Bayangol.nutag.mn
Хятад-Монголын шинэ эрчим хүчний автомашины ралли эхэллээ
2026 оны 9-р сарын 6-нд Хятад, Монголын хоорондын хил дамнасан аяллын анхны арга хэмжээ болох "Хятад-Монголын шинэ эрчим хүчний автомашины ралли" Хөххот хотод албан ёсоор гараанаас гарлаа. Хил дамнасан ралли хэлбэрээр зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ нь хоёр улсын байгалийн тогтоц, аж үйлдвэр, эдийн засгийн нөөц бололцоог холбохын зэрэгцээ асар хол зам, олон газар нутгийг туулах тэсвэр тэвчээр шаардсан сорилт болж байна.
Энэхүү арга хэмжээнд Хятад улсын Бээжин, Гирин, Хэнань, Шанхай, Жянсү, Жэжян, Хүбэй, Юньнань, Гүйжөү, Өвөр Монгол зэрэг муж, өөртөө засах орон, хотууд болон Монгол Улсын таван аймгаас 100 гаруй жолооч, 50 гаруй тээврийн хэрэгсэл оролцож байна. Оролцогчид Хөххотоос хил дамнасан аялалд гарах бөгөөд уг аялал нь 12 хоног үргэлжилж, нийт 4000 гаруй километр замыг туулах юм.
Редактор : С. САРАНЧИМЭГ
Ш.Батбаяр: Хүрэн баавгай бол Монгол орны байгалийн экосистемийн чухал хэсэг. Үүнийг хамгаалах бодлогоосоо ухрахгүй. Гэхдээ ховор амьтан хамгаална гэдэг нэрээр хүний амь насыг эрсдэлд оруулж болохгүй
Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хууль эрх зүйн өөрчлөлт, цаашдын бодлогын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраас тодрууллаа.
-Сүүлийн үед хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээлэл эрс нэмэгдлээ. Нөхцөл байдал ямар байна вэ?
Хүрэн баавгай айл, суурьшлын бүсэд орж ирэх, мал барих, иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах тохиолдол нэмэгдсэн. Харамсалтай нь хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг ч гарлаа. Бид энэ асуудалд маш тодорхой байр суурьтай байгаа. Хүний амь нас, аюулгүй байдал нэгдүгээрт. Нөгөө талаас баавгайг бүхэлд нь буруутгаж болохгүй. Яагаад байгалийн амьдрах орчноосоо гарч, суурьшлын бүсэд орж ирээд байгааг нь судлах хэрэгтэй. Үүний цаана байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаатай холбоотой олон асуудал бий.
-Баавгай ингэж олноор суурьшлын бүсэд орж ирж байгаа нь зөвхөн Монголд тохиолдож байгаа асуудал уу?
-Энэ бол зөвхөн Монголд үүсээд байгаа асуудал биш. Япон, ОХУ, Канад, АНУ зэрэг баавгай тархсан улс орнуудад хүн, зэрлэг амьтны зөрчил нэлээд анхаарал татсан асуудал болж байна. Тухайлбал, Японд баавгай суурьшлын бүсэд орж ирэх, хүн рүү дайрах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд гарсан. ОХУ-ын зарим бүс нутагт ч мөн адил асуудал үүсэж байна. Эдгээр улсын туршлагаас харахад баавгайтай холбоотой асуудлыг зөвхөн агнах, устгах замаар шийдэх боломжгүй. Амьдрах орчныг нь хамгаалах, идэш тэжээлийн нөхцөлийг судлах, иргэдийг эрсдэлээс хамгаалах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн баг шуурхай ажиллах зэрэг олон арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлдэг.
-Ер нь баавгай яагаад суурьшлын бүсэд орж ирээд байна вэ? Тоо толгой нь өссөнтэй холбоотой юу?
-Заавал баавгайн тоо толгой өссөн гэсэн үг биш. Уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилт, ой хээрийн түймэр, идэш тэжээлийн хомсдол, суурьшлын бүсийн тэлэлт, уул уурхай, зам барилга байгууламж зэрэг хүний үйл ажиллагаанаас шалтгаалан амьдрах орчин нь өөрчлөгдөж, баавгай суурьшлын бүсэд орж ирэх нөхцөл бүрддэг. Ялангуяа өвлийн ичээнд орохын өмнө идэш тэжээлээ эрчимтэй хайдаг онцлогтой. Гэхдээ Монголд яг аль хүчин зүйл нь хэр хэмжээгээр нөлөөлж байгааг өнөөдөр шууд дүгнэх боломжгүй. Үүнийг шинжлэх ухааны судалгаагаар тогтооно.
-Яамнаас энэ нөхцөлд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран шуурхай арга хэмжээ авч байна. Баянзүрх дүүрэгт хүний амь нас эрсэдсэн хэргийн дараа миний бие ажлын хэсгийг ахалж, газар дээр нь ажилласан. Эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт зохион байгуулж, дулаан мэдрэгчтэй дрон ашиглах, урхи байрлуулах зэрэг арга хэмжээ авсан.
Хүний амь насанд халдсан байж болзошгүй баавгайг аюулгүй болгож, ходоодны агууламжаас шинжилгээ авах арга хэмжээ зохион байгуулсан. Мөн эрсдэлтэй аймаг, орон нутгийн байгаль хамгаалагчид, мэргэжлийн багуудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэж байна.
Унтуулгын буу, тусгай зориулалтын сум, дулаан мэдрэгч төхөөрөмж, амьтан барих урхи, хамгаалах хэрэгсэл гээд цогцоор нь авч үзэж байгаа. Зөвхөн тоног төхөөрөмж өгөх биш, ашиглах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээр ажиллаж байна. Боломжтой нөхцөлд баавгайг үргээх, унтуулгын буугаар нойрсуулж, аюулгүй газар шилжүүлнэ.
-Баавгайтай холбоотой арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, улсын нөөцөөс шаардлагатай хөрөнгийг гаргахаар болсон. Тухайлбал, хүрэн баавгайг нойрсуулах зориулалтын буу, амьдаар барих урхи болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, эрсдэлтэй байршлуудад ажиллаж байгаа шуурхай багуудын шатахууны зардлыг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн.  Ингэснээр орон нутгийн байгаль хамгаалагчид, мэргэжлийн багууд шаардлагатай техник хэрэгсэлтэй болж, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байна.
-Улсын онцгой комиссоос энэ асуудлаар ямар шийдвэр гаргасан бэ?
-Улсын онцгой комисс аравдугаар сарын 9-нд хуралдаж, холбогдох байгууллагуудад тодорхой чиглэл өгсөн. Эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулах, орон нутгийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах асуудлыг шийдвэрлэсэн. Мөн хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага үүссэн. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Баавгай айлын хотонд орж ирээд хүн рүү дайрч байхад хэнээс зөвшөөрөл авах вэ, ямар байгууллага шийдвэр гаргах вэ гээд цаг алдаж болохгүй. Өнөөдрийн байдлаар манай яамнаас Амьтны тухай хуулийн дагуу суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, аюулгүй болгох эрхийг орон нутгийн байгууллагуудад олгоод байна.
Мөн иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан үед хуульд заасан нөхцөлийн хүрээнд өөрийгөө болон бусдыг хамгаалах эрхтэй. Ийм нөхцөлд заавал төрийн байгууллагын шийдвэр хүлээх шаардлагагүй.
-Энэ хүрээнд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн гэсэн. Яг ямар зохицуулалтыг өөрчлөх гэж байна вэ?
-Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу манай яамнаас дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ.
Тодруулбал, Амьтны тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал юм. Хамгийн гол нь иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, хотонд байгаа мал сүргээ хамгаалах зайлшгүй нөхцөлийг тодорхой болгох асуудал.
Энгийн жишээ хэлье. Айлын хотонд баавгай орж ирээд хүн рүү дайрлаа гэж бодъё. Тухайн иргэн өөрийнхөө, гэр бүлийнхээ амь насыг хамгаалах зайлшгүй нөхцөлд арга хэмжээ авсан байхад дараа нь амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөр нэхэмжлэх асуудал үүсэж болохгүй. Тиймээс хуульд заасан хамгаалах нөхцөлийг хангасан иргэнд нөхөн төлбөр, агнуурын нөөц ашигласны төлбөр, хохирол тооцсон ажлын зардал ногдуулахгүй байх санал тусгасан. Нэн ховор, ховор амьтны хувьд энэ зохицуулалтыг зөвхөн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй нөхцөлд хэрэглэхээр санал боловсруулсан. Гэхдээ эдгээр нь одоогоор хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санал. Хууль батлагдсанаар холбогдох шинэ зохицуулалт хэрэгжинэ.
-Ингэснээр ховор амьтдыг агнах боломжийг нэмэгдүүлж байгаа юм биш үү?
Энэ асуудлыг зөв ойлгох хэрэгтэй. Бид баавгайгаа хамгаална. Хүрэн баавгай бол Монгол орны байгалийн экосистемийн чухал хэсэг. Үүнийг хамгаалах бодлогоосоо ухрахгүй. Гэхдээ ховор амьтан хамгаална гэдэг нэрээр хүний амь насыг эрсдэлд оруулж болохгүй. Бид баавгай бүрийг агнах тухай яриагүй. Хүн, малд аюул учруулаагүй амьтныг дур мэдэн агнах эрх хэнд ч байхгүй. Мэргэжлийн байгууллага нөхцөл байдлыг үнэлж, боломжтой бол үргээх, нойрсуулах, шилжүүлэх арга хэмжээ авна. Харин хүний амь насанд шууд аюул учирсан үед шаардлагатай арга хэмжээг шуурхай авах эрх зүйн боломж тодорхой байх ёстой. Тухайн амьтны амьдрах орчин, идэш тэжээл, үржил, тоо толгой, тархацыг хамгаалах цогц бодлого байх ёстой.
-Монгол Улсад өнөөдөр хэдэн хүрэн баавгай байгаа вэ? Сүүлийн үед тооллого хийсэн үү?
-Монгол Улсад хүрэн баавгайн тоо толгой хэд байгаа, хаана тархаж байгаа, ямар бүс нутагт шилжилт хөдөлгөөн ихэссэн, тоо толгой нь өсөж байна уу, буурч байна уу гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох шаардлагатай. Хамгийн сүүлд 1986 онд хүрэн баавгайн тоо толгойг тогтоосон судалгаа байдаг.
Тиймээс ирэх онд хүрэн баавгайн тооллого хийхээр төлөвлөж байна. Зөвхөн хэдэн баавгай байгааг тоолоод зогсохгүй амьдрах орчин, идэш тэжээлийн нөөц, тархац, шилжилт хөдөлгөөн, хүнтэй зөрчилдөх болсон шалтгааныг судлах хэрэгтэй.
Уур амьсгалын өөрчлөлт ямар нөлөө үзүүлж байна, ган, түймэр, ой модны доройтол, суурьшлын бүсийн тэлэлт хэрхэн нөлөөлж байгааг ч судална. Энэ судалгааны үр дүнд тулгуурлаж хамгааллын бодлого, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ тодорхойлно.
Ер нь хэдэн баавгайтайгаа, хаана амьдарч байгааг нь сайн мэдэхгүй байж хамгааллын бодлогоо зөв төлөвлөхөд хэцүү шүү дээ.
-Цахим орчинд баавгайтай холбоотой зураг, бичлэг их тарж байна. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ бас анхаарах ёстой асуудал. Сүүлийн үед хиймэл оюун ухаанаар бүтээсэн баавгайн хуурамч зураг, бичлэгийг бодит мэтээр түгээх тохиолдол гарч байна.
Үүнээс болоод иргэд төөрөгдөж, мэргэжлийн байгууллагууд бодит бус мэдээллийг шалгахад цаг, хүн хүч зарцуулж байна. Бодит аюул гарсан үед нэг минут ч үнэтэй. Ийм байхад хуурамч мэдээлэл түгээж, иргэдийг төөрөгдүүлж болохгүй.
Иргэд маань баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, баавгай үзэгдсэн тохиолдолд өөрсдөө ойртож, хөөж, зураг авах гэж оролдохын оронд холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх хэрэгтэй.
-Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой өнөөдөр л бодлого, чиглэл гаргаж байгаа гэж ойлгож болохгүй. Байгаль орчны салбарын зуу зуун байгаль хамгаалагч, мэргэжлийн байгууллагууд жилийн дөрвөн улиралд 24 цагийн турш газар дээр нь буюу тусгай хамгаалалттай газар нутаг, байгальд ажиллаж, судалгаа шинжилгээ, урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах ажлыг тасралтгүй хийж хэрэгжүүлдэг.
Бид хэд хэдэн чиглэлд анхаарч байна. Хамгийн түрүүнд хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах шуурхай арга хэмжээг үргэлжлүүлнэ. Эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн багууд ажиллаж байгаа. Орон нутгийн байгаль хамгаалагчид, холбогдох байгууллагуудын техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн бэлэн байдал, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна.
Мөн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй нөхцөлд иргэн ямар эрхтэй, орон нутаг ямар шийдвэр гаргах боломжтой, төрийн байгууллагууд хэрхэн уялдаатай ажиллахыг тодорхой болгоно. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах саналаа хүргүүлсэн.
Ирэх онд хүрэн баавгайн тооллого хийж, амьдрах орчин, идэш тэжээл, тархац, шилжилт хөдөлгөөнийг судална. Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит мэдээлэлд суурилсан хамгааллын бодлого хэрэгжүүлэх нь чухал юм.
Эцэст нь хэлэхэд яамны зүгээс зөвхөн энэ асуудал дээр хууль эрх зүйн орчин, судалгаа шинжилгээний асуудал ярих биш, салбарын хэмжээний хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 10 гаруй хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байна. Цаашид байгаль орчны салбарт хаана эрсдэл үүсэхийг урьдчилан тооцдог, шаардлагатай үед шуурхай ажилладаг тогтолцоог чадавхжуулах чиглэлд анхаарч ажиллаж байна.
ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН
Нийслэлд томуугийн вакцины хамрагдалт 81.15 хувьд хүрчээ
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 2026 оны аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 81.15 хувьтай байна.
Томуу, томуу төст өвчний өвчлөл, эмнэлэгт хэвтэлт болон хүндрэл өндөр бүртгэгддэг Налайх дүүрэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн С.Уянга нар ажиллажээ.
Энэ үеэр дархлаажуулалтын явц, хамрагдалт, зохион байгуулалтын талаар мэдээлэл авч, эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцон, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өгсөн байна.
Налайх дүүргийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт одоогоор 68.72 хувьтай байгаа аж.
Зорилтот бүлгийн дархлаажуулалтын хамрагдалт:
6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэд – 56.24 хувь
Жирэмсэн эмэгтэй – 2.5 хувь
65 ба түүнээс дээш насны иргэн – 56.74 хувь
Архаг өвчний хяналтад байдаг иргэн – 49.42 хувьтай байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдээ томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг уриалжээ. Дархлаажуулалтад хамрагдах нь томуугийн халдварын хүндрэлээс сэргийлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Сэжигтэй халдвараар дахин 1 хүн нас барсан гэдгийг ОХУ үгүйсгэв
ОХУ-ын Эрхүү мужийн Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнд лабораторийн осол гарч, уушгины тахлын сэжигтэй тохиолдлоор нэг хүн нас барсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Дахин нэг хүн нас барсан тухай зарим шар хэвлэл мэдээлээд эхэлсэн ч ОХУ үүнийг үгүйсгэв. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Хэвлэлээр мэдээлж буй ихэнх зүйл худал. Албан ёсны мэдээллийг халдварт өвчний асуудал хариуцдаг төрийн байгууллага Роспотребнадзороос л авах ёстой" гэжээ.
Роспотребнадзороос мэдээлснээр, Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан уушгины хатгалгааны улмаас нас барсны дараа бусад ажилтнуудаас халдвар илрээгүй аж. Гэсэн ч өвчний үүсгэл шалтгаан тодорхойгүй байгаа нь уг тохиолдол тахалтай холбоотой байж болзошгүй гэх сэжиг таамгийг үүсгээд байгаа юм.
Энэ асуудлаар ил тод байхыг АНУ, Европын холбоо болон ДЭМБ Орост уриалж байна.
Дахин нэг ажилтан нас барсан гэх мэдээлэлд тайлбар өг гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус шаардсан бөгөөд "Бид энэ асуудалтай холбоотой аливаа мэдээг тоохгүй өнгөрөөж чадахгүй" гэжээ.
Энэхүү болзошгүй тахал нь АНУ-д эрсдэл учруулах магадлал бага гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдээд буй. Тус төв нь Нью-Йорк хотын Жон Ф.Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Сибирийн бүс нутгаас ирж буй зорчигчдыг шалгах боломжтой эрүүл мэндийн хяналтын цэгтэй болсон аж. АНУ-д жил бүр 200 орчим жуулчин Сибирийн бүс нутгаас ирдэг.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA
Элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
2026 оны өвлийн Монгол хэл бичгийн болон Элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний 09:00 цагт эхэллээ. Бүртгэл арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цагт дуусна. Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20000 төгрөг байна
Шалгалтад оролцогчид eyesh.eec.mn цахим хуудсаар нэвтэрч бүртгүүлнэ.
Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
Шалгуулагч өөрийн и-мэйл хаягийг ашиглан бүртгүүлнэ. Бүртгэлийн дугаар болон нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт илгээгдэнэ.
3х4 хэмжээтэй цээж зургийг файл хэлбэрээр оруулна. Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд бүртгэлээс устгагдахыг анхаарна уу.
Элсэлтийн шалгалтаар монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлүүдээс хоёр болон түүнээс дээш хичээл сонгон бүртгүүлнэ.
Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20 мянган төгрөг байна.
Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол өргөдөл, эмчийн магадалгаа зэрэг холбогдох баримт бичгийг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.
Бүртгэл 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цагт хаагдах тул хугацаандаа бүртгүүлэхийг сануулж байна.
Намрын ургац хураалтыг зэвсэгт хүчнийхэн нугалж байна
…Есөн сард
Юм бүхэн тунгалаг
Нүүж буухад
Өвсний үнэр хурц
Ертөнцийн хүүхнүүд
Гэрийнхээ үүдэнд ганган
Юм бүхнээс
Есөн сар л үзэсгэлэн…хэмээн нэрт найрагч Данзангийн Нямсүрэнгийн бичсэн шиг есөн сар бүхнээс тунгалаг, бүхнээс үзэсгэлэнтэй. Модод шар торгон дээлээ өмсөж, дэлхий дэлгэр наран доор алтран туяарах намрын шаргал өдрүүдэд байгаль эх өгөөж баялгаа дэлгэдэг билээ. Энэ л наран цэлмэг, өвсний үнэр анхилсан намар цагтай хамт Монгол Улсын Зэвсэгт хүчний хугацаат цэргийн алба хаагчдын хөдөлмөрийн дуу хоолой ургацын талбараас цуурайтаж байна. Хорвоо дэлхий есөн сард хамгийн үзэсгэлэнтэй байдаг шиг, эх орныхоо ургацын талбарт хөлсөө дуслуулан зүтгэх цэрэг эрс намрын энэ л өдрүүдийн хамгийн бахархам, хамгийн тод өнгө гэлтэй.
Энэ жил улсын хэмжээнд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгджээ. Өмнөх оны газар тариалангийн үйлдвэрлэлтэй харьцуулахад улаанбуудайн ургац 229.6 мянган тонноор буюу 85.8 хувиар, бусад үр тариа 18.4 мянган тонноор буюу 46.1 хувиар, төмс 54.1 мянган тонноор буюу 47.4 хувиар, таримал тэжээл 3.6 мянган тонноор буюу 1.8 хувиар, техникийн ургамал 3.6 мянган тонноор буюу 60 хувиар тус тус өсөх төлөвтэй байна. Харин хүнсний ногооны ургац өмнөх оноос 21.4 мянган тонноор буюу 8.9 хувиар буурах урьдчилсан тооцоо гарчээ. Урьдчилсан балансаар хэрэгцээт хүнсний улаанбуудай, төмсний 100 хувь, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангах боломжтойг албаныхан дүгнэж байна.
Энэ цаг үед тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээс ажиллах хүчний захиалга ирүүлсний дагуу Засгийн газрын шийдвэр, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний нэгтгэл анги, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 2800 цэргийн алба хаагч, сонсогч, оюутан залуучууд ургац хураалтын ажилд оролцож байгаа билээ. Тэдэн дундаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчид Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант, Борнуур, Угтаалцайдам, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Сант, Жавхлант, Орхон, Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Шарынгол суманд газар тариалан эрхлэгч 40 гаруй аж ахуйн нэгжийн хүсэлтээр ажиллаж буй юм. Буу үүрдэг мөрөөрөө эх орныхоо хөрснөөс ургасан шим бүхнийг шуудайлан мөрлөсөн түрүүч, байлдагч нарын дунд 1300 гаруй километрийн алсаас ирсэн Ховдын хорооныхон, 900, 800 километр замыг туулаад ирсэн “Талын чоно”, “Их говийн гарнизон”-ыхон ч байна.
Намрын шаргал нарны дор цаг хугацаатай уралдан яваа хугацаат цэргийн алба хаагчдаа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас эргэж тойрох, шалган туслах ажлыг есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд явууллаа. Энэ нь түрүүч, байлдагч нарын ажиллах орчин нөхцөлийг газар дээр нь үзэж, гэрээлэгч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүргийн биелэлт болон ажил-амралтын цагийн хуваарьтай танилцах зорилготой байв. Шалгалтын явцад зарим тариалан эрхлэгчдэд сануулга, заримд нь сайшаал өгч байлаа. Учир нь зарим аж ахуйн нэгжүүд бүтэн жилийнх нь хөдөлмөр болсон ургац хураалтыг гүйцэтгэж байгаа хугацаат цэргийн алба хаагчдаа зориулан сэндвичэн байшин барьж, хээр хөдөө гэлгүй орчин үеийн шаардлагад нийцсэн хувийн ариун цэврээ сахих өрөө тасалгааг цогцоор бэлтгэж, өрөө бүрт нь зурагт тавьж өгсөн нь дайчдаа эргэж яваа цэргийнхний талархлыг хүлээж байсан нь тэр ээ.
Бидний эхний очсон газар Төв аймгийн Борнуур сум. Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид энд ажиллаж байна. Хугацаат цэргийн алба хаагчдаа ахмад Н.Наранбаатар ахлан ирсэн байх бөгөөд залуус урам зориг дүүрэн, хүндрэлтэй асуудалгүй, үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу явааг тэрээр илтгэнэ лээ. Харин тэднийг захиалагч тариалан эрхлэгч бүсгүй “Манайх цэргүүдийг ирэхээс өмнө Бангладешийн иргэдийг ажиллуулж үзлээ. Өглөө оройдоо даарч хөрөөд, байгаль цаг уурт дасаж өгөхгүй хэцүү л байлаа. Ашгүй цэргийнхэн ирж, ургац хураалтын ажил маань жигдэрлээ” хэмээн талархал илэрхийлсэн юм.
Тэдэнтэй залгаа Жаргалант суманд нь харин Зэвсэгт хүчний 5-6 нэгтгэл, ангийнхан 10 гаруй бүлгээр ажиллаж байна. Завгүй гүйж яваа ч тэд ургацын талбайгаас нь “Намар, цэрэг” гэдэг сайхан шүлэг төрөхөд бэлэн болж буйг дуулгах. Ахлах байлдагч Б.Наранбат намрын ажилд нөхөдтэйгөө хамт гарч, тэндээс авч байгаа мэдрэмжээрээ хэд хэдэн шүлэг тэрлэж, орой бүр ил галын дэргэд гитарын эгшиг аялгуу дор уншиж байгаа гэнэ. Эрхэм ахлах байлдагч маань намар, цэрэг хоёр төгс хоршиж байгааг илэрхийлсэн яруу тансаг шүлгээ удахгүй сурвалжлагч танд бичгээр хүргэнэ гэсэн амлалттай үлдэв.
Сурвалжлагын зам цааш Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариалангийн бүс нутгийг чиглэлээ. Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Орхон түшиг ургац” компанийн тариалангийн талбайд Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас тодорхой тооны офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид тодорхой гэрээ, хэлэлцээрийн дагуу ажиллаж байхтай таарав. Тэд найман төрлийн ургац хурааж байгаагаас голлох ногоо нь монгол саримс. Эх орныхоо газрын хөрсөнд ургасан хүнсний ногоог хурааж байгаа манай залуусын сэтгэгдэл өндөр, цовоо сэргэлэн бөгөөд ажилдаа гаршиж, түүртэхгүй байгаа нь үйлдэл бүрээс нь тодхон харагдана.Энд саатан зогсоход эрхгүй нэгэн дүр зураг зүрх сэтгэлд амилах нь алдарт “Мартагдашгүй намар” уран сайхны кино билээ. Тэртээх жилүүдэд Сэлэнгэ аймгийн Орхон сумын энэ л дэлгэр уудам, шаргал талбайд тус киноны зураг авалт өрнөж, залуу насны эрч хүч, хөдөлмөрийн амтыг дэлгэцнээ мөнхөлж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр кино хальснаас хальж, яг л тэр дүр зураг амьдрал дээр бодитоор өрнөж байна.
Эгнээ зурайх ногооны уудам талбайд ханцуй шамлан зүтгэх цэрэг эрс, ажил амьдралын амтыг мэдэрч буй залуусын хөгжүүн дуу хуур, урам зориг нь Орхон сумын талбайг орчин цагийн амьд “Мартагдашгүй намар” болгон хувиргажээ.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал, Бaянгол, Сант, Жавхлант сумууд болон Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Шарынгол сумын алтан шаргал талбайд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн дайчид маань цаг нартай уралданхан байна.
Тариалан эрхлэгчид ч Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өндөр зохион байгуулалт, хөдөлмөрч чанарыг шагшин магтаж, ургацыг нь анхны цаснаас урьдан хурааж өгч байгаад баярлаж талархсанаа илэрхийлсээр байв.
За тэгээд, ургацын талбай өөрөө зөвхөн хөдөлмөрийн талбар биш ажээ. Энэ их ажлын дунд, хээр хөдөөгийн байрлалд хугацаат цэргийн алба хаагчид бие биеэ илүүтэй таньж, нөхөрлөлөө улам бүр бэхжүүлж байгаагаа хамгийн эхэнд хуучилж байв. Нэгэн жагсаалд мөр зэрэгцэж, нэгэн тогооноос хооллож яваа залуус хөдөлмөрийн талбарт хамтдаа хөлсөө дуслуулахдаа жинхэнэ эр хүний бат бөх, насан тусын нөхөрлөлийг гагнаж чадсан байна. Намрын шаргал талбар тэдний хувьд залуу насны дурсамж, бие биедээ итгэх итгэлийг хөглөсөн амьдралын том сургууль болж үлджээ гэмээр.
Үндсэндээ ургац хураалтын энэхүү хүнд, хариуцлагатай ажил Зэвсэгт хүчний алба хаагчдын нуруун дээр яваа гэдгийг бид дахин онцлох учиртай. Хэзээнээсээ л намрын ажил, өвөлжилтийн бэлтгэл, улс орны бүтээн байгуулалт, гамшиг осол, зуд турхан, үерийн аюул тохиолдоход “Мэдлээ, гүйцэтгэе” гээд морддог тэд энэ удаа ч уламжлал ёсоороо намрын шаргал нарны дор ургацын талбайд ажиллаж байгаа нь энэ билээ.  Эх орныхоо хөрснөөс ургасан хүнсний ногооны арвин ургацыг дайчин залуус маань ийнхүү гардан хурааж, ард түмнийхээ өвлийн хүнс, амьдралын баталгааг хангах хариуцлагатай бөгөөд хүндтэй албыг цаг хугацаатай уралдан нуруундаа үүрч явна.
Ахмад Д.БОЛОРМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 177 (7919)
БГД-ийн Эрүүл мэндийн төвд хорт хавдрын 2672 тохиолдлыг хянаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва  дүүргийн эмнэлгүүдийн өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зэрэг асуудлаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Бямбасүрэн “Энэ оны зургаадугаар сарын байдлаар БГД-ийн Эрүүл мэндийн төвд хорт хавдрын 2672 тохиолдол хянагдаж байна. Энэ нь өмнөх онуудаас 4-5 дахин ихэссэн. Хөнгөвчлөх эмчилгээний арван ор хүрэлцдэггүй. Тиймээс засвар өргөтгөл хийж, 25 ор ажиллуулах шаардлага байна.
Хөнгөвчлөх тасаг, мэс заслын өрөөний хүчин чадалтай уялдуулан хүчилтөрөгчийн үйлдвэр барих хэрэгцээ бий. Хүчилтөрөгчийн үйлдвэр барихад Эрүүл мэндийн төвийн хашаан доторх “ХТП – 3168” трансформаторын дэд станцыг нүүлгэн шилжүүлэх зэрэг шийдэл хайж байна.
Баянгол дүүргийн хэмжээнд бөөрний архаг дутагдалтай 52 өвчтөн байдаг. 2016 онд диализын дөрвөн аппарат шинээр суурилагдсан. Үүнээс хойш огт шинэчлээгүй, ачааллаа дийлэхгүй байгаа” гэлээ.
Тус дүүрэгт томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 54.2 хувьд хүрчээ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Томуугийн эсрэг дархлаажуулалтын үр дүнд эмнэлэгт өвчлөл 20 хувь, хэвтэн эмчлүүлэх 30 болон түүнээс дээш хувиар буурах боломжтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалсан.
Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт үр дүнтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 12 эрүүл мэндийн байгууллагад 772 хүүхдийн тусламжийн ор дэлгэсэн байна. Томуугийн дэгдэлтээс хамаараад 115 хувь буюу 1607 ор хүртэл дэлгэхээр төлөвлөсөн” гэв.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эрүүл мэндийн төвд тулгамдаж буй эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, хөнгөвчлөх тасгийг өргөтгөх, эмнэлгийн дэргэд баригдах хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг цаг алдалгүй эхлүүлэхийг хамгийн боломжит хувилбараар шийднэ.
Мөн диализын аппаратыг судал. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн иргэддээ өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандаж “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аянд хамрагдахыг уриалж байна.
Бид энэ өвөл эх, хүүхдийг коридорт эмчлүүлэхгүй байх нөхцөл боломжоор хангахаар төрөлжсөн эмнэлгүүдийг бий болгон ажиллаж байна. Эмнэлгүүдийн зогсоолын эхний хоёр цаг үнэгүй байгаа ч эмнэлгээр үйлчлүүлээгүй хүмүүс зогсоолд нь машинаа тавьдаг, зогсоол хүрэлцэхгүй хэвээр байна. Энэ асуудлыг судлах хэрэгтэй” хэмээн үүрэг чиглэл өглөө.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос
Эртний ном: https://www.bjwhgj.cn/chart/#/
Жангар: zm.mgyzy.cn
Монгол эм эмнэлэг: myy.nmgoyun.com
Оюун AI: ai.nmgoyun.com
Найруулагч: Ц.ЦЭЛМҮҮН
Эх сурвалж : Солонго сайт
Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна
Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе