30 орчим хувь, нийт худалдааны хэмжээний тавны нэгийг бүрдүүлж байна. БРИКС-ийн хамтын ажиллагаа нягтрах тусмаа гаднын эрсдэл, сорилтод хүчтэй хариу тусгал гаргаж, илүү итгэлтэй, илүү олон шийдэлтэй, илүү үр дүнтэй байж чадна." гэсэн байна.

2026 онд Засгийн газар дотоодод бонд гаргахаар төлөвлөжэээ
Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн 4 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх арга зам, шалгуур үзүүлэлтэд Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэн, арилжааг сар бүр 2-оос доошгүй удаа тогтмол явуулахаар заасан.

Энэхүү заалтыг хэрэгжүүлэх хүрээнд ирэх онд гадаад, дотоодын зах зээлээс босгосон бондын эргэн төлөлтийг хийхийн тулд дотоодод 561 тэрбум төгрөгийн бонд, гадаадаас 1 тэрбум ам.доллар хүртэх хэмжээний үнэт цаас гаргах асуудлыг 2026 оны төсвийн төсөлтэй дагалдуулан оруулж иржээ.

Засгийн газраас 2020 онд гаргасан “Номад” бондын 174.3 сая ам.доллар буюу 656.6 тэрбум төгрөгийн төлбөр 2026 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр төлөгдөх хуваарьтай. Иймд төрийн сангийн мөнгөн хөрөнгөд учруулах дарамтыг бууруулах зорилгоор дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөсөн. Дээрх үндэслэлүүдийг харгалзан 2026 онд 561.2 тэрбум төгрөг хүртэлх ЗГДҮЦ-ыг арилжаалахаар Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан байна.

Х.Ганхуяг: Сарын 800,000 төгрөгийн орлоготой хүнийг ХХОАТ-аас 100 хувь чөлөөлнө
Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр "Найман сар гаруйн хугацаанд татварын багц хуулийн төсөл дээр ажиллалаа. 2025 оны тавдугаар сард өмнөх Засгийн газар өргөн барьсан байсан ч шинэ Засгийн газар байгуулагдсан нөхцөл шалтгаан үүссэнээр татан авсан юм.

Шинэ Засгийн газар байгуулагдахдаа ч татварын шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэсэн тул ажлын хэсгийн зүгээс одоо байгаа төсөл нь энэ юм гээд санал авах нь зүйтэй гэж үзсэн. D-Parliament-д байршуулсан төсөл бол өргөн барьсан хуулийн төсөл биш, олон нийтээс санал авч байгаа төсөл юм. Уг шинэчлэлээр иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, нийтээрээ тэгш шударгаар татвараа төлөх эрх зүйн орчин бүрдэнэ. Иргэн бүр татвартаа хөнгөлөлт чөлөөлөлтөө эдэлдэг, эргэж тайлагнадаг системд орно.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц, анхныхаа орон сууцыг худалдан авч байгаа тохиолдолд хуучин 6,000,000 төгрөгийн татварын хөнгөлөлт авдаг байсныг 15,000,000 төгрөг болгож байгаа.

Татварын багц хууль нь дөрөв дэх удаагаа парламентын түвшинд хэлэлцэгдэх шатандаа явж байгаа. Өмнө нь төсвийн хуулийг дагуулж аль нэг татварыг өөрчилдөг нь тогтолцооны гажуудал үүсгэдэг.

Тухайлбал Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ) нь бүртгэлийн зориулалттай байсан ч гол зорилго нь тогтолцооны  гажуудал руу авчирсан. Өнөөдрийн байдлаар 70 гаруй төрлийн үйлчилгээг чөлөөлчихсөн байгаа учраас НӨАТ-ын хамрагдалт 74 хувьтай байна. Энэ нь "саарал" эдийн засаг, зарим нь татвар төлдөг, зарим нь төлөхгүй байхаар шударга бус татварын тогтолцоо бий болдог. Иймд багц хуулиар шинэчлэх гэж байгаа юм" гэв.

Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Нийт орлогоос Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын шатлалыг тооцдог болох аргыг оруулж байгаа. Хялбаршуулсан горимыг зөвхөн НӨАТ-т үзүүлнэ. Өөрөөр хэлбэл НӨАТ нь зөвхөн бүртгэлийн үүргээ гүйцэтгэнэ.

Хувиараа бизнес эрхлэгчдийн татварын тайланг системээр бэлтгэн хүргүүлж, татвар ногдуулна. Технологийн шинэчлэлтээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг үндсэндээ тодорхойлох боломжтой болсон тул системээ автоматжуулах, хялбаршуулах боломж нь нээгдсэн" гэв.

НӨАТ-ын хөнгөлөлт:

500,000 төгрөг хүртэлх худалдан авалтыг НӨАТ-аас 100 хувь чөлөөлнө.

500,000-800,000 төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын 50 хувийн чөлөөлөлт олгоно.

ХХОАТ-ын өөрчлөлт:

Сарын 800,000 буюу жилийн 9,600,000 төгрөгийн орлоготой хүнийг ХХОАТ-аас 100 хувь чөлөөлнө. Статистик мэдээллээс харвал жилийн 9,600,000 төгрөгийн орлоготой 360,000 хүн бий. Өөрөөр хэлбэл манай улсын ажиллах хүчний 36 хувь нь үүнд багтаж байна. Улирлын чанартай, цагийн ажил хийдэг хүмүүс 10 хувийн татвар төлж байгааг 0 болгоно.

Одоогийн хуулиар ажилтны цалингаас суутгагддаг Нийгмийн Даатгалын Шимтгэл(НДШ) 11.5 хувь, ХХОАТ 10 хувь байгаа. 800,000 төгрөгийн үндсэн цалинтай байлаа гэхэд эдгээр татвар, шимтгэлээ төлөөд гар дээрээ 637,000 төгрөг авна. Олсон орлогоороо бүгдээр нь худалдан авалт хийлээ гэхэд НӨАТ-т 10 хувь буюу 63,720 төгрөг төлөөд, 2 хувийн буцаалт, ХХОАТ дээр 18 хувийн хөнгөлөлтөө эдэлнэ. Нэгтгэж үзвэл татварт 103,000 төгрөг төлнө. Цалингийн 13 хувийг татварт төлж байна гэсэн үг. Нэмэлт өөрчлөлтөөр 6,320 төгрөгийн татвар төлнө. 13 хувиас 0.8 хувийн татвар төлөхөөр болж буурна.

Дундаж буюу 1,500,000 төгрөгийн цалинтай хүн өнөөгийн хуулиар 202,000 төгрөгийн татвар төлдөг бол нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаалт, ХХОАТ-ын хөнгөлөлт зэргээ тооцвол татварын ачаалал хоёр дахин буурна.

3,500,000 төгрөгийн цалинтай хүн 488,000 төгрөг буюу 14 хувийн татварын ачаалалтай байна. Нэмэлт өөрчлөлтөөр 9.5 хувийн татварын ачаалал авна.

Жилийн 180,000,000 төгрөгөөс дээш орлоготой хүн одоо 20 хувийн татвар төлж байгаа бол шинэ төслөөр 360,000,000 төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлнө.

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын өөрчлөлт:

6,000,000,000 төгрөг хүртэлх ашигтай компаниуд 10 хувийн татвар төлдөг бөгөөд түүнээс дээш бол 25 хувийн татвар төлнө. Иймд компаниуд ашиг 6,000,000,000 төгрөг рүү дөхөхөд шинэ компани байгуулах, охин компани үүсгэх гэх мэтээр ашгаа задалж байгааг шийдэхийн тулд шинэчлэлээр 6,000,000,000-10,000,000,000 төгрөгт 15 хувийн татвар бий болгоно. Татварын ачааллыг бууруулж, хөрөнгө оруулалтын орчныг нь сайжруулж байгаа хэмээн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.

Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг  байгууллаа. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахална.

Засгийн газар, Монголбанк хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 132 орчим мянган зээлдэгчдэд олгожээ. Үнэт цаасанд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бүрдсэн ч урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гаднын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг ажил дутагдалтай хэвээр байна.

Сүүлийн дөрвөн жилд хөтөлбөрөөс гадна зах зээлийн нөхцөлтэй зээлийн хэмжээ нэмэгдэж, шинээр олгосон зээлийн хэмжээ хөтөлбөрийн зээлтэй харьцуулбал 1.5 дахин өндөр байгаа нь энэ зах зээл хөгжих орон зай байгааг илтгэж байна.

Ганц хөтөлбөрийн санхүүжилтэд анхаарах бус орон сууцны урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн бодлогоор хангах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Иймд бусад улс орны жишгийн дагуу Орон сууцны санхүүжилтийн тухай хуулийг баталж, эрх зүйн зохицуулалтаар хангах, хуулийн хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацыг шинээр үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан болон барьцаат үнэт цаасыг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж Ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.

Н.Алтанхуяг: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн
УИХ-ын Төсвийн байнгын хороогоор Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Сонгуулийн өмнө гурилын импортын татварыг тэглэвэл "Иргэдийн амьдрал сайжирна" гэсэн. Одоо эргээд алдаа байж гээд засах гэж байна. Засгийн газар цэгцтэй, үндэслэлтэй, бодлоготой, ард иргэд, аж ахуйн нэгжээ бодсон ажил хиймээр байна. Засгийн газрын шийдэх ажлыг  бид нар руу шидээд, баахан хэрүүл болгоод байх юм" гэлээ.

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "Төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн.

Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл бид 2015-2024 оны хооронд буюу сүүлийн 10 жилд Монгол Улс хэчнээн хэмжээний нүүрсийг экспортод гаргасан талаарх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын эх сурвалжтайгаар хүргэж байна. Тодруулбал,

-2015 онд 14.4 сая тонн байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 саян тоннд хүрчээ-

2015 онд 14.4 сая тонн, 2016 онд 25.6 сая, 2017 онд 33.0 сая, 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая, 2023 онд 69.6 сая, 2024 оны 12-р сарын 1-ний байдлаар 74.2 сая тонн нүүрсийг экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, нийт 365.1 сая тонн экспортолсон гэсэн үг. Хэрвээ сайд Ц.Туваан хэлсэн 232 сая тонн нүүрсийг экспортолж чадсан бол нийт 597.1 сая тонн нүүрс экспортлох боломж байжээ.

Д.Должинсүрэн: Ирэх онд орон сууцны үнэ 10 орчим хувь өсөх төлөвтэй байна
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар есдүгээр сард шинэ орон сууцны метр квадратын дундаж үнэ 4.39 сая төгрөг байна. Шинэ байрны метр квадратын үнэ Хан Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 сая төгрөг байгаа юм. Харин Сонгинохайрхан дүүрэгт шинэ байрны мкв-ын үнэ хамгийн хямд буюу 2.94 сая төгрөг байна. Шинэ байрны мкв-ын үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 540 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Түүнчлэн, хуучин орон сууцны 2024 оны есдүгээр   сарын мкв-ын дундаж үнэ нь 4.02 сая төгрөг байна. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 580 мянган төгрөг буюу 12.8 хувиар нэмэгджээ.

Ирэх оны орон сууцны  үнэ ямар байх талаар “Тэнхлэг зууч” ХХК-ийн захирал Д.Должинсүрэнгээс тодрууллаа.

Тэрээр “Орон сууцны үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад өсөлттэй байна. Зах зээл дээр метр квадрат нь 10-12 сая гэдэг юм уу үнэтэй орон сууцны нийлүүлэлт орж ирсэнтэй холбоотой дундаж үнэ нэлээд өссөн. 2025 онд орон сууцны үнэ 10 орчим хувиар өсөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Учир нь, өртөгтэй холбоотой суурь хүчин зүйлүүд нь хэвээрээ. Мөн тээвэр ложистик болон валютын ханшийн нөлөө их байгаа. Энэ нь орон сууцны өртөгт нөлөөлдөг. Үүгээр зогсохгүй түүхий эд, барилгын материалын өртөг байнга нэмэгдээд байгаа. Энэ гинжин хэлхээ болгон барилгын суурь үнэд нөлөөлж байна.

Уг нь валютын ханш тогтворжиж байсан ч сүүлийн үед нэлээд өндөр өсөлт харагдаж байна. Тээвэр ложистик сайжрах ямар ч төлөв харагдахгүй байгаа. Жишээ нь, Тяньжин боомтод бараа бүтээгдэхүүн хоёр сар гацдаг хэвээрээ байна. Тэгээд манай улсын барилга барих хугацаа богино байдаг. Орон сууцны үнэ өсөж байгаа нь орц, түүхий эд, өртөгтэй холбоотойгоос гадна улсын менежменттэй холбоотой өсөж байгаа. Тухайлбал, төсөл хэрэгжүүлэгчийн зөвшөөрөл авахтай холбоотой хугацааг сунгадаг ч  юм уу. Зөвхөн энэ хугацаа алдалттай холбоотойгоор л гэхэд өртөг өсөхөд ихээхэн нөлөөтэй. Мөн 2025 оноос амины орон сууцад 30 сая хүртэлх ипотекийн зээл олгоно гэж байна. Гэхдээ 30 сая зээл олгоход зээлийн шаардлага ханга өрх хэд байх вэ. Хангалаа гэж бодоход эргэн төлөлт ямар байх бол гэдэг нь тодорхойгүй байна” гэлээ.

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулав
Олон улсын Фитч агентлагийн энэ шийдвэр манай эдийн засаг 2012 онд хүрч байсан түвшиндээ ойртож байгааг илтгэж байна.

Зээлжих зэрэглэл дээшилснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлдэг.

• Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлж, гадаад өрийн дарамтыг бууруулсан

• Улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол сайжирсан

• Төсвийн сахилга бат сайжирсан

• Эдийн засгийн өсөлт ба хамтарсан засаглал нь улс төрийн тогтвортой байдлыг илэрхийлж, Засгийн газрын бодлого цаашид үргэлжлэх дохио болсон зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрахад голлон нөлөөлсөн гэж Фитч агентлагийн тайланд дурджээ.

Энэ нь Засгийн газраас зарласан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд гарааны эерэг нөхцөлийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Fitch Upgrades Mongolia to 'B+'; Outlook Stable (fitchratings.com)

Форекс гэж юу вэ? Чөлөөт солилцоотой олон улсын валютын зах зээл
Форекс бол валютын худалдаа, худалдан авалтын томоохон гүйлгээнүүдийг хийдэг олон улсын валютын зах зээлийн нэр юм. Дэлхийн өнцөг булан бүрээс төв банк, арилжааны байгууллага, хувийн хөрөнгө оруулагчид санхүүгийн гүйлгээнд оролцдог. Ханш эрэлт нийлүүлэлтээс хамаарч бодит цаг хугацаанд өөрчлөгддөг.

Форекс валютын зах зээлийн байгуулалт, үндсэн ойлголт

Форекс гэж юу болохыг ойлгохын тулд түүхийг бага зэрэг гүнзгийрүүлэх нь зүйтэй. 1976 онд Ямайкийн хэлэлцээр байгуулагдахад чөлөөтэй хөвөгч ханшид суурилсан олон улсын мөнгөний шинэ тогтолцоонд албан ёсоор шилжсэн. Мөнгөний худалдан авах чадварыг алтны стандартаар тодорхойлохоо больсон.

Хөрвөх чадвартай үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг зах зээл тодорхойлдог. Худалдан авалт, борлуулалтын гүйлгээний үр дүнд эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн цэг олддог. Форексийн өдөр тутмын эргэлт хэдэн их наяд доллароор үнэлэгддэг. Энэ нь бусад бүх солилцооны платформуудын үзүүлэлтүүдийг давсан байна.

Тэмдэглэл! Олон улсын валютын зах зээлийн нэрийг Орос хэл рүү орчуулбал гадаад валют гэсэн утгатай "Foreign Exchange" гэсэн хоёр англи үгийн товчлолоос гаралтай.

Орчин үеийн нөхцөлд алсын арилжааны үйл явц

Форекс арилжааг өөр улсад очихдоо валют солилцохтой зүйрлэж болно. Жишээлбэл, Европын олон оронд худалдан авалт хийж, үйлчилгээ авахын тулд рубль зарж, евро худалдаж авах шаардлагатай болно. Зах зээлийн зарчим нь ойролцоогоор ижил юм. Гэсэн хэдий ч санхүүгийн бүх гүйлгээ нь онлайнаар хийгддэг.

Худалдаачид бодит валюттай ажилладаггүй, харин үнэ цэнийг өөрчлөхийн тулд сонгосон валютын хос дээр гүйлгээг хийдэг. Ашиг олохын тулд зах зээлд оролцогчид валютыг бага ханшаар худалдан авч, өндөр ханшаар зардаг. Урьдчилан таамаглал нь техникийн болон суурь шинжилгээнд тулгуурладаг. Тэдгээрийн эхнийх нь тодорхой хугацааны үнийн график хамаарлыг судлах, хоёр дахь нь санхүүгийн болон үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг харгалзан үзэх явдал юм.

Үнийн хөдөлгөөнд ихэвчлэн дараах хүчин зүйлс нөлөөлдөг.

төв банкуудын хүүгийн өөрчлөлт;

тухайн улс эсвэл бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал;

эдийн засгийн гол үзүүлэлтүүд;

таамаглалын үйл ажиллагаа.

Форекс зах зээл дээр гүйлгээ хийхийн тулд таны компьютер дээр тусгай програм суулгагддаг бөгөөд энэ нь санхүүгийн гүйлгээг интерактив байдлаар хийх, мөн тухайн хугацааны үнийн өөрчлөлтийн графикийг үзэх боломжийг олгодог. Ийм терминал дээр та хоёр арилжааны нэгжийн үнийн хамаарлыг тусгасан валютын хосыг харж болно. Зүүн талд үндсэн валют, баруун талд үнийн саналын валют байна.

Валютын гүйлгээ хийх онцлогууд

Шинэхэн арилжаачФорекс дилерээр дамжуулан шууд арилжаа хийх боломжтой. Ийм компани нь хэлцэл хийх эсрэг талын үүрэг гүйцэтгэдэг. Шинэ оролцогчдод брокерийн данс нээгдэж, гүйлгээний үүргээ биелүүлэх чадвараа баталгаажуулахын тулд урьдчилгаа хадгаламж нээх ёстой.

Дараа нь арилжаач суурилуулсан терминалаар дамжуулан бие даан гүйлгээ хийдэг. Тохиромжтой валютын хосыг сонгоно. Худалдах эсвэл худалдан авах хэлцэл нээгдэнэ. Хэрэв таамаглал зөв бол дилер бэлэн мөнгө төлдөг. Нөхцөл байдал амжилтгүй болбол данснаас тодорхой хэмжээний мөнгө хасагдана.

Үнийн зөрүүнээс их хэмжээний орлого олохын тулд хүн бүр их хэмжээний хадгаламж хийх боломжгүй. Ийм тохиолдолд дилер нь хадгалуулсан мөнгөнөөс хэдэн арав, хэдэн зуу дахин их хэмжээний хөшүүргийг ашиглахыг санал болгодог. Энэ тохиолдолд худалдаачин зөвхөн өөрийн хадгаламжийг эрсдэлд оруулдаг. Үлдэгдэл тэг рүү ойртох үед гүйлгээ автоматаар хаагдана. Дилер таныг өрөнд орохоос сэргийлдэг.

Дүгнэж хэлэхэд

Зарим хүмүүсийн хувьд Форекс нь их хэмжээний орлогын эх үүсвэр болж чаддаг бол зарим хүмүүсийн хувьд энэ нь мөнгө алдахад хүргэдэг. Ямар ч баталгаа байхгүй. Гэсэн хэдий ч стратегийн зөв сонголт, санхүүгийн зах зээлд дүн шинжилгээ хийх чадвар нь амжилттай үр дүнд хүрэх боломжийг нэмэгдүүлдэг. Арилжаа нь ухамсартай байх ёстой, та боломжид найдах ёсгүй юм.

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй
Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй” гэж битүүхэн дотроо залбирч буйгаа учирлаж байна. Гэвч аймгаас нь шалтгаалан ноолуурын үнэ харилцан адилгүй байгаа аж. Байгаль цаг уурын онцлогоос хамаарч өдийд зүүн аймгийнхан ямаагаа самнаж эхэлдэг. Тэгвэл Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт ноолуурын ханш ямар байгаа талаар сурвалжиллаа. Жил бүр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ноолуурыг хамгийн өндөр ханшаар авдаг. Харин баруун бүсийн аймгуудаас бэлтгэсэн ноолуур төдийлөн үнэд хүрдэггүй бөгөөд Увс, Баян-Өлгий аймгийн ноолуурын үнэ хамгийн бага байдаг. Харин төвийн бүсийн аймгуудын ноолуурын ханш тогтвортой буюу дундаж үнэтэй байдаг юм. Учир нь баруун аймгууд дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр ямаагаа самнадаг. Тиймээс өвлийн сүүл хаврын эхэн үед ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд аль болох эрт ямаагаа самнасан аймгуудаас өндөр үнээр авснаар тухайн бүсийн үнэ жилээс жилд өндөр байдаг аж.

Нэг кг ноолуур Дорнодод 185.000, Говьсүмэрт 150 мянган төгрөг

Хамгийн үнэтэй гэх Дорнод аймагт нэг кг ноолуур 185 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жилийн өдийд тус аймагт нэг килограмм ноолуур дээд тал нь 210 мянган төгрөг хүрч байсан бол 2020 онд 80 мянган төгрөгөөр зарагдаж байсан аж. Энэ талаар ноолуурын ченж Р.Эрдэнэбаяр “Өнөөдрийн ноолуур авах ханш тодорхой болоогүй байна. Өчигдөр нэг кг ноолуур 182 мянган төгрөгийн үнэтэй байсан. Өдөр бүр өөр үнээр худалдан авч байна. Өнгөрсөн долоо хоногт нэг кг ноолуур 187 мянган төгрөгт хүрсэн. Ерөнхийдөө 180-185 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна” гэсэн юм.

Харин Дорноговь аймгийн Даланжаргалан суманд нэг кг ноолуур 165 мянган төгрөг байгаа бол тус сумаас 70 км зайд байрлах Говьсүмбэр аймгийн Чойр хотод 150 мянган төгрөгийн үнэтэй байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Дорноговь аймгийн Даланжаргалан сум хооронд 50км зайтай бөгөөд Бор-Өндөр суманд нэг кг ноолуур 180 мянган төгрөгийн үнэтэй байна. Тиймээс Даланжаргалан сумын малчид Бор-Өндөр сум руу ноолуураа худалдахаар явдаг гэнэ.

Энэ талаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн Т.Ариунаа “Аймгаас нь шалтгаалаад ноолуур авах үнэ өөр байдаг. Жил бүр ноолуур авах манай сумын ханш Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас хямд байдаг. Тиймээс бид ноолуураа бөөгнүүлж байгаад Хэнтий аймгийн Бор-Өндөр болон Дархан сум руу очиж худалддаг. Зарим ченж нар Дорноговиос ирснийг мэдээд ноолуурыг маань муулах гэдэг. Гэхдээ ихэнхдээ тус сумын малчин гэж бодоод ижил үнээр авдаг. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ноолуур 140-170 мянган төгрөгийн хооронд байсан. Энэ жил ойролцоо үнэтэй байх юм шиг байна. Өнжмөл буюу өнгөрсөн жилийн хавраас зун хүртэлх хугацаанд самнасан ноолуурын үлдэгдлийг 115 мянган төгрөгөөр авч байна” гэсэн юм. Тус аймагт нэг ямааг 10-15 мянган төгрөгөөр самнуулж байгаа гэнэ. 50км зайтай хоёр суманд ноолуур авах үнэ аймгаас нь шалтгаалан харилцан адилгүй байгааг эндээс харж болох юм. Учир нь говийн ноолуур бүдүүн ширхэгтэй, шороотой байдаг гэдгийг Бор-Өндөр сумын ноолуурын ченж Э.Энхжаргал хэллээ.

Ноолуурын үнийг бүсээр нь авч үзвэл,

Зүүн аймагт 170,000-185,000 төгрөг,

Баруун аймагт 160,000-170,000 төгрөг,

Төв аймагт 155,000-160,000 төгрөг

Говийн аймагт 140,000-165,000 төгрөг байна.

Харин эр хонь 225,000 төгрөг, эр ямаа 146,000 төгрөг байна. Нэг кг ноолуур эр ямааны үнэтэй байгаа ажээ. Манай улс жилд ойролцоогоор 97 мянган тонн ноолуур бэлтгэдэг. Жил бүрийн онцлогоос хамаарч энэ тоо бага зэрэг өөрчлөгддөг. Гэхдээ хаваржилтын нөхцөл байдал ямар байгаагаас шалтгаалж ямаагаа самнах цаг хугацаа адилгүй байгааг дээр дурдсан. Тэгвэл Хангайн бүсэд ямаа самнах цаг болоогүй байгаа аж.

Энэ талаар Архангай аймгийн малчин Ч.Одонхүү “Архангай аймгийн малчид одоогоор ямаагаа самнаагүй байна. Уг нь дөрөвдүгээр сарын сүүлээр самнах төлөвлөгөөтэй байсан ч саяхан цас орсон учраас хугацаа хойшилж байна. Өнөөдрийн байдлаар 160 мянган төгрөгийн үнэтэй байна. Хугацаа өнгөрөх тусам энэ ханш буурдаг. Өнгөрсөн жил өдийд мөн л энэ хавьцаа үнэтэй байсан бол сарын дараа нэг килограмм ноолуур 130 мянган төгрөг болсон. Энэ үед нь зарж байсан” гэв.

Үйлдвэрлэгчид аль болох цэвэрхэн, шинэхэн, боловсруулахад ажиллагаа бага орох түүхий эд авах гэж эрмэлздэг нь түрүүлж ямаагаа самнасан аймгуудад давуу тал олгодог байна. Баруун бүсэд тавдугаар сард ноолуураа бэлтгэдэг учир тэр үед үйлдвэрлэгчид аль хэдийнээ түүхий эдийн нөөцөө бүрдүүлчихнэ. Нөөц бүрдүүлэлт дуусах дөхөхөд зах зээлийн жамаар үнэ буурч намар гэхэд хамгийн бага үнийн дүндээ очдог. Ерөнхийдөө гуравдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны хооронд ноолуур самнаж, борлуулдаг ид үе таардаг байна.

Сонирхуулахад 2020 оны гуравдугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ ноолуурын үнийг бүс нутгаас үл шалтгаалан 100 мянган төгрөгөөс буулгахгүй хэмээн мэдэгдсэн.

Гэвч дээрх мэдэгдэл тухайн үедээ ажил хэрэг болоогүй тул малчид ихээхэн бухимдалтай байсан юм. Учир нь тухайн үедээ хамгийн өндөр ханшаар борлуулж эхэлж байсан Дорнод аймагт нэг килограмм ноолуур 80 мянган төгрөгийн ханштай байв. Улмаар малчид Ерөнхий сайддаа итгэж 100 мянга болон түүнээс дээш төгрөгөөр худалдан авах цаг ирнэ хэмээн ноолуураа хав дарж байлаа. Үүнээс үүдэж Эмээлт захын худалдаачид түүхий эдийн хомстолд орж малчдын хүсэн хүлээсэн үнээр худалдаж авч чадахгүйгээ мэдэгдсэн тул хэсэг хугацаанд хямрал үүссэн юм. Холбогдох яамнаас тодорхой чиглэл ирэх хүртэл яах учраа олоогүй байсаар тэр жилийн ноолуурын борлуулалтын оргил үе тэгэсгээд дууссан. Харин 2022 оноос эдийн засаг сэргэж, 2023 онд ноолуурын үнийг тогтворжуулахын тулд Хөдөө аж ахуйн биржээр худалдан авч байв. Тодруулбал малчдын дансанд 130-150 мянган төгрөгийн урьдчилгаа тарааж байсан юм. Харин энэ жил биржээр авах эсэх тухай нь тодорхойгүй байгаа юм.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин